- Apex Capital
- Posts
- Доналд Трампын мэдэгдэл зах зээлд амьсгаа авах боломж олголоо 😮💨
Доналд Трампын мэдэгдэл зах зээлд амьсгаа авах боломж олголоо 😮💨
Гадаад зах зээлийн судалгаа #48

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар томоохон компаниудын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 🇬🇱Гренландтай холбоотой геополитикийн асуудлаас үүдэн Европын 8 улсад 2 сарын 1-нээс эхлэн хэрэгжих 10%-ийн тариф тогтоохоо мэдэгдсэн. Мөн 6 сарын 1 хүртэл талуудын хооронд ямар нэгэн хэлэлцээрт хүрч чадахгүй бол уг тарифыг 25% хүртэл нэмэгдүүлэх боломжтойг анхааруулсан юм.
Харин өчигдөр Гренланд дахь The Golden Dome-д болсон уулзалтын үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уг асуудлын хүрээнд хэлэлцээ хийж, Европын орнуудад ногдуулах 10%-ийн тарифын төлөвлөгөөг хүчингүй болгосноо зарлалаа. Уулзалтаар яригдсан хэлэлцээрийн нарийвчилсан нөхцөлүүд одоогоор олон нийтэд ил болоогүй байна.
🙅♂️🔫 Түүнчлэн Гренландын асуудлаар зэвсэгт хүч хэрэглэхгүй, харин харилцан ашигтай, урт хугацааны хэлэлцээр байгуулах зорилготой байгаагаа онцлон мэдэгдсэн юм.
📈 Геополитикийн хурцадмал байдал намжсантай холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах зээл дэх тодорхойгүй байдлын эрсдэл буурч, голлох индексүүд өсөлттэй хаагдлаа. Үүнтэй зэрэгцэн Азийн зах зээлүүд өнөөдөр мөн өсөлттэй нээгдэв.
🆙 Дэлхийн хэмжээнд AI, дата төвийн эрэлт өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор Samsung Electronics, SK Hynix зэрэг санах ойн чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын хувьцааны ханш өссөнөөр Өмнөд Солонгосын KOSPI индекс бүх цаг үеийн дээд ханшаа дахин шинэчлэн 5,019.54 хүрлээ.
🗳️🇯🇵 Японы парламентын ээлжит бус сонгууль

🗣️ Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын эдийн засгийн бодлогын гол төлөөлөгч, консерватив чиг баримжаатай улс төрч Санаэ Такайчи ойрын хугацаанд болох парламентын сонгуулийн өмнө хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогынхоо үндсэн чиглэлүүдийг танилцууллаа.
Түүний дэвшүүлж буй бодлогын хүрээнд:
Засгийн газрын зарцуулалтыг нэмэгдүүлэх 🏛️💸
Иргэд, өрхийн ачааллыг бууруулах зорилгоор татварыг багасгах 🧾📉
Бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлттэй уялдуулан 🥷🏻 батлан хамгаалахын шинэ стратеги боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Такайчи нь Японы 🏦 Төв Банкны хувьд удаан хугацаанд үргэлжилсэн хэт сул мөнгөний бодлогоос татгалзаж, хатуу мөнгөний бодлого баримтлах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр иений ханшийн сулрал нь импортын инфляцыг өдөөж, өрхийн бодит орлогод сөргөөр нөлөөлж байгааг онцолж, валютын тогтвортой байдлыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Энэ хүрээнд Японы бодлогын хүү 2025 оны турш 0.5% дээр хадгалагдсаны дараа оны эцэст 25 суурь нэгжээр нэмэгдэж, 0.75% болсон нь мөнгөний бодлогын чиглэл аажмаар өөрчлөгдөж буйн дохио болж байна.
Түүнчлэн Такайчигийн зүгээс:
Хүнсний бүтээгдэхүүнд ногдуулдаг 8%-ийн хэрэглээний татварыг 2 жилийн хугацаанд түр хугацаагаар түдгэлзүүлэх 🍣
Эдийн засгийг дэмжих зорилгоор засгийн газрын нэмэлт бондыг зах зээлд гаргах саналуудыг дэвшүүлээд байна. 🧮
🗳️Үүнээс гадна тэрээр улс төрийн шинэ мандат авах, эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүдээ шуурхай хэрэгжүүлэх зорилгоор парламентын ээлжит бус сонгууль зарлах шийдвэр гаргасан бөгөөд уг ээлжит бус сонгуулийг 2026 оны 2 сарын 8-нд зохион байгуулахаар товлоод байна.
🧐 Түүний баримталж буй бодлого нь дотоодын эрэлтийг богино хугацаанд дэмжих замаар инфляцыг нэмэгдүүлэх магадлалтай боловч, нөгөө талаас ажиллах хүчний хомсдол, нийлүүлэлтийн саад зэрэг бүтцийн хүндрэлүүдийг тодорхой хэмжээнд зөөлрүүлэх эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна.
Warner Bros-н хэлцэл NFLX хувьцааны үнэлгээнд сөргөөр нөлөөлөв

