• Apex Capital
  • Posts
  • Квант технологийн зах зээлийн судалгаа 🚀

Квант технологийн зах зээлийн судалгаа 🚀

Гадаад зах зээлийн судалгаа #21

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Квант технологийнн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Квант технологи гэж юу вэ?

Квант технологийн салбар нь квант механикийн суурь онол(квант физик)-д үндэслэн, матери болон гэрлийн бөөмсийн шинж чанар, хөдөлгөөнийг ашиглан шинэ төрлийн технологи бүтээдэг инженерчлэлийн салбар юм.

Квант технологийн хөгжил

Анх квант механикийн үндэс ХХ зууны эхэнд тавигдсан бөгөөд тухайн онолыг ашиглан квант төхөөрөмжүүд буюу лазер, хагас дамжуулагч, атомын цаг зэрэг бүтээгдэхүүнүүд нь ХХ зууны сүүлийн хагаст бүтээгджээ. Харин ХХI зууны эхээр IBM, D-Wave, Google зэрэг компаниуд квант тооцоолол, квант холбоо, квант мэдрэгч дээр судалгаа хийж эхэлсэн. Квантын салбар бол XXI зууны хамгийн дэвшилтэт технологиудын нэг бөгөөд ойрын арван жилд мэдээллийн технологи, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ. 2020 оноос хойш туршилтын үе шат эрчимжиж хэрэглээнд илүү ойртож байгаа хэдий ч өргөн хэрэглээнд хараахан нэвтэрч амжаагүй байна. Гэхдээ 2030 гэхэд бидний хэрэглээнд бүрэн нэвтэрнэ хэмээн харж байгаа билээ.

Квант технологийн салбарын зах зээлийн хэмжээ

Квантын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж буй засгийн газрууд

Аль улсын хувийн компаниуд хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа вэ?

Квант технологийн патент эзэмшил

Квант технологийн салбар одоогоор хөгжлийн идэвхтэй шатандаа яваа бөгөөд энэ хэрээр шинэ санаа, инновацлаг бүтээгдэхүүнүүдийн патентын тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байна. Доорх графикуудад 2024 оны эцсийн байдлаар квант технологийн 3 үндсэн чиглэлээр бүртгэгдсэн патентын тоо болон дараах улс орнуудад хамаарах хамгийн их патент эзэмшдэг компаниудыг харуулсан болно. Патент эзэмшлийн тоо нэмэгдэх нь тухайн компани эсвэл улс орон ирээдүйд энэ салбарт ноёлох, зах зээлд байр сууриа эзлэх стратегийн чухал хөшүүрэг болдог.

Квант технологи нь үндсэн чиглэлүүд

  1. Квант тооцоолол(Quantum computing) нь салбарын зах зээлийн дийлэнх хэсгийг эзлэх бөгөөд квант механикийн зарчим дээр суурилсан компьютер тооцооллыг хөгжүүлдэг чиглэл юм. Бидний ашигладаг өнөөгийн хэрэглээний компьютерүүд хүн төрөлхтний хамгийн томоохон технологийн дэвшилтүүдийн нэг билээ. Гэсэн хэдий ч энгийн компьютерүүд нь хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх чадамжгүй юм.

Хиймэл оюун + Квант тооцоолол

  1. Квант холбоо (Quantum Communication) нь мэдээллийг “quantum entanglement” буюу квантын холбогдол ашиглан мэдээллийн аюулгүй байдлыг бий болгоход чиглэсэн технологи хөгжүүлэлт юм. Өнөөгийн нийгэмд бизнесүүд, засгийн газрууд, банкнууд, эмнэлгүүд зэрэг бүхий л жижиг том байгууллагуудад хувь хүний хувийн мэдээлэл, эрүүл мэндийн түүх, байгууллагын аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллүүд зэргийг хамгаалахад өндөр хамгаалалтын хүчин чадалтай систем зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

  2. Квант мэдрэгч (Quantum Sensing) маш өндөр нарийвчлалтай мэдрэгч технологи бөгөөд хэмжилт, зүг чиг олох, суралцах, судлах, харах болон орчин тойронтойгоо харилцахад туслах төхөөрөмжүүдийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойгоор зогсохгүй доорх технологиудын хөгжүүлэхэд ашиглах боломжтой.

Зах зээл дээрх голлох тоглогчид

Дүгнэлт 📝

  • Энэхүү судалгаагаар квантын технологийн өнөөгийн хөгжлийн түвшний талаар тоймлон хүргэж байна. Хэдий хүмүүсийн өргөн хэрэглээнд нэвтрээгүй байгаа ч энэ салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь квант технологийн бүтээгдэхүүнүүд бидний гарт хүрэх хугацааг хурдасгаж байгааг илтгэнэ.

  • Квантын салбар нь технологийн дараагийн нэг том давлагаа тул хөрөнгө оруулагч та квантын салбарт өөрийн эрсдэлдээ тохируулан, дэлгэрэнгүй судалгаанд дурдагдсан хөрөнгө оруулалтын боломжуудаас сонгон хөрөнгө оруулалт хийж ирээдүйн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

ХӨГЖЛИЙН БОНД ШИНЭЭР ХААЛТТАЙ ХҮРЭЭНД АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАНА

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк MSM Группд 26 тэрбум төгрөгийн зээл олгов

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Монголын MSM Групп-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 26.2 тэрбум төгрөг (ойролцоогоор 7 сая евро)-ийн зээл олгохоор болсноо зарлалаа.

ЕСБХБ энэхүү санхүүжилтийг Монгол Улсад олборлолтоос бусад салбарын өсөлтийг дэмжих зорилготой хэмээн тодорхойлсон байна. MSM Group нь 2008 оноос хойш ЕСБХБ-тай хамтран ажиллаж ирсэн. MSM групп тус зээлийг агуулах, засварын цех, автомашины үзэсгэлэнгийн танхим барихад ашиглах бөгөөд мөн эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зарцуулна гэжээ.

MSM Group-ийн үйл ажиллагаа өргөжсөнөөр Монголын хурдацтай өсч буй автомашины салбарын хэрэгцээг хангах чадвар нь нэмэгдэх бөгөөд 2024 онд автомашины импорт 67 хувиар өссөн талаар ЕСБХБ онцолсон байна.

ЕСБХБ өнөөг хүртэл Монголын эдийн засагт нийт 158 төсөлд ойролцоогоор 2.77 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд үүнээс 90 орчим хувь нь хувийн хэвшлийн компаниудыг дэмжихэд зарцуулагджээ.

Азийн Хөгжлийн Банк (АХБ) энэ он дох хоёр дах төгрөгийн бондыг гаргаж, Монголын сүүн бүтээгдэхүүний төсөлд хөрөнгө оруулна

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 6-р сарын 18-нд зохиогдсон хэвлэлийн бага хурал дээр энэ онд хоёр дахь удаагаа төгрөгийн бонд гаргаж, 55.8 тэрбум төгрөг (ойролцоогоор 15.6 сая ам.доллар)-ийг татан төвлөрүүлсэн тухайгаа мэдээллээ. 

Энэхүү бондын эх үүсвэрийг АПУ компанийн “Сүүн бүтээгдэхүүний хүртээмжтэй үнэ цэнийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд үйлдвэр барих, боловсруулах, савлах хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхий сүү цуглуулах цэгүүдийг байгуулах, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зэрэг зорилгоор ашиглагдах юм байна.

ОУ-ын зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй Монгол бондуудын ханшийн мэдээлэл

Засаг тогтворгүй үед уналттай байсан ханшууд тогтворжиж эргэн сэргэх хандлага ажиглагдаж байна. Одоогийн байдлаар олон улсад нээлттэй арилжаалагддаг засгийн газрын ам.долларын бондуудын таван өдрийн дундаж ханшууд 0.01-0.03 хувийн уналттай зарим нь 0.06-0.15 хувиар өссөн байдалтай байна.
Компанийн бондуудын хувьд таван өдрийн дундаж ханш 0.02-0.37 хувиар өссөн байна. Харин MMC-ийн бондын таван өдрийн дундаж ханш эсрэгээрээ 0.02 хувиар суларсан байна.
Засгийн бондууд дундаас 2026 онд дуусах Номад 26 бонд хамгийн өндөр буюу 0.15 хувиар өссөн бол компанийн бондууд дундаас Хөгжлийн Банкны бонд 0.37 хувиар өссөн байдалтай байна.

Энэ долоо хоногийн байдлаар Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.64-7.43 хувьтай байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 7.08-12.55 хувьтай байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.55 хувийн өгөөжтэй тэргүүлж байна.

Хэрэв та МУ-н Хөгжлийн банкны шинээр гаргаж буй ам.долларын бонд болон ОУ-ын зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй Монголын засгийн газрын болон компанийн бондуудад хөрөнгө оруулахыг хүсвэл доорх формыг бөглөх эсвэл 75107500, 89022491 дугаарын утсаар мэдээлэл аваарай.