• Apex Capital
  • Posts
  • Эдийн засаг өсөлттэй байна

Эдийн засаг өсөлттэй байна

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 14

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

🇲🇳 Гадаад худалдаа болон эдийн засгийн өсөлтийн талаар

💥 Апекс Капитал ҮЦК“Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Систем”-ээ албан ёсоор танилцуулахад бэлэн боллоо.

📉 Хятадын аж үйлдвэрийн салбарын мэдээлэл

🛒 АНУ-ын инфляцын талаах мэдээлэл

🇲🇳Монгол Улсын гадаад худалдаа (2026 оны I улирал)

🇲🇳Монгол Улс 2026 оны эхний 3 сард 🌍143 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрлээ 💼
Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 2.5 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл +2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна 💰📊
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллароор (+32.5%) өсөж 📈, экспорт 1.9 тэрбум ам.доллароор (+62.3%) огцом нэмэгдсэн 🚀 бол импорт 68.3 сая ам.доллароор (-2.7%) буурсан 📉 нь гадаад худалдааны ашиг мэдэгдэхүйц тэлэхэд нөлөөлжээ
Экспортын өсөлтийг голчлон:

  • Зэсийн хүдэр, баяжмал (+1.3 тэрбум ам.доллар) 🟤

  • Чулуун нүүрс (+477.6 сая ам.доллар) ⚫

  • Алт (+148.8 сая ам.доллар) 🟡

дэмжсэн нь уул уурхайн салбарын хамаарал хэвээр байгааг харуулж байна ⛏📦
Харин импортын бууралтад:

  • Суудлын автомашин (-114.5 сая ам.доллар) 🚗⬇️

  • Ачааны автомашин (-54.4 сая ам.доллар) 🚚⬇️

  • Сэлбэг хэрэгсэл (-17.5 сая ам.доллар) 🔧⬇️

Голлон нөлөөлсөн байна.

🚀 Апекс Капитал ҮЦК шинэ “Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Систем”-ээ албан ёсоор танилцуулахад бэлэн боллоо.

🌸Энэхүү шинэ үйлчилгээ нь хөрөнгө оруулалтыг илүү энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилготой билээ.

💡Дэлгэрэнгүй мэдээлэл болон  онцлох шинэчлэлүүдийг тун удахгүй манай InvestX-ийн Facebook болон Instagram хуудсаар хүлээн аваарай.

💰 Эдийн засгийн өсөлт оны эхэнд эрчимжиж байна

🇲🇳 Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2026 оны эхний 2 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.6% өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэхүү өсөлт нь 2025 оны жилийн өсөлттэй харьцуулахад илүү эерэг дүн боловч гадаад, дотоод орчны тодорхой бус байдлаас шалтгаалан инфляц нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгааг эдийн засагчид анхааруулж байна. Иймд бага, дунд орлоготой өрхүүдийг бодлогоор дэмжих шаардлага тулгарч буйг онцолжээ.

📖 Салбаруудын гүйцэтгэлийг авч үзвэл:

  • Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 32.3% өссөн нь нийт өсөлтийн гол хөшүүрэг болсон байна.

  • Үйлчилгээний салбар мөн 4.2% өсөлт үзүүлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжжээ. Харин хөдөө аж ахуйн салбар 10.5 хувь, үйлдвэрлэл болон барилгын салбар 3.3 хувиар тус тус өссөн байна.

  • Нийт 7.6% өсөлтийн 5.1 нэгж хувийг зөвхөн уул уурхайн салбар бүрдүүлсэн бөгөөд нүүрсний олборлолт болон зэсийн баяжмалын үйлдвэрлэл тус бүр 40 гаруй хувиар өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж.

Түүнчлэн улирлын нөлөөллийг арилган тооцоход эдийн засаг өмнөх сараас 0.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
🌎️Олон улсын зах зээлийн нөхцөл байдал, ялангуяа 🪖Ойрх Дорнод дахь геополитикийн нөлөөллөөс үүдэн БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлж, нөөц бүрдүүлж байгаа нь 🇲🇳 Монгол Улсын нүүрсний экспорт өсөхөд эерэгээр нөлөөлж буйг шинжээчид тэмдэглэжээ.
🤔 Цаашдын төлөвийг авч үзвэл Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлөөс 2026 онд эдийн засаг 5.7 хувиар өснө гэж тооцоолж байгаа бол олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ойрын жилүүдэд Монгол Улсын эдийн засаг дунджаар 5 орчим хувийн тогтвортой өсөлттэй байх хүлээлттэй байна.

🇨🇳 Хятад улсын аж үйлдвэрийн салбар сүүлийн 3 жил гаруй хугацаанд үргэлжилсэн түүхэн дэх хамгийн урт дефляцийн мөчлөгөөс ийнхүү албан ёсоор гарлаа.

Сонирхолтой нь, энэхүү өсөлтийг Бээжингийн мөнгөний бодлого биш, харин Ойрхи Дорнод дахь Ираны дайны шок эцэслэлээ. 
Хятадын байгалийн хийн үнэ дайн эхэлснээс хойш 25%-иар өссөн нь үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд оруулжээ.

Энэхүү үний өсөлт нь манай улсын эдийн засагт үзүүлэх шууд нөлөөлөл нь: 



1. Хүнсний сав баглаа боодол, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас болон өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн үнэ нэмэгдэнэ.


2. Байгалийн хий нь цемент, шил, металл боловсруулах үйлдвэрлэлийн гол түлш болдог. Тиймээс Хятадаас импортолдог барилгын материалын үнэ өсөх нь манай барилгын салбарын зардлыг нэмэгдүүлж, орон сууцны үнэд нөлөөлнө.


3. Хэрэв Хятад улс эрчим хүчний зардлаа нөхөхийн тулд манайд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний үнийг (ялангуяа баруун болон төвийн бүсийн зарим хэсэгт) нэмбэл үйлдвэрлэлийн зардал дахин нэмэгдэх эрсдэлтэй.


4. Улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дэд бүтцийн төслүүдийн төсөвт өртөг нэмэгдэж, төслүүд саатах эсвэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болно

⚠️ АНУ–Ираны мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн хэмжээнд эрчим хүч, шатахууны үнэ өсөж, үүнийг дагаад зарим агаарын тээврийн компаниуд тариф нэмэх дохио өгч эхэллээ.
АНУ-ын 3-р сарын инфляц сарын дүнгээр 0.9%-д хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж, үнийн дарамт дахин нэмэгдэж байгааг харуулж байна.
Энэ нөхцөл байдлын нөлөөгөөр бодлогын хүү буурах зах зээлийн хүлээлт өмнө нь 2026 оны сүүлээр төвлөрч байсан бол геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, инфляцад үзүүлэх нөлөө тодорхой болсон тул уг хүлээлт 2027 оны дунд үе рүү хойшлох хандлагатай болж байна. Цаашлаад богино хугацаанд бодлогын хүүг бууруулах бус, өндөр түвшинд хадгалах, цаашлаад нэмэгдүүлэх ч боломжтой харагдаж байна.
Иймээс дунд хугацаанд инфляцын чиг хандлага болон геополитикийн эрсдэл нь мөнгөний бодлогын шийдвэрт шууд нөлөөлөх гол хүчин зүйлс хэвээр байна.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт