• Apex Capital
  • Posts
  • 🇲🇳 Засгийн газрын үнэт цаасыг нээлттэй арилжаалахаар боллоо

🇲🇳 Засгийн газрын үнэт цаасыг нээлттэй арилжаалахаар боллоо

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #13

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хийгдсэн арилжааны дүн өсжээ 

▪️ ХасБанк ХК 3.5 тэрбум төгрөгийн дүнгээр хувьцаагаа халаасална

▪️ Засгийн газрын дотоод үнэт цаасыг нээлттэй арилжаалахаар боллоо

▪️ Хятад улс АНУ-ын бүх импортод 34%-ийн хариу тариф ногдуулна

📈 Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хийгдсэн арилжааны дүн өсжээ

🦺 Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 онд нийт 571 удаагийн арилжаагаар 24.8 сая тонн бүтээгдэхүүнийг нийт 8.9 их наяд төгрөгөөр арилжаалсан нь өмнөх оноос 17.9 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

🏦Нийт арилжааны 93.0 хувийг нүүрсний арилжаа, 6.4 хувийг төмрийн хүдэр, баяжмалын арилжаа, 0.5 хувийг зэсийн баяжмалын арилжаа, 0.1 хувийг
хайлуур жоншны арилжаа тус тус эзэлж байна.

 📙 ХасБанк ХК 3.5 тэрбум төгрөгийн дүнгээр хувьцаагаа халаасална

📝ХасБанк нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй зах зээлд гарсан хувьцаанаас тодорхой хэсгийг эргүүлэн авах хөтөлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн билээ.

👉 Компанийн ТУЗ-ийн шийдвэр болон Монголбанкны холбогдох зөвшөөрлийн дагуу тус хөтөлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн дахин 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

6 сарын хугацаанд 4 сая ширхэг хувьцаа тус бүрийн ханшийг ₮888-р тооцож халааслах бөгөөд арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй зохион байгуулах аж.

💰 Засгийн газрын дотоод үнэт цаасыг нээлттэй арилжаалахаар боллоо

🇲🇳 Засгийн газраас 2025 оны 2-р улиралд нийт 60 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий ЗГҮЦ-ыг 4-р сарын 16-ны өдрөөс эхлүүлэн 6-р сарын 25-ны өдрийг дуустал арилжаалахаар боллоо.

🤝 Давуу тал, Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ нь санхүүгийн зах зээл дахь хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бөгөөд хүүгийн орлого нь албан татвараас чөлөөлөгддөг.

Засгийн газрын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

🇨🇳 Хятад улс АНУ-ын бүх импортод 34%-н хариу тариф ногдуулна

⚔️💥 2025 оны 4-р сарын 10-наас эхлэн хэрэгжих уг шинэ тариф нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын авч хэрэгжүүлсэн тарифаас үүдэлтэй хариу арга хэмжээ юм.

📣 Трамп 4-р сарын 2-нд Хятадаас АНУ-д орж ирэх бүх бараанд нэмэлт 34%-н тариф оноохоо зарласнаар дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хоорондын худалдааны зөрчил хурцдаж эхэллээ.

💬 Хятадын Төрийн зөвлөлийн Тарифын комисс дараах тайлбарыг хийсэн байна:

“АНУ-ын энэ алхам нь олон улсын худалдааны дүрэм журамтай зөрчилдөж, Хятадын хууль ёсны эрх ашигт хохирол учруулж байна. Энэ бол нэг талыг барьсан, дээрэлхүү үйлдэл юм.” гэжээ
Хятадын хариу тариф нь өмнөх арга хэмжээнүүдээс илүү өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд үүнд:

  • АНУ-ын 11 компани "хар жагсаалт"-д орсон. Үүнд дрон үйлдвэрлэгчид багтана.

  • 16 америк компанид Хятадад бараа бүтээгдэхүүн экспорт хийхийг хориглов.

  • АНУ-аас орж ирж буй эмнэлгийн CT рентген зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудад шалгалт эхлүүлэв.

  • Самари, гадолини, терби зэрэг АНУ-руу нийлүүлдэг 7 төрлийн ховор элементэд экспортын хязгаарлалт тогтоов.

🚩АНУ-ын зүгээс өмнө нь Хятадын бараанд хоёр удаа 10%-ийн нэмэлт тариф оноосон. Үүний шалтгаан нь хууль бус фентанил мансууруулах бодисын урсгалыг зогсоох зорилготой гэж Цагаан ордон тайлбарлаж байсан.
Энэ нөхцөл байдал нь зөвхөн хоёр улсын хоорондын худалдаанд төдийгүй дэлхийн эдийн засгийн хамаарлыг үндсээр нь өөрчилж болзошгүй аж.

👀 💪 Энэ 7 хоногийг зах зээл маш хүчтэй уналттайгаар эхлүүлж байна. Цаашид ч уналт үргэлжлэх төлөвтэй тул зах зээл тогтворжих хүртэл тогтмол өгөөжтэй бондод хөрөнгө оруулахыг зөвлөж байна. Та гадаад зах зээлийн талаар зөвлөгөө авахыг хүсвэл Бидэнтэй холбогдоорой.

🎉 Баялаг бүтээгч бондын багц шинэчлэгдлээ

Хөрөнгө оруулалтын багцаа эрсдэлээс хамгаалж, зах зээлийн дунджаас өндөр хүүгээр, тогтвортойгоор өсгөхийг хүсэж буй харилцагчдадаа “Апекс Капитал”-ын зүгээс “Баялаг бүтээгч 3.0” бондын багцыг санал болгож байна. 

📌 Бондын багцын давуу тал: 

  • Олон компани багтдаг тул эрсдэл хамгийн бага

  • Нэг гэрээгээр бондын багц эзэмших боломжтой

  • Уян хатан эргэн төлөлтийн нөхцөл /Улирал тутам хүүгийн өгөөж/

☝️Хэрэв та “Баялаг бүтээгч 3.0” бондын багцын мэдээлэл авахыг хүсвэл “Мэдээлэл авах“ хэсэгт дарна уу.