- Apex Capital
- Posts
- 📊AMZN: Amazon.com Inc-ийн зах зээлийн судалгаа
📊AMZN: Amazon.com Inc-ийн зах зээлийн судалгаа
Гадаад зах зээлийн судалгаа #18

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар АНУ-ын Amazon.com Inc-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📝 Amazon.com Inc-ийн үйл ажиллагааны тайлан

Америкийн “e-commerce”-ын зах зээлд эзлэх хувь
Amazon компанийн орлогын сегментийг задалж үзвэл зар сурталчилгааны (18%) болон AWS-ийн (17%) орлого өмнөх оны мөн үеэс эрс нэмэгдсэн байна. Цахим болон биет дэлгүүрүүдийн орлого 6% нэмэгдсэн бол 3-дагч талын борлуулалтын үйлчилгээ 6% өсжээ. Дээрх хүснэгтээс харвал, компанийн үйл ажиллагаа 2024 оны 3-р улирлаас эхлэн эрс нэмэгдэж эхэлсэн байна.
“Компанийн зүгээс 2025 оны 2-р улиралд борлуулалт 7-11% өснө хэмээх тооцооллыг гаргаад байна.”

Дэлхийн үүлэн технологын зах зээлд Amazon-ны эзлэх хувь

📔 Amazon.com Inc-ийн санхүүгийн тайлан

Санхүүгийн гол үзүүлэлтүүд
Орлого: $155.67 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 9% өссөн байна.
Нийт ашгийн маржин: Борлуулалтын өртөг 2024 оноос ердөө 6 өссөнөөс үүдэлтэй нийт ашгийн маржин 11% нэмэгдэж, $75.7 тэрбумд хүрчээ
Цэвэр ашиг: $17.13 тэрбум буюу өмнөх оны мөн үеэс 64%-иар нэмэгдсэн байна. Хэдий компанийн үндсэн үйл ажиллагааны орлого нэмэгдсэн ч цэвэр ашгийн энэхүү үлэмж өсөлт нь олны анхаарлыг их татаж байна. Үндсэн үйл ажиллагаанаас гадуурх орлого нэмэгдсэнээс үүдэлтэй цэвэр ашиг ийнхүү өсжээ.
Богино хугацаат өр төлбөр: 2024 онд $176.4 тэрбум хүрч, 21%-иар өссөн ба хойшлогдсон татварын өрийн хэмжээ нэмэгдсэнээс үүдэлтэй байна.
Эздийн өмч: санхүүгийн тайлангаас хамгийн өндөр буюу 41% өссөн байна.
Дүгнэлт
📈 Amazon компани нь АНУ-ын хамгийн том онлайн худалдааны бизнесийг эрхэлж явуулдаг, үүлэн технологи(cloud system)-ийн зах зээлд дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлдэг тухайн компанийн хувьд 2022 оны сүүлээр хөрөнгийн зах зээл сэргэснээс хойш үйл ажиллагаа нь хэвийн, цэвэр ашгийн хэмжээ өндөр өсөлттэй байна.
🤖 Ирээдүйд мөн бусад “Гайхамшигт 7”-ын компаниудтай ижил хиймэл оюун ухаан дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт дээр хөрөнгө оруулалт өндрөөр хийж байгаа нь ирээдүйд орлого, цэвэр ашгийн хэмжээ өсөж, зардлаа буурах хүлээлтийг өндөрсгөж байгаа юм. Мөн стратегийн түншүүд нэмэгдэж байгаатай холбоотой зах зээлийн хүрээгээ илүү өргөн хүрээнд тэлэхээр байна.
✅ Шинээр хөрөнгө оруулах гэж буй хөрөнгө оруулагчдын хувьд урт хугацаанд худалдан авахад тохиромжтой бүсүүдэд хэсэгчлэн хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой байна.
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Ерөнхий сайд ажлаа өгч засгийн газар татан буугдах гэж буйтай холбоотойгоор олон улсад нээлттэй арилжаалагддаг засгийн газрын ам.долларын бондуудын ханш 0.12%-1.32 хувиар унаад байна. Ингэснээр эдгээр бондуудын өгөөж 0.07%-0.31%-р өсөж жилийн 6.11%-7.86% тайгаар арилжаалагдаж байна. Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 1.32%-р буурсан бол компанийн бондууд дундаас 2029 онд дуусах ХХБ-ны TDBM 29 бонд хамгийн өндөр буюу 4.45% өсөж өгөөж нь 11.83% болсон байна.



Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 6.105%-7.86% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 8.615%-12.366% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.366%-н өгөөжтэй тэргүүлж байна.