• Apex Capital
  • Posts
  • Дэлхийн хөрөнгийн зах зээл шинэ дээд түвшинд хүрч байна 🚀

Дэлхийн хөрөнгийн зах зээл шинэ дээд түвшинд хүрч байна 🚀

Гадаад зах зээлийн судалгаа #62

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тойм болон тайлан гарсан компаниудын талаар хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран АНУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрвөл  Ормузын хоолойг “бүх улсад нээлттэй болно” 🔓 гэж мэдэгдэж, Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээ ахицтай байгааг онцоллоо. Тэрээр Иран тохиролцоонд хүрвэл АНУ-ын цэргийн ажиллагаа дуусна, харин хэлэлцээр бүтэлгүйтвэл илүү хүчтэй цохилт 💥 өгнө гэж анхааруулсан байна.

АНУ болон Иран цөмийн асуудлаар ☢️ урьдчилсан санамж бичиг байгуулахад ойртсон талаар мэдээлсэн бөгөөд энэ нь дайныг зогсоох үндэс болох боломжтой аж. Урьдчилсан нөхцөлөөр:

  • Иран цөмийн баяжуулалтаа түр зогсоох, 🛑

  • АНУ хориг арга хэмжээг цуцалж, царцаасан хөрөнгийг суллах, 💰

  • Ормузын хоолойн тээврийн хязгаарлалтыг цуцлах зэрэг асуудал багтаж байна.

Ираны Гадаад хэргийн сайд Abbas Araghchi хэлэлцээрийг “шударга бөгөөд иж бүрэн” байх ёстой гэж мэдэгдсэн бол Пакистан 🇵🇰 зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буйгаа баталжээ.

Энэхүү эерэг мэдээллийн дараа газрын тосны үнэ буурч 📉, Brent нефтийн үнэ 7%-иар унаж 📉 баррель нь $102 болсон ч дайны өмнөх $70 орчим түвшнээс өндөр хэвээр байна. Дэлхийн хөрөнгийн зах зээл болон АНУ-ын хувьцаанууд мөн өсөлт үзүүлжээ. Нөгөө талаас, АНУ Ормузын хоолойг цэргийн хүчээр нээх зорилготой “Project Freedom” ажиллагааг түр зогсоосон ч ✋🏻 Ираны эсрэг тэнгисийн хориг үргэлжилж байгааг мэдэгдэв. АНУ-ын Төв командлал Ираны далбаатай нэгэн нефть тээвэрлэгч онгоцыг хориг зөрчсөн гэж үзэн ажиллагааг нь зогсоосон тухай мэдээлжээ.

Өмнөд Солонгос 🇰🇷 улсын KOSPI индекс бүх цаг үеийн дээд ханшаа шинэчлэн 7490 нэгжид хүрсэн нь сүүлийн 1 сар гаруй хугацаанд хамгийн өндөр өсөлтийг 📈 үзүүлсэн байна.

  • Samsung Electronics (KRX:005930) болон SK Hynix (KRX:000660) зэрэг чип үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьцааны үнэ хиймэл оюун ухааны 🤖эрэлтээс шалтгаалж огцом өссөн нь KOSPI индексийг чирчээ.

Тайваний хөрөнгийн зах зээл 40,000 нэгжийн босгыг давж түүхэн 🫨 дээд хэмжээндээ хүрсэн.

  • AI-ийн эрэлт 🤖: Дэлхий даяар хиймэл оюун ухааны технологийн тэсрэлт болж байгаатай холбоотойгоор чип үйлдвэрлэлийн аварга TSMC (TPE:2330) болон бусад хагас дамжуулагч нийлүүлэгчдийн ашиг орлого дээд цэгтээ хүрсэн.

Япон улсын Nikkei 225 индекс 2026 оны 4-р сард 60,000 нэгж дөхөж, бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчилсэн 🫨.

  • Сонгуулийн үр дүн 🗳️: Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлсэн нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн. "Такаичи трейд" гэж нэрлэгдэх болсон энэхүү өсөлт нь төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх хүлээлт дээр суурилжээ.

  • Валютын нөлөө 💴: Иений ханш сул байгаа нь Японы экспортын компаниудын гадаад орлогыг нэмэгдүүлж, ашгийг нь өсгөж байна.

АНУ-н S&P 500 индекс индекс 2026 оны 4-р сард 2020 оноос хойших хамгийн сайн сараа өнгөрүүлж, 10.5%-иар өсжээ 📈.

