• Apex Capital
  • Posts
  • Cognizant Technology Solutions (NAS:CTSH) компанийн зах зээлийн судалгаа

Cognizant Technology Solutions (NAS:CTSH) компанийн зах зээлийн судалгаа

Гадаад зах зээлийн судалгаа #27

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Cognizant Technology Solutions компанийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Cognizant Technology Solutions нь Fortune 500 болон Global 2000 жагсаалтад багтдаг олон улсын томоохон компаниудад үйлчилгээ үзүүлдэг.

Томоохон тогтмол гэрээт харилцагчид:

  • JPMorgan Chase, Bank of America зэрэг санхүүгийн байгууллагууд

  • Pfizer, Johnson & Johnson, Novartis зэрэг эмийн компаниуд

  • ExxonMobil, Schneider Electric зэрэг эрчим хүч, үйлдвэрлэлийн компаниуд

  • Comcast, AT&T, Verizon зэрэг харилцаа холбооны компаниуд

  • Microsoft, SAP, Salesforce зэрэг технологийн байгууллагууд

Ийм өргөн хүрээтэй, олон салбарын үйлчлүүлэгчидтэй байх нь компанийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэлт хийж, эрсдэл бууруулах чухал хүчин зүйл болдог.

Үйл ажиллагаа:

Тус компани нь дараах 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг:

  1. Эрүүл мэндийн үйлчилгээ 🩺

  • Электрон эрүүл мэндийн бүртгэл (EHR), даатгалын платформ хөгжүүлэлт

  • Эмийн туршилтын дата удирдлага

  • AI/ML ашигласан оношилгооны систем

  • Харилцагч төвтэй мобайл болон онлайн платформ

  • Дижитал эмчилгээ, эм зүйн сүлжээний автоматжуулалт

  • Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал, HIPAA (Эрүүл мэндийн даатгал ба хариуцлагын тухай хууль) нийцэл

Эрүүл мэндийн салбар дахь технологийн инновацыг дэмждэг дижитал шийдлүүдээр тэргүүлдэг.

  1. Санхүүгийн үйлчилгээ 💸

  • Үндсэн банкны систем хөгжүүлэлт ба шинэчлэл

  • Fraud detection системүүд (AI ашигласан луйвар илрүүлэлт)

  • Даатгалын нэхэмжлэлийн автоматжуулалт

  • Regulatory reporting ба compliance систем

  • Blockchain суурьтай төлбөрийн платформ

  • Chatbot болон AI суурьтай харилцагчийн үйлчилгээ

Хуучин системийг шинэчлэх (modernization), аюулгүй байдал, болон open banking API (Нээлттэй банкны програмчлалын интерфейс) хөгжүүлэлт.

  1. Бүтээгдэхүүн ба нөөц 📱⚙️

  • IoT шийдлүүд (ухаалаг үйлдвэр, тоног төхөөрөмжийн хяналт)

  • ERP (Байгууллагын нөөц төлөвлөлт) систем нэвтрүүлэлт

  • Хангамжийн сүлжээний автоматжуулалт (Supply chain)

  • ESG (Байгаль орчин, нийгэм, засаглал) дата анализ

Хүнд үйлдвэрлэл болон дэд бүтцийн салбарт бизнесийн процессыг технологиор сайжруулах.

  1. Харилцаа холбоо, медиа ба технологи 🤖

  • 5G болон телеком сүлжээний автоматжуулалт

  • Cloud үйлчилгээний шилжилт (интернэтээр дамжуулан хадгалагдаж, удирдагдаж, боловсруулагдаж байдаг өгөгдлийг хэлнэ)

  • Контент хүргэлтийн платформ (CDN, VOD)

  • Медиа аналитик ба хэрэглэгчийн дата

  • Edge computing (Сүлжээний захын тооцоолол) шийдлүүд

  • Гүйцэтгэлийн аналитик, AI personalization  

Хурдтай хөгжиж буй технологийн салбарын хэрэглээний туршлагыг сайжруулдаг дижитал платформууд.

