- Apex Capital
- Posts
- 💰Таны дуртай хувьцаа хямдраад байгаа юм биш биз?
💰Таны дуртай хувьцаа хямдраад байгаа юм биш биз?
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #15
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Гадаад худалдааны тэнцэл 1-р улиралд
▪️ Улсын төсвийн бүтэц 2025 оны 1-р улиралд
▪️ Таны дуртай хувьцаа хямдраад байгаа юм биш биз?
▪️Монголын хөрөнгийн бирж дээрх компаниудын тайлан гарсаар
🌐 Гадаад худалдааны тэнцэл 1-р улиралд
🚂 Экспорт 2025 оны эхний 3 сард өмнөх оны мөн үеэс 637.5 сая ам.доллароор буурсан байна. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ:
Нүүрс 882.8 сая ам.доллар
Алт 46.5 сая ам.доллар
Хонь, ямааны мах 18.9 сая ам.доллар
Төмрийн хүдэр, баяжмал 16.4 сая ам.доллар
Боловсруулаагүй газрын тос 13.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
✈️ Импортын хувьд 133.4 сая ам.доллароор өссөн байна. Үүнд голлон нөлөө үзүүлсэн зүйлүүдээс дурдвал
Автомашин 73.6 сая ам.доллар
Дизелийн түлш 21.9 сая ам.доллар
Тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 21.3 сая ам.доллар
Гар утас 11.7 сая ам.доллар
🤔 Жилээс жилд эхний улирлын импорт үзүүлэлт нэмэгдэж байгаа ба үүнтэй зэрэгцээ экспорт маань буурч байна. Энэ нь гадаад худалдааны тэнцэл ирээдүйд сөрөг үзүүлэлт рүү орох магадлал үүсэж байгаа юм.

🇲🇳 Улсын төсвийн бүтэц 2025 оны 1-р улиралд

Татварын нийт орлого 2025 оны эхний улиралд ₮5.8 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (16.1%) их наяд төгрөгөөр буурахад:
Орлогын албан татварын орлого 539.7 (21.2%) тэрбум төгрөг,
Нэмэгдсэн өртгийн албан татвар 35.6 (2.8%) тэрбум төгрөг,
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 782.9 (68.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.
2025 оны эхний улиралд татварын нийт орлогын 34.8 хувийг орлогын албан татвар, 21.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.4 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 5.1 хувийг онцгой албан татварын орлого, 11.3 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна.
Орлогын албан татварын 68.5 хувийг ААНОАТ, 31.5 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
💰“Таны дуртай хувьцаа хямдраад байгаа юм биш биз?”
2025 он гарснаар АНУ-ын хамгийн том индекс болох S&P500 өнөөдрийн байдлаар -9.98% уналт үзүүлээд байна. Тэгвэл тус индексэд хамгийн их жин дардаг, бидний сайн мэдэх, дээрх 7 хувьцаануудын ханш дунджаар -21.8% уналтыг үзүүлсэн байна. 📉
Хамгийн сүүлд S&P500 индекс томоохон уналт үзүүлсэн нь 2022 оны 1-р сараас 2022 оны 10-р сар хүртэл нийт -27.51% уналт үзүүлснээр дээрх 7 компани дунджаар -20%-иас илүү унаж байжээ. Гэсэн хэдий ч түүнээс хойш 2025 оны 12-р сар хүртэл 3 жилийн хугацаанд S&P500 индекс дангаараа +67% өсөлт үзүүлсэн бол дээрх компаниудын хувьцаа дунджаар 🤯 +100% өсөлтийг үзүүлсэн байна.
Та энэхүү уналтыг боломж болгон урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг үе ирээд байгааг анзаарахгүй өнгөрөөх гэж байгаа юм биш биз?
Биднээр дамжуулан дээрх компаниудын хувьцааг урт хугацаанд худалдан авах боломжтой.

🚗 ТҮҮНЧЛЭН ҮҮНД БАГТАХ TESLA
Tesla Моdel Y загвар зах зээл дээр гарах хугацаа нь хойшлогдож байна. Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla нь энэ оны эхний хагаст хэрэглэгчдэд илүү хямд үнэтэй Model Y загвараа худалдаанд гаргахаа амлаад байсан бол энэ загвар нь 2025 оны сүүлийн хагас эсвэл 2026 оны эхний хагас болон хойшлогдохоор болоод байна.
Энэ мэдээ нь хэрэглэгчдийн итгэлийг бууруулж хувьцааны үнэд дарамт үзүүлж магадгүй байна. Компанийн хувьд 2025 он гарснаас хойш хувьцаа нь 40% орчмоор унаад байгаа билээ.
Компанийн 2025 оны эхний улирлын тайлан Мягмар гарахаар байна.
🇲🇳 2025 оны 1-р улирлын тайланд

🏦 TDB банкны орлого 2025 оны 1-р улиралд ₮309.16 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 31.06%-иар өсөөд байна. Гэсэн хэдий ч хүүгийн зардал нэмэгдсэнээс үүдэлтэй цэвэр хүүгийн орлого ₮91.55 тэрбум буюу өмнөх оны мөн үеэс 7.27% буураад байна. Мөн компанийн цэвэр ашиг ₮49.05 тэрбум болж өмнөх оноос 30.61% буурчээ.
🎉 Шинэ бондын мэдээлэл
Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба “ТАЗ БОНД ” нь тус шалгуурт бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүн нь жилийн 19.5% ѳгѳѳжтэй, 12 сарын хугацаатай, улирал тутам хүүгийн тѳлѳлттэй бөгөөд хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдаж буй компаниар баталгаа гаргуулсан бонд юм.
☝️Хэрэв та “ТАЗ” бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.