  • I улирлын тайлан: Компаниудын 84% нь шинжээчдийн таамаглаж байснаас өндөр ашиг (EPS) тайлагнасан нь зах зээлийг хүчтэй 🚀 дэмжсэн.

  • Геополитикийн намжилт: АНУ болон Ираны хооронд дипломат ойлголцол гарч 👐🏻, Ойрхи Дорнод дахь дайны эрсдэл буурсан нь хөрөнгө оруулагчдын "эрсдэл хүлээх" сонирхлыг нэмэгдүүлжээ.

AMD 2026 оны I улирлын тайлангаа танилцуулж, орлого болон ирээдүйн төлөвөөрөө зах зээлийн хүлээлтээс давсан 🆙 үзүүлэлт гаргалаа. AI салбарын эрэлт хүчтэй хэвээр байснаар компанийн data center болон server бизнес огцом өссөн 📈 нь тайлангийн гол хөдөлгөгч хүчин болсон байна. Тайлан гарсны дараа AMD-ийн хувьцаа лхагва гарагт 19%-иар өсөв 📈.

CEO Lisa Su earnings call үеэр data center сегмент нь компанийн хамгийн том орлогын эх үүсвэр 💸 болсон гэж онцолсон бөгөөд серверийн орлого энэ улиралд жилийн дүнгээр 70%-иас дээш өснө 📈 гэж мэдэгдсэн. Мөн AMD нь Meta Platforms-тай хамтран AI боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон түншлэл байгуулсан бөгөөд Meta компанитай $60 тэрбумын чип нийлүүлэлтийн гэрээ хийснийг дурдсан. AI 🤖 серверийн эрэлт өсөж байгаатай холбоотойгоор CPU серверийн зах зээл 2030 он гэхэд $120 тэрбумд хүрнэ гэж AMD шинэчилсэн төсөөлөл гаргасан нь өмнөх 18%-ийн өсөлтийн таамгаас өндөр үзүүлэлт болсон.

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд AMD нэгж хувьцаанд ногдох ашиг $1.37 хүрч, орлого нь $10.25 тэрбум болсон нь шинжээчдийн таамгаас өндөр үзүүлэлт байв. Мөн II улиралд орлого $11.2 тэрбум орчим байна гэж төсөөлөл өгсөн нь зах зээлийн хүлээлтээс өндөр 📈 байлаа. Data center бизнесийн орлого 57%-иар өсөж $5.78 тэрбумд хүрсэн бөгөөд EPYC сервер, CPU болон Instinct AI GPU бүтээгдэхүүний эрэлт хүчтэй хэвээр байгааг илтгэв.

Харин үйлчлүүлэгч болон тоглоомын 🎮 сегмент 23%-ийн өсөлттэй байсан ч AMD цаашид memory болон component-ийн өртөг нэмэгдэж байгаагаас энэ салбар сулрах эрсдэлтэй гэж анхааруулжээ. Ryzen процессор болон Radeon график картын борлуулалт өссөн ч хэрэглээний зах зээл AI 🤖 серверийн өсөлтөөс харьцангуй удаан байгааг онцолсон байна.

Тайлан нийтдээ AI-ийн 🤖 өсөлт зөвхөн GPU биш, сервер CPU зах зээлд ч хүчтэй нөлөөлж эхэлснийг харуулсан. Энэ чиг хандлага өмнө нь Intel Corporation-ийн тайлан дээр мөн ажиглагдсан бөгөөд хөрөнгө оруулагчид AMD AI сервер/ CPU-ийн сервер эрэлтийг ашиглан зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлж чадах эсэхэд анхаарч байна. Нөгөө талаас AI 🤖 салбарт зарим эргэлзээ хэвээр байгаа бөгөөд OpenAI орлого болон хэрэглэгчийн өсөлтийн дотоод зорилтоо биелүүлээгүй гэх мэдээлэл гарсан ч hyperscaler компаниуд болох AlphabetMicrosoft болон Meta Platforms AI хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа нь салбарын урт хугацааны өсөлтийг дэмжсэн хэвээр байна.

