- Apex Capital
- Posts
- Bank of America -ийн санхүүгийн тайлан сайн гарсан ч хувьцааны ханш унав. Яагаад?
Bank of America -ийн санхүүгийн тайлан сайн гарсан ч хувьцааны ханш унав. Яагаад?
Гадаад зах зээлийн судалгаа #47

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар томоохон банкнуудын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📰 АНУ-ын инфляц тогтворжиж, хүү бууруулах хүлээлт нэмэгдэв

АНУ-ын Хэрэглээний үнийн индекс (CPI) өнгөрсөн сард 0.3%-иар өсөж, жилийн инфляц 2.7%-д хүрснээр харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдлаа. Энэхүү үзүүлэлт нь зах зээлийн хүлээлттэй ойролцоо гарсан бөгөөд жилийн 2.7% гэдэг нь Төв банкны 🎯 2%-ийн зорилтот түвшинд аажмаар ойртож буйг илтгэж байна.
🥖 Хоол хүнс, 💡эрчим хүчний үнийг хассан суурь инфляц (Core CPI) сарын дүнгээр 0.2%, жилийн хэмжээнд 2.6%-д хүрч, мөн тогтвортой байдлаа хадгалсныг харууллаа. Суурь инфляц нь үнийн бодит дарамтыг илүү тодорхой илэрхийлдэг үзүүлэлт тул инфляц аажмаар зөөлрөх хандлага 💡 үргэлжилж байна.
🏠📈 Сарын инфляцын өсөлтөд орон сууц болон үйлчилгээний салбарын үнийн нэмэгдэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн ч эрчим хүч болон зарим барааны үнэ харьцангуй тогтвортой хэвээр байв.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэгчийн түвшинд үнийн дарамт сул байгааг 🏭Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) харуулж байна. Тус индекс 0.2%-иар буурсан нь ойрын хугацаанд инфляц тогтвортой хадгалагдах боломжтойг илтгэх дохио гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн шатанд үнэ тогтвортой байгаа нь АНУ-д олон улсын тарифын нөлөөнөөс урьдчилан сэргийлсэн зарим түүхий эдийн нөөц түүхэн дээд түвшинд хүрсэнтэй холбоотой харагдаж байна.
Ийнхүү инфляц тогтворжиж, суурь инфляц зөөлрөх хандлага ажиглагдаж буй нь бодлогын хүүг ойрын хугацаанд бууруулах боломж нэмэгдэж байгааг илтгэж байна.
⏳ Хүлээгдэж буй макро тоон мэдээнүүд

ХНС-ийн дарга Жером Пауэллийн эрүүгийн хэрэг 👨🏻⚖️

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Хууль зүйн яам (DOJ) Холбооны Нөөцийн Сан/ХНС (FED)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жером Пауэллийн эсрэг эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн.
🔍 Эрүүгийн хэргийн үндэс: Fed-ийн төв байрны $2.5 тэрбумын засварын төсөлтэй холбоотой тайлбаруудын үнэн зөв, төсөв болон төсөл, засварын тухай өгсөн мэдээллүүдэд алдаа, худал элемент байсан эсэхийг нягталж буй. Гэхдээ албан ёсоор яллагдагчаар татаагүй байгаа бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна.
🧓🏻 Пауэллийн байр суурь : Пауэлл өөрөө энэ шалгалтыг ХНС-ийн хараат бус байдлыг алдуулах, улс төрийн дарамт юм гэж шүүмжилсэн байна. Түүний хэлснээр “засвар” нь жинхэнэ шалтгаан биш бөгөөд хүүгийн бодлогоор төрийн хүсэлтэй нийцэхгүй байгаатай холбоотой ажээ.
👁️ Зах зээлийн харж буй өнцөг: Уг шалгалт нь Fed-ийн хараат бус байдал, Төв банкны шийдвэр гаргах бие даасан байдалтай холбоотой. Энэ үйл явдал нь АНУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн хяналт, төв банканд үзүүлэх нөлөөллийн асуудлыг дахин сөхөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Төв банк бие даан бодлого явуулахаас илүүтэй Засгийн газрын санхүүгийн асуудлыг дэмжих байр сууринд ойртож байна.
🏦 Томоохон банкнуудын тайлан: Bank of America (NYSE:BAC) -ийн санхүүгийн тайлан сайн гарсан ч хувьцааны ханш унав.

