- Apex Capital
- Posts
- Шинэчлэгдсэн Apex Traders 2.0 аппликейшн
Шинэчлэгдсэн Apex Traders 2.0 аппликейшн
📈 Хөрөнгө оруулалтын баялаг боломжууд нэг дор...
Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!
Танд дараах чухал мэдээллийг хүргэж байна.
2024 оны 06-р сарын 16-ний өдөр манай Apex Trader арилжааны систем бүрэн шинэчлэгдэж, Apex Trader 2.0 системд шилжих болсонтой холбогдуулан та дараах алхмуудыг даган шинэ систем рүү бүртгэлээ шилжүүлэн, арилжаагаа үргэлжлүүлээрэй.

🔄 Шилжилтийн алхмууд:
Apex Traders шинэ аппликэйшн-г App Store болон Play Store-оос татаж авна.
Бүртгүүлэх хэсгээр утасны дугаараар баталгаажилт хийнэ, цаашид утасны дугаараар нэвтэрнэ.
Таны хөрөнгө оруулалтын мэдээлэл болон үнэт цаасны үлдэгдэл нь шинэ хувилбар дээр бүрэн харагдах болно.
⚠️ Санамж: Шинэ системд шилжээгүй хэрэглэгчид 2024.06.16-наас хойш хуучин dbx.apex.mn систем болон Apex trader аппликэйшнийн үйл ажиллагаа бүрэн зогсож арилжаа хийх боломжгүй болохыг анхаарна уу.
Танд ямар нэгэн асуулт байвал бидэнтэй хэзээд холбогдоорой:
📞 Утас: 7510-7500
📧 Имэйл: [email protected]