PayPal 2026 оны I улирлын санхүүгийн тайлангаа 5-р сарын 5-нд танилцуулж, орлого болон EPS-ийн хувьд шинжээчдийн таамгаас давсан ч 📈 хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бүрэн хангаж чадсангүй. Компанийн орлого $8.4 тэрбум хүрч, нэгж хувьцааны ашиг $1.34 болсон нь хүлээлтээс өндөр 📈 гарсан ч хувьцааны ханш premarket арилжаанд бараг 10%-иар унаж 📉 $45.45 хүрсэн байна. Гол шалтгаан нь ашигт ажиллагааны дарамт, үйл ажиллагааны margin-ийн бууралт болон ирэх улирлын орлогын төсөөлөл доогуур байв.

Тайлангаас харахад PayPal-ийн нийт төлбөрийн хэмжээ (TPV) 11%-иар өсөж 📈 $464 тэрбум болсон бөгөөд орлого 7%-иар өссөн 📈 байна. Гэсэн ч үйл ажиллагааны зардал 8%-иар өссөнөөр үйл ажиллагааны margin 18.4% болж, өмнөх оноос буурчээ. Үүний улмаас ашигт ажиллагаа 5%-иар буурсан нь хөрөнгө оруулагчдын санааг хамгийн ихээр зовоов 😟.

CEO Alex Chriss компанийн бүтцийн томоохон өөрчлөлтийг танилцуулж, PayPal-ийг 3 үндсэн бизнес нэгж болгон шинэчлэн зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнд:

  • Checkout Solutions & PayPal

  • Consumer Financial Services & Venmo

  • Payment Services & Crypto гэсэн бүтэц багтаж байна.

Мөн AI 🤖 технологи болон үйл ажиллагааны хялбарчлалаар дамжуулан дараагийн 2-3 жилд дор хаяж $1.5 тэрбумын зардал хэмнэнэ гэж мэдэгдсэн.

Компанийн хамгийн хүчтэй сегмент нь Venmo байсан бөгөөд TPV нь 14%-иар өсөж, нийт төлбөрийн урсгалын 19%-ийг бүрдүүлэх болсон. Харин branded checkout үйлчилгээний өсөлт ердөө 2% байсан нь өрсөлдөөн ширүүсэж байгааг харуулжээ. Хэрэглэгчдийн тоо ердөө 1%-иар өсөж 439 сая болсон бол хэрэглэгч бүрийн гүйлгээний тоо бага зэрэг буурсан 📉 байна.

PayPal мөн AI 🤖 болон fintech-ийн өрсөлдөөнтэй орчинд өөрийн давуу талаа хадгалахыг зорьж буйгаа онцолсон. Тэд checkout, consumer financial services, payment processing гэсэн нийт $860 тэрбумын зах зээлийн боломжийг онилж 🎯 байгаа бөгөөд Venmo болон PayPal аппууд АНУ-ын хамгийн түгээмэл төлбөрийн аппууд хэвээр байгааг дурдсан.

Fortinet 2026 оны I улирлын тайлангаа танилцуулсны дараа aftermarket дээр хувьцааны ханш нь 17.8%-иар огцом 🚀 өссөн байна. Үүнд компанийн орлого, ашиг болон ирээдүйн таамаглал зах зээлийн хүлээлтээс мэдэгдэхүйц давсан нь голлон нөлөөлжээ. Кибер аюулгүй байдлын эрэлт дэлхий даяар хүчтэй хэвээр байгаа бөгөөд Fortinet-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний бараг бүх сегмент өсөлт 📈 үзүүлсэн байна.

Компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг $0.82 болж, шинжээчдийн $0.62 гэсэн таамгийг хол давсан бол орлого нь жилийн дүнгээр 20%-иар өсөж $1.85 тэрбум хүрчээ. Ялангуяа бүтээгдэхүүний орлого 41%-иар өссөн 📈 нь hardware firewall, network security болон enterprise cybersecurity шийдлүүдийн эрэлт маш хүчтэй байгааг харуулсан. Мөн төлбөр тооцооны сегмент 31%-иар өссөн 📈 нь ирээдүйн орлогын урсгал тогтвортой өсөх боломжтойг илтгэж байна.

CEO Ken Xie компанийн үр дүнг “өргөн хүрээний эрэлт болон сайн гүйцэтгэлийн үр дүн” 🗣️ гэж тодорхойлсон. Fortinet зөвхөн АНУ биш олон улсын зах зээл дээр ч өсөлтөө хадгалж чадсан нь тайлангийн чухал хэсэг байв.

