- Apex Capital
- Posts
- 💡Хувьцаат компаниуд ногдол ашгаа жилийн 4-р сард багтаан олгодог болох уу,
💡Хувьцаат компаниуд ногдол ашгаа жилийн 4-р сард багтаан олгодог болох уу,
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #43
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📈 МУ-н хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөгт хүрэв
💰 Худалдааны салбарын борлуулалтын орлого өсөв
📝 Улсын хэмжээнд хураасан үр тарианы унац
💻 NVDA) энэ Лхагва гарагт санхүүгийн 3-р улирлын тайлангаа танилцуулна
📈Даваа гаргийг дотоодын гол индексүүд өсөлттэй эхлүүллээ...
🚀Дотоодын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өсөлт үзүүлэв. Үүнд: ТОП 20 индекс +0.12%, MSE А индекс +0.21%, MSE B индекс +1.28% тус тус өсөлт үзүүлсэн байна.
🏦[MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаа дээр 114.0 сая төгрөгийн арилжаа хийгдсэн нь тэргүүлэх гүйцэтгэл болсон байна.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
💸Монгол улсын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөгт хүрчээ…

👉Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025X онд 43.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.3 их наяд төгрөгөөр буюу 23.5 хувиар нэмэгджээ.
Зээлийн жилийн өөрчлөлтийг хүснэгтээс харахад 2022–2023 онд өсөлт харьцангуй тогтвортой байсан бол 2024 оноос хойш өсөлтийн хурд эрчимжиж, 2025X онд нийт зээлийн хэмжээ сүүлийн жилүүдийн дээд түвшинд хүрсэн байгаа юм.
🤔 Зээлдэгчийн ангиллаар авч үзвэл:
Нийт зээлийн үндсэн хэсгийг иргэд болон хувийн хэвшлийн байгууллагууд бүрдүүлж байна.
Иргэдийн зээлийн үлдэгдэл 26.1 их наяд төгрөгт хүрч, нэг жилийн дотор 4.7 их наяд төгрөгөөр өссөн бол хувийн байгууллагын зээл 16.9 их наяд төгрөг болж 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Харин төрийн байгууллагын зээлийн үлдэгдэл 277.3 тэрбум, санхүүгийн байгууллагынх 403.8 тэрбум төгрөг болж, нийт дүн дэх жин харьцангуй бага хэвээр байна.
💵 Зээлийн чанарын бүтэц харьцангуй эерэг хэвээр байгаа аж.
🤝2025X онд хэвийн зээлийн үлдэгдэл 39.7 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн 90.7 хувийг эзэлж байгаа бол анхаарал хандуулах зээл 1.8 их наяд төгрөг (4.1%), чанаргүй зээл 2.3 их наяд төгрөг (5.3%)-ийг бүрдүүлжээ. 2022 оноос хойш чанаргүй зээлийн эзлэх хувь 11.7 хувиас 5.3 хувь хүртэл буурсан нь банкны салбарын зээлийн багцын чанар сайжирч, зээлтэй холбоотой эрсдэлийн түвшин буурч байгааг илтгэж байна.
СЗХ: Хувьцаат компаниуд ногдол ашгаа тухайн жилийн 4-р сард багтаан олгодог болно.
2024 оны цэвэр ашгаас 46 хувьцаат компани ногдол ашиг олгохоор болж, түүхэнд байгаагүй өндөр дүнтэй буюу 1.2 их наяд төгрөгийг хуваарилахаар болж байсан.
Харин эдгээр компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийн мөнгөө олгох хугацааг 2025 онд багтаах, эсвэл жил дамнуулан олгох зэргээр харилцан адилгүй тогтоосон байдаг.
Тэгвэл Санхүүгийн Зохицуулах Хорооноос өөрийн баталсан холбогдох журамд өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа бөгөөд үүний дагуу компаниуд 2-р сарын 20-ны дотор шийдвэрээ гарган, ногдол ашгаа тухайн жилийн 4-р сард багтаан олгодог болох ажээ.
🛒🛍️ Худалдааны салбарын борлуулалтын орлого 0.6%-аар өслөө…

