• Apex Capital
  • Posts
  • 🤝 Худалдааны дайн намжлаа

🤝 Худалдааны дайн намжлаа

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #18

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ Дотоод бондын салбарын ангилал

▪️ 2025 оны анхны IPO зөвшөөрөл

▪️ Худалдааны дайн намжлаа

▪️Tesla-н зах зээлийн үнэлгээ эргэн $1 их наядад хүрлээ

💰 Дотоод бондын салбарын ангилал

Санхүүгийн салбарын 2024 оны 4-р улирлын тойм судалгаанд нийт 95 үнэт цаас гаргагчийн 131 өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 1.6 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад үнэт цаас гаргагчийн тоо 51 хувиар, татан төвлөрүүлсэн дүн 101.3 хувиар өссөн үзүүлэлт юм. 

📋 Нийт бондын 46.9 хувь нь санхүүгийн салбарт хамаарч байгаа нь хөрөнгийн зах зээлд санхүүгийн байгууллагууд идэвхтэй, мөн хөрөнгө оруулалт хийх эрэлт өндөр байгааг харуулж байна.

💸 Санхүүгийн салбар дотор:

  • 81.1% нь банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-аас гаргасан бонд

  • 18.2% нь арилжааны банкнууд

  • 0.7% нь үнэт цаасны компаниуд (ҮЦК) тус тус эзэлж байна

🔎 Харин бусад салбаруудын дүнг авч үзвэл:

  • Эрчим хүчний салбар (38.4%) энэ нь хоёр дахь томоохон хувийг эзэлж байгаа бөгөөд эрчим хүчний төсөл, дэд бүтцийн санхүүжилт өндөр хэрэгцээтэй байгааг харуулж байна.

  • Барилга (4.5%), худалдаа үйлчилгээ (4.8%), уул уурхай (3.6%) зэрэг салбарууд мөн чухал байр суурь эзэлж байгаа боловч харьцангуй бага хувьтай байна.

👷🏼 2025 оны анхны IPO зөвшөөрөл

💡“Юбикаб” ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж, анхны гараагаа такси үйлчилгээний салбарт технологийн бүтээгдэхүүн нэвтрүүлж эхэлсэн билээ.

🤝2025 оны 5-р сарын 8-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаараа Юбикаб Холдинг ХХК-д нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлийг олгож, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

Худалдааны дайн намжлаа

📍АНУ болон БНХАУ худалдааны маргаанаа 90 хоногийн хугацаанд түр зогсоохоор тохиролцож, харилцан тавьсан тарифуудаа 115 хувиар бууруулахаар боллоо. АНУ-ын Төрийн сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ, хоёр тал "эдийн засгийн салангид байдалд хүрэхийг хүсэхгүй байна" гэж онцолсон.

📉 Тарифын бууралт нь,

  • АНУ-ын Хятадын бараанд ногдуулсан 125 хувийн тарифыг 30 хувь болгон бууруулах,

  • Хятадын АНУ-ын бараанд тавьсан тарифыг 10 хувь болгохыг тусгасан. Гэсэн хэдий ч, Хятадын фентанилтай холбоотой асуудлаас үүдэн өмнө нь тавьсан 20 хувийн тариф хэвээр үлдэнэ.

🚩Зах зээлүүд уг мэдээг эергээр хүлээн авч, Хятадын юань сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрч, Европын хувьцааны индексүүд өссөн байна. Хятадын шинжээчид энэхүү хэлэлцээрийг чухал алхам гэж үзэж байгаа ч хоёр улсын хоорондын үндсэн бүтцийн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг анхааруулж байна.Энэхүү түр зогсолт нь хоёр улсын эдийн засгийн тогтвортой байдалд хүрэх алхам гэж үзэж байгаа ч ирээдүйн сорилтууд хэвээр үлдэж байна.

👷🏼 2025.IV сард БНХАУ 3 сая тонн зэсийн баяжмал импортлов


💥БНХАУ өнгөрсөн 4 сард гурван сая тонн зэсийн баяжмал импортолсон түүхэн дээд түвшин боллоо. Энэ нь дотоодынх нь зах зээлд түүхий эдийн үнийн өсөлтийг бууруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

👉 Их хэмжээний зэсийн худалдан авалт нь салбарынханд эерэг хүлээлт үүсгэж байгаа бөгөөд зэсийн эрэлт тогтвортой хэвээр байна.

❗Гэсэн хэдий ч АНУ зэсийн худалдан авалт нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтэд эрсдэл дагуулна гэж үзжээ.

ТАНЫ МЭДЛЭГТ:

📈 Улсын хэмжээнд 2025 оны 4-р сарын инфляцын хэмжээ өмнөх сараас 0.3 хувиар өсөж 8.6 хувьтай гарчээ.

Сүүлийн долоон сарын хугацаанд хамгийн бага хувиар өссөн дүн өнгөрсөн сард гарсан тул жилийн өсөлтөд үзүүлэх нөлөө саарсан байна.

🔋Tesla-ын зах зээлийн үнэлгээ эргэн $1 их наядад хүрлээ

👇АНУ-Хятад хоёр улс тарифын хэлэлцээр хийсэнтэй холбоотой Тesla компанийн хувьцаа 7.7 хувиар өсөж нэгж хувьцааны ханш $321 орчим ханш дээр арилжаалагдаж байна.

♻️ Tesla компанийн хувьд Хятадын зах зээл маш чухал бөгөөд 2024 онд л гэхэд нийт орлогынх нь 22 хувийг тус зах зээлээс бүрдүүлж байсан юм.

2025 оны 2 улирлын 5-р долоо хоногийн байдлаар өмнөх жилтэй харьцуулахад 15 хувиар борлуулалт буурсан гэж судлаачид үзэж байгаа бөгөөд хувьцааны ханш 4 сарын дундуур 15 хувь орчим уналттай байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл

Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.