Санхүүгийн тайлан 🧮

Cognizant компанийн  2024 оны эхний хагас жил (2024 H1), 2025 оны эхний хагас жил (H1 2025) болон 2024 оны бүтэн жил (FY 2024)-ийн санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал:

  • Орлого, ашиг, EPS бүгд өссөн байна.

  • Борлуулалтын өртөг мөн өссөн ч нийт ашиг илүү хурдан өссөн нь ашигт ажиллагаа сайжирсны илрэл.

  • Нийт хөрөнгө бага зэрэг өссөн нь санхүүгийн тогтвортой байдал хадгалагдаж байгааг харуулж байна.

Санхүүгийн харьцаа үзүүлэлт

P/E (14.3): Үнэ ашгийн харьцаа нь зах зээлд боломжтой үнэлгээтэйг илэрхийлнэ. Ихэвчлэн технологийн компаниудаас тогтвортой, өсөх боломжтой гэж үнэлэгддэг.
P/B (2.25): Хөрөнгө хэт өндөр биш, гэхдээ хөрөнгийг ашигтай замаар үр ашигтай ашиглаж байгаа гэсэн дохио.
ROE (16.7%): Эздийн хөрөнгөөс өндөр өгөөж авч байгаа нь удирдлагын үр ашиг, ашгийн чанар сайн байна гэж үзүүлэх үзүүлэлт юм.

Cognizant Q2 2025 хугацаанд мэдэгдэхүйц ашигтайгаар үйл ажиллагаа явуулж, зах зээлийн хувьд боломжийн үнэлгээтэй, удирдлагын үр ашигтай (16.7% ROE) байна.

Дүгнэлт 📝

Cognizant нь дэлхийд өрсөлдөх чадвартай, олон улсын томоохон үйлчлүүлэгчидтэй, тогтвортой орлого, ашигтай ажилладаг, санхүүгийн эрүүл бүтэцтэй мэдээллийн технологийн компани юм. Компанийн Cloud, AI зэрэг хурдацтай хөгжиж буй чиглэлд анхаарч буй стратеги нь ирээдүйд чадамжийг баталгаажуулж байна.

Санхүүгийн хувьд тогтвортой өсөлт, зардлын оновчтой удирдлагын ачаар өндөр ашигт ажиллагаатай хэвээр байгаа бөгөөд CTSH хувьцаа нь техникийн хувьд өсөлтийн хандлагатай, дэмжлэгийн түвшинд тулсан, ирээдүйн $95 болон $109 ханш руу чиглэсэн хөрөнгө оруулалтын боломжтой хувьцаа гэж дүгнэж болно.

Эрсдэлүүд байсаар байгаа ч компанийн уян хатан стратеги, хямд өртөгтэй бүс нутгийн давуу талууд нь тэдгээрийг үр дүнтэй хянах боломжийг бүрдүүлж байна. Иймд Cognizant нь урт хугацааны үнэ цэн бүхий, харьцангуй бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын сонголт болж чадна.

Та дэлгэрэнгүй судалгаа болон техник шинжилгээтэй танилцах бол энд дарна уу!

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш бага зэрэг буурсан байдалтай байна. 🏛️ Засгийн бондуудын дундаж өөрчлөлт 0.05%−0.62% буурсан бөгөөд тэр дундаас Mongol 31 хамгийн их буюу −0.62% буурлаа. Харин 🏦 компанийн бондуудын 0.01%−0.76%-ийн бууралттай байгаа бөгөөд Хөгжлийн банк хамгийн их 0.76%-иар буурсан бол эсрэгээр Голомт банк +0.09% болон МИК “Хулан” +0.64% өсөлттэй байна.

Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд 🏛️ засгийн газрын ам.долларын бондууд 5.304%–6.742% байгаа бол 🏦 компанийн ам.долларын бондууд 5.639%–12.708%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд 12.708% өгөөжтэй байгаа юм.

Хэрэв та ам.долларын бондод хөрөнгө оруулах сонирхолтой бол доорх “Мэдээлэл авах” товчоор форм бөглөнө үү. Мөн 7510-7500, 8803-1563 дугаарын утсаар холбогдоорой.