📊 Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлогын 22.4 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77.6 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.
⭐Худалдааны салбарын борлуулалтын орлого 48.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оны үеэс 289.8 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар өсжээ. Үүний:
22.4 хувь буюу 10.9 их наяд төгрөгийг хүнсний бүтээгдэхүүн,
Үлдсэнийг нь хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байгаа юм.
🎯Улсын хэмжээнд сард дунджаар 4-6 их наяд орчим төгрөгөөр дотоодод худалдан авалт хийж буйг статистик мэдээллээс харж болохоор байна.
✅Дотоод худалдааны салбарын нийт борлуулалтын 86 хувь нь Улаанбаатарт төвлөрч байгаа бол 3.4 хувь нь Өмнөговь, 1.3 хувь нь Дархан-Уул аймагт хийгджээ.
Үүнээс үзэхэд дотоодод хийгдэж буй нийт худалдан авалтын 91.8 хувь нь нийслэл болон гурван аймагт төвлөрөлтэй байгаа бол бусад аймгуудад худалдан авалт сул байна.
ОНЦЛОХ: MSE:QPAY
Инновэйшн инвестмент ХК-ийн 17.3%-тай тэнцэх 33.1 сая гаруй хувьцаа багцын арилжаагаар 8.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
🌾Улсын хэмжээнд хураасан үр тарианы уналтын хэмжээ…

🫘 2025 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 282.0 мянган тонн үр тариа, 110.3 мянган тонн төмс, 212.8 мянган тонн хүнсний ногоо, 181.6 мянган тонн таримал тэжээл, 30.5 мянган тонн техникийн ургамал хураажээ. Мөн 1183.0 мянган тонн хадлан, 25.5 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
🌱 Өмнөх оны мөн үеэс харьцуулахад үр тарианы ургац 149.7 мянган тонн буюу 34.7 хувиар, төмс 133.6 мянган тонн буюу 54.8 хувиар, таримал тэжээл 52.5 мянган тонн буюу 22.4 хувиар, хүнсний ногоо 38.3 мянган тонн буюу 15.2 хувиар буурчээ.
🌽 Харин хадлангийн бэлтгэл 167.3 мянган тонн буюу 16.5 хувиар, гар тэжээл 1.0 мянган тонн буюу 4.1 хувиар өссөн байна.
🥜 Энэ нь жилийн нөхцөл байдал, цаг уурын өөрчлөлт, тариалангийн явцад нөлөөлсөн хүчин зүйлсийг харуулж байгаа бөгөөд ирэх жилүүдэд тариалангийн үйлдвэрлэлийг сайжруулах, хадлан, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илтгэжээ.
📟 (NASDAQ: NVDA) энэ Лхагва гарагт санхүүгийн 3-р улирлын тайлангаа танилцуулна…

👨🏻💻📝 NVIDIA Corporation (NASDAQ: NVDA) энэ Лхагва гарагт санхүүгийн 3-р улирлын тайлангаа танилцуулна. Зах зээл компанийн өндөр үнэлгээг батлахуйц хүчтэй тайлан гаргахыг хүлээж байгаа ч, хиймэл оюун ухааны урт хугацааны төлөвт эргэлзээ нэмэгдэж буй нь анхаарлын төвд байна.
📟 NVIDIA-ийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.долларт хүрсэн нь тайлангийн тоо баримт энэ өндөр үнэлгээг зөвтгөж чадах эсэхийг гол асуудал болгосон.
🦾10-р сарын сүүл, 11-р сарын эхээр технологийн хувьцаанууд огцом буурсан бөгөөд энэ нь AI-д суурилсан үнэлгээний өсөлтөд эргэлзсэнээс үүдэлтэй.
🤔 Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан баримтаар тэрбумтан Питер Тиел NVIDIA дахь бүх хувьцаагаа зарсан нь ил болсон билээ. Үүнтэй адил Softbank Group өнгөрсөн долоо хоногт ижил алхам хийсэн.
🧩 NVIDIA өөрийн гол харилцагч OpenAI-д хөрөнгө оруулалт хийсэн нь салбарын доторх хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, хувьцаа зарагдах шалтгаан болсон байгаа юм.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