Компанийн II улирлын төсөөлөл мөн эерэг гарсан. Орлого $1.83-$1.93 тэрбумын хооронд байна гэж төсөөлсөн нь зах зээлийн хүлээлтээс өндөр 📈 үзүүлэлт болсон. Мөн 2026 оны бүтэн жилийнхээ борлуулалтын таамаглалаа өсгөж, ойролцоогоор 15%-ийн жилийн өсөлт хүлээж байгаагаа мэдэгдсэн. Нэгж хувьцаанд ногдох ашгийн жилийн таамаглалаа ч мөн өсгөсөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.

Санхүүгийн хувьд Fortinet өсөлттэй мөнгөн урсгал 💰 үзүүлсэн. Үйл ажиллагааны мөнгөн урсгал $1.08 тэрбум, чөлөөт мөнгөн урсгал $1.01 тэрбум хүрсэн нь компани ашигтай өсөж байгааг харуулсан. Мөн үйл ажиллагааны margin 36% хүрсэн нь cybersecurity салбар дахь өндөр ашигт ажиллагаатай компаниудын 1️⃣ хэвээр байгааг баталжээ.

Samsung Electronics компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 🤑 $1 их наяд давж, Өмнөд Солонгосын хамгийн үнэ цэнтэй технологийн компаниудын нэг болох байр сууриа улам батлав. Хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд дараалан шинэ дээд түвшин тогтоож, энэ оны эхнээс хоёр 2️⃣ дахин өсөөд байна.

Өсөлтийн гол шалтгаан нь AI 🤖 салбарын хүчтэй эрэлтээс үүдсэн memory chip-ийн зах зээлийн өсөлт байв. Ялангуяа AI 🤖 сервер болон дата төвүүдэд ашиглагддаг өндөр хурдны HBM (high-bandwidth memory) чипийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хомс байгаа нь Samsung-ийн chip бизнесийн ашгийг эрс өсгөжээ.

Мөн Apple 🍎 өөрийн төхөөрөмжүүдийн үндсэн процессорыг үйлдвэрлүүлэх боломжийн талаар Samsung болон Intel Corporation-тай урьдчилсан хэлэлцээ хийж байгаа гэх мэдээлэл хувьцааны өсөлтийг улам дэмжсэн байна. Одоогоор ямар нэгэн албан ёсны гэрээ байгуулагдаагүй ч Apple 🍎 нийлүүлэлтийн сүлжээгээ TSMC-ээс хэт хамааралтай байдлаас гаргахыг зорьж байгааг энэ мэдээлэл харуулжээ.

Samsung мөн chip үйлдвэрлэлийн тэргүүлэх байр сууриа хадгалахын тулд асар их хөрөнгө оруулалт 💰 хийхээ мэдэгдсэн бөгөөд хөрөнгө оруулагчид AI болон advanced memory-ийн эрэлт ойрын жилүүдэд хүчтэй хэвээр байна гэж үзэж байна.

Таны хөрөнгө оруулалтын багцын өгөөж жилийн хэдэн хувь байдаг вэ? 🤔

Дэлхийн шилдэгт тооцогддог хөрөнгө оруулагчдын хувьд 2016-2025 оны хооронд буюу сүүлийн 10 жилд дунджаар 1.9%-19.1% гүйцэтгэлтэй байсан байна. Энэ хугацаанд S&P500 индексийн дундаж өгөөж 13.8% байв.
 
Шилдгүүдийг сүүлийн 10 жилийн гүйцэтгэлээрээ тэргүүлж буй эрхэм бол Стэнли Дракенмиллер юм. Түүний хөрөнгө оруулалтын арга барилыг "Global Macro Investing" гэж нэрлэдэг. Түүний хэлснээр:

  • Хөрвөх чадвар бол хаан 👑: Компанийн ашиг сайн байлаа ч зах зээлд мөнгөний урсгал (liquidity) татарвал хувьцаа өсөхгүй.

  • Уян хатан байдал: Тэрээр өөрийнх нь таамаглал буруу ❎ байвал алдаагаа маш хурдан хүлээн зөвшөөрч, байр сууриа (position) шууд өөрчилдөг.

  • Макро мэдрэмж: Тэрээр багц бүрдүүлэлтэйгээс илүүтэйгээр, итгэлтэй байгаа ганц хоёр томоохон салбар дээрээ асар их хэмжээний хөрөнгө оруулалт 💸 хийдэг. Энэ нь түүний өгөөжийг S&P 500-аас даруй 5% гаруй өндөр байлгадаг гол нууц юм.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