- Apex Capital
- Posts
- ✨ Алтны ханш өнөөгийн үнэ цэн!
✨ Алтны ханш өнөөгийн үнэ цэн!
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #36
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
🤔 Аж үйлдвэрийн салбар
💰 Алтны ханш
📝 АНУ-ын бодлогын хүү энэ онд 1.5%-р буурах хүлээлттэй байна
🏛️ H-1В визний шинэ хураамж
🏗️ Аж үйлдвэрийн салбар…

🏭2025 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 27.1₮ их наяд өмнөх оны мөн үеэс 1.7₮ их наяд (5.8%) буурлаа.
Үүнд уул уурхай, олборлолтын үйлдвэрлэл 2.4₮ их наяд (10.7%) буурсан нь голлон нөлөөлөв.
🦺 Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт дүн 2025 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 20.4₮ их наяд болж, өмнөх оны мөн үеэс 2.4₮ их наяд (10.7%) багассан байна. Энэ нь голлон чулуун болон хүрэн нүүрс олборлолт 4.8₮ их наяд (32.9%), газрын тос олборлолт 105.1₮ тэрбум (13.6%) буурсантай холбоотой.
👀 Харин,
⚒️ Харин төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, зэсийн баяжмалын металл агуулга, мөн хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.5–77.4%-иар өссөн бол хүрэн нүүрс, чулуун нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмалын үйлдвэрлэл 9.7–34.7%-иар буурсан байна.
🤔Ингэснээр уул уурхай, олборлох салбарын бууралт аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн хасах өсөлтөд шууд нөлөөлжээ.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
🏆 Алтны ханш…

⚡2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нэг грамм алтны зах зээлийн үнэ 423,106 төгрөгт хүрээд байна.
✅ Одоогоос яг жилийн өмнө нэг грамм алт 283,085 төгрөгийн ханштай байжээ. Ингэснээр алтны үнэ жилийн хугацаанд 140 мянга гаруй төгрөгөөр өсөж, 49.4% өсөлттэй байгаа нь онцлох өөрчлөлт болж байгаа юм.
⭐ Алтны ханш өсөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн.
👍 Нэгдүгээрт,
Олон улсын зах зээл дээр алтны үнэ өсөх хандлага давамгайлж байгаа бөгөөд геополитикийн тогтворгүй байдал, эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлууд хөрөнгө оруулагчдыг “аюулгүй хөрөнгө” гэж тооцогддог алт руу хандахад хүргэж байна.
✌Хоёрдугаарт,
Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн савлагаа, дотоодын инфляцийн түвшин мөн алтны үнэд нөлөөлөх чухал хүчин зүйлс болжээ.
🤝 Ийнхүү алтны ханш богино хугацаанд огцом өсөж байгаа нь дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж, иргэдийн хувьд хөрөнгөө хамгаалах нэг хэрэгсэл болж байна. Мөн Монголбанк болон бусад арилжааны банкуудын алт худалдан авалтын хэмжээ өсөхөд ч түлхэц өгч байгаа аж.
🏛️ ҮЦТХТ:
📈💰📊 “АПУ”, “Мах импекс”, “Талх Чихэр” хувьцаат компаниудын ногдол ашиг хувьцаа эзэмшигчдийн дансанд хуваарилагдлаа.
АПУ: 2011 оноос хойш жил бүр ногдол ашиг тарааж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 884₮ тэрбумыг хуваарилсан байна.
Мөн 2025 оны эхэнд хаалттай компани болж хэлбэрээ өөрчилсөн “Богд банк” 147 хувьцаа эзэмшигчдэдээ 70 сая төгрөгийн ногдол ашиг тараасан байна.
🇺🇸АНУ-ын бодлогын хүү энэ онд 1.5%-р буурах хүлээлттэй байна.…

📝 Өнгөрсөн 7 хоногт буюу 9 сарын 17-нд АНУ-ын бодлогын хүү 25 нэгжээр буурч 4.5-4.25 болсон нь 2025 онд анх удаа бодлогын хүүг бууруулсан шийдвэр байлаа.
👉 Шинжээчдийн үзэж буйгаар 2026 он гарахаас өмнө 3 удаа Холбооны Нөөцийн Сан хуралдаж, АНУ-ын бодлогын хүүгийн талаар шийдвэр танилцуулах бөгөөд 2 удаа бодлогын хүүг дахин буулгах шийдвэр гаргана гэж таамаглаж байна.
🔎 Зарим Холбооны Нөөцийн Сангийн гишүүд, ялангуяа Миран,
✅ Жилийн эцэс гэхэд бодлогын хүүг 150 нэгжээр буюу 1.5%-р бууруулах санал өгсөн. Ийнхүү бодлогын хүү буурснаар макро эдийн засгийн хүлээлтүүд ч мөн дээрх байдлаар өөрчлөгдсөн байна.
🎫✈️H-1В визний шинэ хураамж том цохилт бий болгов…

🪪🗽H-1B виз нь АНУ-д гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг түр хугацаагаар ажиллуулах зориулалттай ажлын виз юм.
📌Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ визний хураамж ($100,000) тогтоосны дараа Энэтхэг, Хятадаас ирсэн H-1В визтэй олон ажилчид аяллын төлөвлөгөөгөө цуцалж, АНУ руу яаралтай буцсан байна.
Технологийн компаниуд болон банкнууд ажилчдадаа АНУ-руу буцаж ирэхийг, цаашид хил давахгүй байхыг зөвлөсөн яаралтай мэдэгдэл илгээжээ.
✍️Amazon, Microsoft, Google, Goldman Sachs зэрэг томоохон компаниуд ажилчдадаа визний шинэ журамтай холбоотой анхааруулга илгээсэн бол зарим компаниуд одоо хүчинтэй H-1В визтэй ажилчдад яаралтай арга хэмжээ авах шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.
⏳ ⚠️ Зарим эх сурвалжид шинэ журам зөвхөн шинэ өргөдөл гаргагчдад хамаарах бөгөөд одоо байгаа виз эзэмшигчид болон сунгалт хүсэгчдэд хамаарахгүй гэж тайлбарласан. Гэсэн ч олон хүн сандралд орж, аяллаа цуцалжээ.
🧐Трампын захиргаа H-1В визний хөтөлбөрийг өөрчлөхөөр зорьж байгаа нь АНУ-ын технологийн салбарт ажиллаж буй гадаад мэргэжилтнүүдэд тодорхойгүй байдал үүсгэж байна. Зарим нь энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа бол, зарим нь АНУ-ын ажиллах орчны нэр хүнд буурна гэж үзэж байгаа юм.
🎉 Хөрөнгө оруулж мөрөөдлийн аяллаа бүтээх сүүлийн 7 хоног…
💡 Та барьцаа батлан даалттай, зах зээлээс өндөр хүүгийн өгөөжтэй бондод хөрөнгө оруулахын зэрэгцээ Аялалтай бонд хөтөлбөрийн дараагийн үед хамрагдах боломжтой.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт