- Apex Capital
- Posts
- 🐐 Говь ХК түүхэн дээд борлуулалтаа хийлээ
🐐 Говь ХК түүхэн дээд борлуулалтаа хийлээ
АНУ-ын бодлогын хүү өөрчлөгдөхгүй байна
💫 Шинэ өдрийн мэнд,
📥 Апекс Капиталын зүгээс харилцагч та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдал болон энэ 7 хоногт анхаарах зүйлсийн талаар багцлан хүргэж байна.

🐐 2023 онд компани нийт ₮255.6 тэрбумын борлуулалт хийсэн ба энэ нь өмнөх оноос 32.1% өссөн үзүүлэлт юм. Үүнээс борлуулалтын бүтцийн хувьд дотоодын нийт борлуулалтын 52%-ийг жуулчдын борлуулалт эзэлж байна.
🌏️ Монгол улсад зорчиж буй жуулчдын 4 хүн тутмын нэг нь Говь брэндийн дэлгүүрээр үйлчлүүлдэг гэсэн тоон үзүүлэлт байгаа бөгөөд улмаар жуулчдын худалдан авалтын дүн өмнөх оноос 155% өсч ₮76.9 тэрбумд хүрсэн нь дотоодын нийт борлуулалтын 57%-иар нэмэгдэхэднөлөөлжээ.
🇲🇳 Дотоодын зах зээлийн 66%-ийг эзэлж байгаа тус компанийн хувьд энэ сард “BIGAGLI” мөлхөө ээрэх машиныг шинээр суурилуулсан бөгөөд:
Ингэснээр сүлжмэл утас үйлдвэрлэл 50%-иар, нийт утас үйлдвэрлэл 20%-иар нэмэгдэн, жилд 1300 тонн утас үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм байна.
🇺🇸 Бодлогын хүүг энэ удаад ч хэвээр үлдээв.
Энэ удаад ч тэд хүүгээ буулгасангүй. Холбооны нөөцийн сан энэ сарын 2-ний шөнө 02:00 цагт бодлогын хүүгийн шийдвэрийг танилцуулсан. ХНС хэт өндөр инфляцтай хоёр жил гаруй хугацаанд тэмцэж, 2022 оны 3-р сард бараг 0 түвшнээс хүүг удаа дараа өсгөсөөр өдгөө 5-с дээш хувиар өсгөсөн нь сүүлийн 40 жилд байгаагүй өндөр өсөлт юм. Үнийн дарамт 2022 оны дундуур оргилдоо хүрснээсээ хойш багассан ч инфляц ХНС-ын 2012 оноос хойш баримталж буй бодлогын гол зорилго болох 2%-ийн зорилтоос давсан хэвээр байна.
🤔 АНУ инфляц өсөхөд юу нөлөөлөв?
Хэрэглээний үнийн өсөлт 3 сараас 4 сард 0.3%-р өссөн бөгөөд голлох нөлөө нь бензин болон орон сууцны үнэ өссөн нь ХҮИ дийлэнх хувийг өсгөхөд нөлөөлсөн байна. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор DOW JONES, S&P 500, NAS100 зэрэг томоохон индексүүд өсөлттэй хаагдав.
🛣️ Цаашид
АНУ инфляцын мэдээ зорьж буй түвшинд хүрэхэд дахиад хугацаа хэрэгтэй байгааг энэхүү шийдвэр харуулж байна. Өмнөх уулзалтаар хүүг энэ жилд 3 удаа буулгах болно гэж мэдэгдсэн ч хэзээ гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал татаж байна. Холбооны нөөцийн банк нь сүүлийн 6 удаагийн хурлаар хүүг хэвээр үлдээгээд байгаа бөгөөд цаашид ч хүүгээ бууруулах гэж яарахгүй байгаагаа Жэром Пауэлл мэдэгдлээ.

🛢️ Газрын тосны үнэ нэмэгдэв.
Газа-ын зурвас дахь гал зогсоох хэлэлцээр удаашралтай байгаа тул Саудын Араб ихэнх бүс нутагт 6-р сарын түүхий нефтийн үнээ нэмж улмаар Brent crude 0.6%-иар, U.S. West Texas Intermediate газрын тосны үнэ 0.7%-иар тус бүр өсжээ.
🏎️ Volvo Cars 4-р сард 65,838ш автомашин борлуулав.
Хятадын Geely Holding-ийн эзэмшдэг Volvo-ийн 4-р сарын борлуулалт 27%-иар өсжээ. Энэ нь цахилгаан болон хайбрид машины эрэлт их байгаатай холбоотой бөгөөд цахилгаан машины борлуулалт 94%-иар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн талаар компанийн зүгээс мэдэгдсэн байна.
🪙 Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авжээ
🏦 Монголбанкны худалдан авч буй үнэт металл нь валютын нөөц бүрдүүлэхэд чухал нөлөөтэй байдаг бөгөөд 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан авлаа.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

🎉 Бондын хугацаагаа та өөрөө сонго
“Шаталсан бонд” буюу хугацаа болон өгөөжийн сонголттой бондын захиалга эхэллээ. Та өөрийн хэрэгцээнд тааруулан 1-18 сар хүртэлх хугацааны бондод хөрөнгө оруулах боломжтой боллоо.
ХЭРЭВ ТА ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛ ДАРААХ ДУГААРААР ХОЛБОГДООРОЙ 88030543, 88031563, 88150573