• Apex Capital
  • Posts
  • ⛏️ Ашигт малтмалын олборлолт нэмэгдэх төлөвтэй юу ?

⛏️ Ашигт малтмалын олборлолт нэмэгдэх төлөвтэй юу ?

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #16

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ 4-р сарын нүүрсний арилжааны өсөлт

▪️ Зэсийн олборлолт нэмэгдэв

▪️ ЗГ ноолуурын экспортыг 660 сая ам.доллар хүргэнэ

▪️Tesla хувьцааны ханш өсөв

 🪨💰 4 дүгээр сард арилжаалагдсан нүүрсний хэмжээ

🚂“Монголын хөрөнгийн бирж” ХК өнгөрсөн сарын 27 нд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа идэвхжүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулсан ба үүнд танилцуулга, холбогдох шинэчлэгдсэн журам, хувийн хэвшлийн байгууллага, гадаадын худалдан авалт гэх мэт зүйлийг дурджээ.

  • 4 дүгээр сар гарснаас хойш арилжсан нийт нүүрсний хэмжээ өмнөх саруудтай харьцуулахад 2 дахин өссөн байна.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонн хүрчээ.

  • Энэ үзүүлэлтийн гол нөлөөлөл нь “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д шинэчлэлд орсонтой шууд холбоотой ажээ.

 Зэсийн олборлолт нэмэгдэв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны 3-р сарын байдлаар 17 хувиар өсөөд байна. ⛰️ Уул уурхайн салбарт зэсийн баяжмалаас бусад бүтээгдэхүүний олборлолтын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс буурав.

🥉 Яагаад Зэс?

  • Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр 2025 оны эхний улиралд нийт зэсийн баяжмалын үйлдвэрлэл 29 хувиар өсөж 448 мянган тоннд хүрсэн байна. Мөн үүнээс үүдэлтэй зэсийн баяжмалын экспорт 2025 оны 1-р улиралд 24.8 хувиар нэмэгджээ. 

🐐 🧶 Засгийн газраас ноолуурын экспортын орлогыг $660 сая ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна

💰Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана гэж шийдвэрлэжээ.

🤝Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1.8 их наяд төгрөгт хүргэж, борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

📦 Ноолуурын экспортын 2024 оны байдал:
Экспортын хэмжээ ба орлого
2024 онд самнасан ноолуурын экспортын орлого 600-700 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм. 

🚗 АНУ-ын жолоочгүй тээврийн хэрэгслийн дүрмийг зөөлрүүлэх шийдвэртэй холбоотойгоор Tesla-ийн хувьцаа өсөв

♻️ Трампын засаг захиргаа жолоочгүй автомашины зохицуулалтыг зөөлрүүлэх шийдвэр гаргасан нь өсөлтөд нэмэлт түлхэц өглөө.

  • АНУ-ын Тээврийн яам пүрэв гарагт жолоочгүй машины технологид хамаарах дүрмийг багасгаж, үндэсний аюулгүй байдлын шинэ стандарт руу шилжих шинэ бодлого гаргахаа зарлав.

  • Тээврийн сайд Шон П. Даффи уг санаачилга нь "хэт их дүрэм журмыг цөөлж", шинэлэг байдлыг дэмжинэ гэж мэдэгдсэн.

🔋Tesla нь хүний оролцоогүй технологийг ирээдүйн өсөлтийнхөө гол тулгуур болгож байгаа бөгөөд энэхүү зохицуулалтын өөрчлөлтөөс хамгийн их ашиг хүртэх компанийн нэг гэж тооцогдож байна.

  • Маск энэ долоо хоногийн эхэнд болсон орлогын тайлангийн үеэр 2025 оны 6-р сараас Техас мужийн Остин хотод жолоочгүй автомашины үйлчилгээг нэвтрүүлэхээ мэдэгдсэн.

  • Tesla-н хувьд уг бизнес 2025 оны сүүлээр бусад хотуудад өргөжиж, 2026 оны хоёрдугаар хагаст санхүүгийн хувьд ихээхэн ач холбогдолтой болох боломжтой гэж үзэж байна.

📍Хэдий Tesla-ийн 1-р улирлын санхүүгийн үзүүлэлт хүлээлтээс доогуур байсан ч, Маск анхаарлаа Tesla-д төвлөрүүлж, хямд өртөгтэй шинэ загварууд болон өөрөө явагч технологийн төлөвлөгөө танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын эерэг хандлагыг бий болгож байна.
АНУ-ын шинэ зохицуулалт нь тус улсын автомашины ирээдүйн технологид ноёрхлоо хадгалах зорилготой бөгөөд Tesla зэрэг компаниуд технологийн дэвшлийг шинэ орлогын урсгал болгон хувиргахыг эрмэлзэж байна.

🏛️ Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал

🏦 Өчигдөр буюу 4 сарын 28 нд Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж өндөрлөлөө.
Компанийн 2024 оны орлого 77 хувь, цэвэр ашиг 87 хувиар тус тус өссөн байна. Мөн хувьцааны ханш өнгөрсөн онд 25 хувийн өсөлтийг үзүүлжээ.

📝 Зээлийн үйл ажиллагаа
Нийт зээлийн багц өмнөх оноос 51 хувиар өсөж 733 тэрбумд хүрсний 5.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Энэ нь салбарын дунджаас 0.6 хувиар бага байгаа юм.

🔑 Орон нутагт хүрээгээ тэлсээр,
ББСБ-ын зах зээлийн 20 хувийг эзэлдэг уг компанийн хувьд бичил бизнесүүдийг дэмжих зорилготойгоор орон нутаг руу хүрээгээ тэлж байгаа бөгөөд Дорноговьд аль хэдийнээ салбараа нээсэн билээ. Тун удахгүй Өмнөговь дахь салбар нь нээгдэх гэж байгаа тухай хурал дээр мэдэгдэв.

🌐 Олон улсад,
2024 онд 9 сард Казакстан улсад салбараа нээснээ зарласан. Тэгвэл 2025 он хүртэл нийт 8 тэрбумын зээлийн багцыг тухайн улсад борлуулсан бөгөөд одоогийн байдлаар 15 тэрбум орчимд хүрээд байгаа юм байна.

🎉 Шинэ бондын мэдээлэл

Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба “ТАЗ БОНД ” нь тус шалгуурт бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүн нь жилийн 19.5% ѳгѳѳжтэй, 12 сарын хугацаатай, улирал тутам хүүгийн тѳлѳлттэй бөгөөд хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдаж буй компаниар баталгаа гаргуулсан бонд юм.

☝️Хэрэв та “ТАЗ” бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.