• Apex Capital
  • Posts
  • 💰CUMN: Хувьцаагаа худалдан авна.

💰CUMN: Хувьцаагаа худалдан авна.

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #42

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

📈 CUMN: Хувьцаагаа худалдан авна

💰 Мөнгөний урсгал, санхүүгийн нөхцөл сайжирч, үйлдвэрлэл 2026 онд өснө

📝 АНУ-д төрийн 40 хоногийн тэг зогсолт дуусна

🇺🇸 ЗГ-н үйл ажиллагааны зогсолт дуусахад гарч буй үр дүнгүүд

📈 CUMN: Хувьцаагаа худалдан авна...

👉"Премиум Нэксус" ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 75 болон түүнээс дээш хувийг эзэмших болсон тул Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу бусад хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг компанид буцаан худалдах эрх үүсээд байна.

  • Энэхүү эрх нь хувьцаа эзэмшигчдэд компанийн удирдлагын бүтцэд өөрчлөлт орсон үед хөрөнгөө хамгаалах боломж олгодог хууль ёсны зохицуулалт юм.

🤔 Хувьцаагаа эргүүлэн худалдах эсэх нь хувьцаа эзэмшигчийн өөрийн шийдвэр бөгөөд хүсэлт гаргаагүй тохиолдолд хувьцаагаа үргэлжлүүлэн эзэмших эрх хэвээр байна.
💼 Компанийн хэлбэр болон үйл ажиллагааны бүтэц өөрчлөгдөхгүй. "Премиум Нэксус" ХК нь цаашид Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг нээлттэй хувьцаат компани хэвээр үлдэнэ.

📌 Хувьцаа Эргүүлэн Худалдах Нөхцөл:

  • Нэгж хувьцааны үнэ: 350 төгрөг

  • Шаардах эрх үүссэн өдөр: 2025.11.07

  • Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025.11.10 – 2025.12.23

  • Төлбөр олголт: 2025.12.30 – 2026.01.09

🏭Мөнгөний урсгал, санхүүгийн нөхцөл сайжирч, үйлдвэрлэл 2026 онд өснө…

📊 Тэргүүлэх индикаторууд болох хөрвөх чадварын өсөлт болон санхүүгийн нөхцөл нь бодит эдийн засгийн мөчлөгийн индикатор болох ISM-д ямар хугацааны дараа хэрхэн нөлөөлдгийг харуулж буй бөгөөд түүхэн датанаас үзэхэд, ликвидитийн өсөлт нэмэгдэх үед дараагийн хагас жилийн дотор үйлдвэрлэлийн индекс сэргэдэг байна.

Санхүүгийн нөхцөл сайжрах үед 9-12 сарын дараа бодит эдийн засгийн идэвхжил өсөлтөд ордог хандлагатай.

🎯Иймд 2024 оны сүүлээс 2025 онд ISM индекс эргээд 50-иас дээш гарч өсөлтийн бүсэд орох магадлал өндөр байна. Үүнийг дэмжих нэг шинж тэмдэг нь ам.долларын ханшийн хөдөлгөөн юм. ISM индекс өсөх мөчлөгт ам.доллар сулрах хандлагатай байдаг ба одоо ч 2026 он гэхэд ISM мэдэгдэхүйц өсөх төлөвтэй тул тэр хэрээр ам.доллар дахин унах боломжтой байна.

  • ✅ 2025 оны төгсгөлөөс 2026 онд эдийн засгийн өсөлт хүчээ авч, санхүүгийн зах зээлд бухын цикл бүрэн хэмжээгээр ноёлно гэж хүлээгдэж байна. Ликвидити нэмэгдэж, санхүүгийн нөхцөл зөөлөрснөөр компаниудын зээлийн хүртээмж сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, үйлдвэрлэл, хэрэглээ өсөх суурь бүрдэнэ.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

🇺🇸🏛️АНУ-н ЗГ-н үйл ажиллагааны зогсолт дуусахад гарч буй үр дүнгүүд

АНУ-ын Сенат 2025.11.09-нд түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн буюу 40 хоног үргэлжилсэн төрийн тэг зогсолтыг дуусгах хэлэлцээрийн эхний шатны санал хураалтыг 60-аас дээш дэмжлэгээр баталлаа.

🌐 Ардчилсан намын 8 сенатор намын удирдлагын байр сууриас зөрж санал өгсөн нь шийдвэрлэх нөлөө үзүүлж, санал хураалт хоёр гаруй цаг нээлттэй үргэлжилсний дараа Техасын Бүгд Найрамдах насын сенатор Жон Корнин ирж дэмжсэн санал өгснөөр эцэслэн баталгаажив.

 🎯 Хэлэлцээрийн хүрээнд.

  • 📝 Засгийн газрын санхүүжилт 2026 оны 1-р сарын сүүл хүртэл сунгагдаж, бүх агентлаг бүрэн хүчин чадлаар ажиллана. Зогсолтын үеэр цалингүй үлдсэн холбооны ажилчдад нөхөн олговор олгох бөгөөд байнгын цомхотголын шийдвэрүүдийг хүчингүй болгоно.

  • 🍽️Төсвийн багцад SNAP хүнсний тусламжийг 2026 оны 9-р сар хүртэл санхүүжүүлэх заалт багтаж, ойролцоогоор 42 сая иргэн тусламж үргэлжлүүлэн авч чадахаар болсон байна.

🤔 Харин,

  • 🩺Эрүүл мэндийн даатгалын татварын хөнгөлөлтийг сунгах шаардлага хэлэлцээрт ороогүй. Бүгд Найрамдах нам 12-р сард тусгай санал хураалт явуулах боломжийг тусгуулсан. Хэлэлцээрийг одоо Төлөөлөгчдийн танхим баталж, Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор байгаа юм.

🇺🇸 АНУ-д төрийн 40 хоногийн тэг зогсолтыг дуусгах эхний хэлэлцээрийг Сенат баталлаа…

📣АНУ-ын Сенат ням гарагийн орой хуралдаан хийж, засгийн газрын үйл ажиллагааны зогсолтыг дуусгах төсвийн хуулийг санал хураалтад оруулахаар төлөвлөжээ.

ABC News-ийн мэдээлснээр, засгийн газрыг ирэх 1-р сарын 31 хүртэл түр санхүүжүүлэх төсвийн хуулийг дэмжихэд хангалттай Ардчилсан сенаторууд зөвшөөрсөн гэжээ. 

  • 🤔 Гэхдээ уг төсөлд Ардчилсан намын хүсэж байсан Obamacare-ийн санхүүжилтийг сунгах заалт орохгүй. Сенатад Бүгд найрамдахчууд олонх байгаа ч хуулийг батлахын тулд дор хаяж 10 Ардчилсан сенаторын дэмжлэг шаардлагатай. 

💥Засгийн газар хаагдсаны улмаас олон байгууллагын ажил зогсож, улмаар улс даяар хүндрэл үүсэж байна. Тухайлбал, нисэх буудлын ажилтнуудын хүрэлцээгүйгээс нислэгүүд цуцлагдаж, агаарын тээврийн салбарт ихээхэн доголдол гарч байгаа юм.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энд дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт