- Apex Capital
- Posts
- 🤖 ASIC: AI эрин үеийн чипийн хувьсгал
🤖 ASIC: AI эрин үеийн чипийн хувьсгал
Гадаад зах зээлийн судалгаа #51

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар AI хурдасгуур чипүүдийн ирээдүйн тооцоолол хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
👨🏻💼 Хөдөлмөрийн зах зээл (АНУ): АНУ-ын 1-р сарын шинээр бий болсон ажлын байр (Nonfarm Payrolls) шинжээчдийн 66 мянга гэсэн таамгийг давж, ойролцоогоор 2 дахин өндөр буюу 130 мянгад хүрсэн нь эдийн засгийн идэвхжил огцом сулраагүйг илтгэж байна. Үүнтэй зэрэгцэн ажилгүйдлийн түвшин 4.3% болж, өмнөх сараас 0.1 нэгжээр буурсан нь хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой хэвээр байгааг харууллаа. Энэ мэдээлэл нь зах зээлд АНУ-ын бондын өгөөж өсөх, ам.доллар богино хугацаанд чангарч өсөх, мөн Төв банкны бодлогын хүү бууруулах хүлээлт хойшлох зэргээр нөлөөлж байна.
🇨🇦 Канадын тариф: Доналд Трампын зүгээс Канадын 25%-ийн импортын тарифыг 35% болгон нэмэгдүүлсэн. Үүнийг цуцлуулах чиглэлтэй тогтоолыг АНУ-ын Конгресс 219–211 саналын харьцаатайгаар дэмжсэн нь Цагаан ордны тарифын бодлогод өгсөн ховор улс төрийн эсэргүүцэл болж байна. Одоо уг тогтоол Сенат руу шилжиж байгаа бөгөөд цаашдын хэлэлцүүлгээс эцсийн үр дүн ихээхэн хамаарна. Санал хураалтаар зарим Бүгд найрамдах намын гишүүд Ардчилсан намтай нийлж дэмжсэн нь тарифын бодлогын эргэн тойрон дахь дотоод зөрчлийг ил болголоо.
🤖 AI хурдасгуур чипүүд ирээдүйн тооцооллын гол хөдөлгөгч болно
AI-ийн сургалт (training) ба ашиглалт (inference) огцом өсөхийн хэрээр GPU болон ASIC зэрэг хурдасгуур чипүүд ирээдүйн тооцооллын гол хөдөлгөгч болно.
⚙️ GPU ба ASIC гэж юу вэ?
GPU (Graphics Processing Unit): Олон жижиг тооцооллыг зэрэг хийхэд зориулагдсан “олон цөмт” ерөнхий зориулалтын хүчтэй чип. Анх графикт, одоо AI-д өргөн ашиглагддаг.
ASIC (Application-Specific Integrated Circuit): Нэг тодорхой ажил дээр хамгийн өндөр үр ашиг гаргахаар “тусгайлан” хийсэн чип.
AI хурдасгуур чипүүд болох GPU болон ASIC нь хиймэл оюун ухааны 🤖 хэрэглээ огцом өсөхийн хэрээр ирээдүйн тооцооллын салбарт томоохон байр суурь эзлэхээр байна. Nvidia, AMD, Broadcom, Marvell зэрэг зах зээлийн тэргүүлэгчид энэ салбарыг манлайлж байгаа бөгөөд AI хурдасгуурын зах зээл 2033 он гэхэд жилд дунджаар 16%-иар өсөж 📈, нийт хэмжээ нь $600 тэрбумаас 💸 давах төлөвтэй.
Өсөлтийг том хэмжээтэй AI модель 🤖, серверийн зах зээлд CPU-ээс AI-д суурилсан ажлууд хурдтай нэвтэрч буй явдал, мөн системийн түвшний интеграц гүнзгийрэх нь нэгж борлуулалтын үнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх хүчин 💪🏻 зүйлс болж байна.

Хөгжлийн чиг хандлага: GPU нь одоо зөвхөн нэг “чип” биш болж, санах ой 🧠, сүлжээ 📶, хөргөлт, програм 📺 хангамжийг багтаасан бүтэн систем болон хөгжиж байна. Жишээ нь Nvidia-ийн шинэ системүүд нэг суурилуулалтаар өмнөхөөс хэд дахин үнэтэй болж, компаниудад илүү их ашиг авчирч байна.
Зарим том компаниуд (Amazon, Google, Meta гэх мэт) өөрсдийн ASIC хэмээх тусгай чипийг хөгжүүлж эхэлсэн. Энэ нь зардлыг бууруулах 📉 давуу талтай ч маш их мөнгө, цаг, мэргэжилтэн 👷🏻♂️ шаарддаг тул цөөн хэдэн том компани л ийм боломжтой. Тиймээс ойрын жилүүдэд GPU-ийн хэрэгцээ бүрэн алга болохгүй.
Шаардагдах хөрөнгө оруулалт
AI-ийн шинэ “бодож хариулдаг” 🤔 загварууд нэвтэрснээр асуулт-хариултын тооцоолол (token) огцом өсөж, серверийн ачаалал улам нэмэгдэж байна. Үүний улмаас компаниуд сая сая GPU-тэй дата төвүүдийг эрчимтэй байгуулах болжээ. Дэлхий даяарх AI-д зориулах серверийн парк одоогоор бүрэн бэлэн биш: нийт хүчин чадлын 65% нь AI-ийн шаардлагад шууд нийцэхгүй байгаа тул ойрын жилүүдэд $3.5 их наядын 💰 хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байна.
Томоохон компаниуд: Хамгийн их хөрөнгө оруулалт хийж буй нь Microsoft, Google, Amazon, Meta, OpenAI зэрэг компаниуд бөгөөд AI-д жил бүр ойролцоогоор $1 их наяд 💰 зарцуулах төлөвтэй байна. OpenAI ганцаараа л гэхэд 2030 он хүртэл $1 их наядын тооцооллын дэд бүтэц төлөвлөж байна.
Засгийн газрууд: AI-ийн хэрэглээ зөвхөн том технологийн компаниудаар хязгаарлагдахгүй болж, засгийн газрууд ихээр хөрөнгө оруулж, үндэсний дэд бүтцүүд хүртэл өргөжиж байна. АНУ, Европ, Ойрх Дорнодын орнууд үндэсний AI төвүүдэд олон арван тэрбум долларын 💵 хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ нь Хятадын зах зээлээс үүсэх эрсдэлийг нөхөх боломж гэж үзэж байна.

2033 он гэхэд хиймэл оюуны хурдасгуур чипийн зах зээл (GPU, ASIC болон шинэ архитектуруудыг хамарсан) 2024 оныхоос 5 дахин их 📈 болно. Зах зээлийн ихэнх хувийг GPU-ууд эзэлсэн хэвээр байх бөгөөд орлогын 81%-д 💸 хүрэх төлөвтэй. Гэхдээ hyperscaler компаниуд өөрсдийн inferencing-д зориулсан чипийг хөгжүүлж эхэлснээр custom ASIC-ийн өсөлт GPU-аас бараг 3 дахин хурдан явагдаж, зах зээлийн эзлэх хувь нь 2024 оны 8%-иас 19% болж нэмэгдэнэ 📈. GPU-ийн орлого 2033 он хүртэл жилд дунджаар 14%-иас дээш өсөх 📈 ба дата төвийн интеграц, санах ойн тэлэлт, программ хангамжийн хамаарал (lock-in) зэргээс шалтгаалан гол байр сууриа хадгална.


2025 онд зах зээл савлагаатай байсан ч хиймэл оюунтай холбоотой 🤖 чип үйлдвэрлэгчид харьцангуй тогтвортой 📊 байдал харууллаа. Ихэнх AI чипийн хувьцаа бусад салбарын компаниудаас илүү гүйцэтгэл үзүүлсэн бөгөөд AMD 2025 онд 77%, Broadcom 49% өссөнөөр тэргүүлэв. Үүний гол шалтгаан нь 2026 оны хоёрдугаар хагас, 2027 оны эхээр борлуулалт огцом нэмэгдэх хүлээлт байсан юм.
Харин Marvell онцгой тохиолдол болж, AWS-ийн ASIC өргөтгөл жигд бус, мөн Microsoft-ийн нэвтрүүлэлт удааширснаас шалтгаалан хувьцаа нь 2025 онд 28% унав 📉. Энэ ялгаа нь хөрөнгө оруулагчид зүгээр нэг AI гэдгээс илүү зах зээлийн эзлэх хувь хэрхэн өөрчлөгдөж байгаа, засгийн газрын бодлого, мөн AI дэд бүтцийн өргөтгөл, системийн шинэчлэлтээс аль компани хамгийн их ашиг хүртэх вэ гэдгийг анхаарч байгааг тод харуулж байна.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Олон улсын бирж дээрх Монгол бондуудын ханшийн мэдээлэл💰
Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 16 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.