Netflix компани өчигдөр гаргасан хамгийн сүүлийн улирлын (2025 оны 4-р улирал) санхүүгийн тайлангаар зах зээлийн хүлээлтээс давсан 📈 үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тус компанийн орлого ойролцоогоор $12.1 тэрбум хүрсэн нь шинжээчдийн таамгаас өндөр 📈 байсан бөгөөд энэ нь гишүүнчлэлийн орлого, мөн зар сурталчилгаанд суурилсан багцын өсөлттэй шууд холбоотой байв.
Компанийн тайланд дурдсанаар зардлын хяналт сайжирч, илүү ашигтай агуулгад төвлөрсөн 🧠 нь ашгийн өсөлтөд 📊 чухал нөлөө үзүүлжээ. Үүний зэрэгцээ Netflix дэлхий даяар 325 сая гаруй төлбөртэй хэрэглэгчтэй 🧑🏻🤝🧑🏻 болсон нь салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгасан үзүүлэлт юм. Netflix сүүлийн жилүүдэд рекламын 📺 бизнесээ идэвхтэй хөгжүүлж, хямд үнийн багцаар 💵 дамжуулан шинэ хэрэглэгч татах стратеги баримталж байгаа нь бодит үр дүн өгч байгааг тайлан харууллаа.
Гэсэн хэдий ч тус компани ирээдүйн 🔮 санхүүгийн төлөвөө (guidance) зах зээлийн хүлээлтээс доогуур 📉 танилцуулсантай холбоотой байв. Энэ нь Netflix Warner Bros. Discovery-г худалдан авах 💰 томоохон хэлцэл хийхээр зорьж байгаатай хамааралтай. Компанийн мэдэгдсэнээр, 2026 оны эхний улиралд үйл ажиллагааны ашигт ажиллагаа (operating margin) 32.1%, орлого $12.16 тэрбум байна гэж тооцоолсон нь Уолл Стритийн таамгаас доогуур 📉 гарсан байна. Харин 2026 оны бүтэн жилийн орлогыг дунджаар $51.2 тэрбум гэж төсөөлсөн нь зах зээлийн хүлээлтээс өндөр байсан ч, ашигт ажиллагаа 31.5% байхаар төлөвлөсөн нь шинжээчдийн таамгаас бараг 1 хувиар доогуур 📉 байна. Үүний нэг шалтгаан нь Warner Bros-той холбоотой ба ойролцоогоор $275 саяын нэмэлт зардал юм.
Үүний улмаас Netflix-ийн хувьцааны ханш богино хугацаанд унасан 📉 байсан ч, урт хугацаанд хэрэглэгчийн бааз, рекламын орлого, агуулгын давуу ✅ тал нь компанийн өсөлтийг дэмжих хүчин зүйл хэвээр байна.
Ирээдүйн орлогын хүлээлтээ бууруулав.

3M компани 2025 оны 4-р улирлын санхүүгийн үр дүнг танилцууллаа. Компанийн нийт орлого $6 тэрбум болж өмнөх оноос багахан өссөн 📊 бөгөөд зарим бүтээгдэхүүний борлуулалт сайжирсан ч 📈 зарим салбарын эрэлт сул 📉 байсан байна. EPS нь нэгж хувьцаанд $1.83 болж, өмнөх оны мөн үеэс 9 %-иар өсч 📈, олон шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт гарлаа. Энэ нь компанийн зардлыг хянах, үйл ажиллагааны үр ашиг сайжирсан болохыг харуулж байна. Мөн үйл ажиллагааны ашигт ажиллагааны түвшин (operating margin) 21.1%-д хүрсэн нь өмнөх оноос өссөн 📈 үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч хувьцааны ханш тайлангийн дараа буурсан нь ирэх 2026 оны урьдчилсан 🔮 төлөвтэй холбоотой юм. 3M компани 2026 онд борлуулалтын өсөлт (4%) болон EPS-ийн $8.50–$8.70орчмын таамаг тавьсан ч энэ нь зарим шинжээчдийн хүлээлтээс бага 📉 гэж харагдаж байна. Үйл ажиллагааны үр ашиг, зардлын удирдлага, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх зэрэг стратегиудаар өсөлтийг дэмжих зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ нь компанийн урт хугацааны тогтвортой байдалд чухал гэж үнэлэгдэж байна.

АНУ-д бүртгэлтэй ETF сангууд 2026 оны 1-р сарын 16-нд дууссан долоо хоногт ойролцоогоор $60 тэрбумын шинэ хөрөнгө татсан 💰 нь ETF салбарын хувьд оны эхлэл маш идэвхтэй байгааг харуулж байна. Ингэснээр 2026 оны эхний хоёр долоо хоног гаруйн хугацаанд ETF-үүдэд орсон нийт хөрөнгө $100 тэрбум давжээ 💸. АНУ-д бүртгэлтэй S&P500 индексийг дагадаг ETF-үүдэд нэгдсэн дүнгээр хамгийн хөрөнгө нэмэгдсэн бол удаах байрт АНУ-н технологийн индекс NASDAQ-100, болон алтны ETF хамгийн их дүнгээр хөрөнгө татсан байна.
2025 онд ETF салбар нийтдээ $1.5 их наядын цэвэр хөрөнгө татсан нь том зах зээлтэй харьцуулахад маш хурдтай өсөлт 📈 гэж үнэлэгдэж байна. Энэхүү хөрөнгийн урсгал 2026 онд ч үргэлжлэх төлөвтэй байна.
⏳ Ирэх 7 хоногт тайлангаа танилцуулах томоохон компаниуд

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰
Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.