📊 Санхүүгийн голлох үзүүлэлтүүд: Сайн гарсан хувьцаа унав 😕
2025 оны IV улиралд $7.6 тэрбумын ашиг олж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $0.98 хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеийн $6.8 тэрбумын ашигтай харьцуулахад 15%, $0.83 EPS-тэй харьцуулахад 18%-иар тус тус өссөн үзүүлэлт байлаа.
Хүүгийн цэвэр орлого $15.8 тэрбум болж, 10%-иар өссөн нь хүүгийн цэвэр орлогын нэмэгдэл, тогтмол хүүтэй активуудын дахин үнэлгээ, хадгаламж болон зээлийн үлдэгдлийн өсөлттэй холбоотой байв.
Зардлын удирдлага мөн сайжирч, банкны үр ашигт ажиллагааг илтгэдэг efficiency ratio 61.7% болж, зах зээлийн шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт гаргалаа.
💸 2025 онд энгийн хувьцаа эзэмшигчдэд нийт $2.1 тэрбумын ногдол ашиг тарааж, $6.3 тэрбумын хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авсан байна.

📊 Санхүүгийн голлох үзүүлэлтүүд: Хүлээлтэнд хүрсэнгүй 🧮
2025 оны IV улиралд банкны орлого $21.29 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.49%-иар өсөв. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $1.62 болж, 13%-ийн өсөлт үзүүлсэн байна.
Нийт зээлийн хэмжээ 5.45%-иар нэмэгдэж $955.8 саяд, харин нийт хадгаламжийн хэмжээ 1.77%-иар өсөж $1.4 тэрбумд хүрэв.
💸 2025 онд $18 тэрбумын хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авч, мөн $5 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилжээ. Үүний үр дүнд нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ өмнөх оноос 13%-иар нэмэгдсэн байна.
Бизнесийн үйл ажиллагааны хувьд хэрэглээний сегментэд зээлийн карт (credit card)-ийн зарцуулалт болон шинэ дансны өсөлт 20%-иас давсан бол бизнесийн зээл 12%-иар, хөрөнгө оруулалтын банкны шимтгэлийн орлого 14%-иар тус тус нэмэгдэв.
Wells Fargo-ийн Гүйцэтгэх захирал Чарли Шарп хэлэхдээ 2025 онд банк санхүүгийн хүчтэй гүйцэтгэл үзүүлснийг онцолж, Холбооны Нөөцийн Сангаас банканд тавьсан нийт хөрөнгийн хэмжээг өсгөхийг хязгаарласан asset cap цуцлагдаж, мөн зохицуулагчтай байгуулсан сайжруулалтын шаардлагууд (consent order) хаагдсан нь компанийн үйл ажиллагаа, өсөлтөд чухал эерэг нөлөө үзүүлжээ.

📊 Санхүүгийн голлох үзүүлэлтүүд: Өмнөх жилээс буурав 🚨
2025 оны IV улиралд банкны орлого $19.87 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.08%-иар өсөж, өмнөх улирлаас 10%-иар буурав.
Цэвэр ашиг $2.5 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 13%, өмнөх улирлаас 34%-иар буурлаа.
Нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7%-иар нэмэгдэж $752 тэрбумд, харин нийт хадгаламжийн хэмжээ 9%-иар өсөж $1.4 их наядад хүрэв.
Хүүгээс олсон орлого 14%-иар өссөн нь банкны арилжаа, төлбөр тооцооны үйлчилгээ, АНУ-ын хэрэглээний банк, хөрөнгө удирдлагын чиглэлүүдийн үйл ажиллагаа тэлсэнтэй холбоотой байв. Харин хүүгээс бусад эх үүсвэрийн орлого 27%-иар буурсан нь банкны хуучин зах зээл, арилжаа, хэрэглээний банк болон хөрөнгө удирдлагын бизнесүүдийн гүйцэтгэл сул байсантай холбоотой юм.
⏳Энэ 7 хоногт санхүүгийн тайлангаа танилцуулах банкууд

Яагаад банкнуудын хувьцаа унав? 🕵🏻
Улс төрийн мэдэгдэл ба зах зээлийн хариу үйлдэл.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зээлийн картын (credit card) 💳 хүүг 10%-иас хэтрүүлэхгүй байх санал гаргав. Одоогийн байдлаар АНУ-д зээлийн картын хүү нь албан ёсны дээд хязгааргүй бөгөөд дунджаар 20% орчим, зарим тохиолдолд үүнээс ч өндөр түвшинд хүрдэг байна. Энэхүү мэдэгдлийн дараа санхүүгийн сайн тайлан танилцуулсан Bank of America төдийгүй банк, санхүүгийн салбарын нийт хувьцаа уналт үзүүлэв.
Энэхүү бодлогын санал нь хэрэглээний банкнуудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд санхүүгийн салбарын хувьцаа, ялангуяа томоохон банкнуудад борлуулалтын дарамт үүсгэх гол хүчин зүйл болох юм. Иймд зээлийн картын хүү болон хэрэглээний зээлийн нөхцөлийг хязгаарлах талаарх улс төрийн санал, хэлэлцүүлэг нь банкны салбарт тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байгаа юм.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰
Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.



