• Apex Capital
  • Posts
  • 📊AAPL: APPLE Inc компанийн зах зээлийн судалгаа

📊AAPL: APPLE Inc компанийн зах зээлийн судалгаа

Гадаад зах зээлийн судалгаа #20

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Хятадын APPLE Inc компанийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Apple нь 🇺🇲 АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг хэдий ч 2025 оны худалдааны дайнаас үүдэлтэй уг компанийн хувьцаа оны эхнээс 16.83% буураад байна. Нийт борлуулалтын 17%-ийг 🇨🇳 Хятад улс бүрдүүлдэг тул өндөр тариф тогтоовол борлуулалт эрс буурах боломжтой байна.

Худалдааны дайн тогтворжин 2 талаас хэлцэлд хүрч, 90 хоног зогсоосноос үүдэн 4 болон 5-р сард компанийн борлуулалт эрс нэмэгдсэн байх магадлалтай байна.  

1. Үйл ажиллагааны тайлан 📝 

Компанийн дийлэнх орлогыг 🤳 Iphone гар утас бүрдүүлж байгаа ч сүүлийн 3 жилийн дунджаар гар утасны борлуулалт 1.1% буурсан үзүүлэлттэй байна. Мөн Mac, Ipad болон бусад төмөөрөржүүдийн борлуулалт буурчээ.

Харин Services буюу үйлчилгээний орлого сүүлийн 3 жилд дунджаар 10.9% өссөн байгаа нь компанийн орлогын бүтэц ихээхэн өөрчлөгдөж байгааг илтгэж байна.

🗺️ Газарзүйн байршлын хувьд дийлэнх борлуулалт Америкт байгаа ч сүүлийн жилүүдэд Европын болон бусад орнуудад илүү хүрч байна.

Азийн орнуудад борлуулалт удааширч байгаа бөгөөд тэр дундаа Хятадад дахь борлуулалт хамгийн их буурчээ.

2. Компанийн санхүүгийн тайлан 📔

Тайлант хугацаанд буюу 3 сарын хугацаанд APPLE:

  • Орлого: $95.4 тэрбум буюу өмнөх оны мөн үеэс 5.12% өссөн бөгөөд Service үйлчилгээний орлого 10.9% нэмэгдсэн нь чухал нөлөө үзүүлжээ.

  • Цэвэр ашиг: Компанийн зардал тогтвортой байснаас үүдэлтэй цэвэр ашиг 4.91% өссөн байна.

  • Богино хугацаат өр төлбөр: $144.6 тэрбум буюу 16.78%-иар өссөн байна.

  • Эздийн өмч: $331.2 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 9.96% буурчээ.

  • P/E харьцаа нь 33.18 байгаа нь “Гайхамшигт 7”-ийн дунджаас өндөр байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчид тус компанийн үнэ цэн, хувьцааны ханш ирээдүйд өндөр өснө гэсэн хүлээлт их байгааг илтгэж байна.

  • ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж 23.81% байгаа нь тухайн компанийн ашигт ажиллагаа сайн байгааг харуулж байна.

  • P/B харьцаа 47.49 буюу салбарын болон зах зээлийн дунджаас хэт өндөр байгаа ч энэхүү харьцаа үзүүлэлтэд компанийн биет бус хөрөнгө ордоггүй тул байнга их байдаг байна.

Дүгнэлт 📝

  • Геополитикийн асуудлаас үүдэн Apple компани АНУ-Хятадын худалдааны зөрчлөөс зайлсхийж, тус хоёр улсаас хамаарлаа бууруулахаар Энэтхэг дэх үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээ зарласан. Гэвч тус шийдвэр зарлагдсаны дараа Трампын зүгээс Apple компани үйлдвэрлэлээ шилжүүлбэл гадаадаас АНУ руу импортлох бүх Iphone утаснуудад 25%-ийн тариф ногдуулна хэмээн сүрдүүлж, гүйцэтгэх захирал Tim Cook руу ширүүхэн үгнүүд шидээд байгаа билээ. Тиймээс тарифын асуудал яаж шийдэгдэх нь тухайн компанийн ирээдүйн үйл ажиллагаа, ашиг, орлогод ихээхэн нөлөөлөх шинжтэй байна.

  • Шинэ хөрөнгө оруулагч нарт, Тариф болон үйлдвэртэй холбоотой шийдвэр гарахыг хүлээвэл тохиромжтой бөгөөд нэг дор өндөр дүнгээр бус хэсэгчлэн хөрөнгө оруулбал тохиромжтой.

  • Хувьцаа эзэмшигчдэд, Одоо байгаа хувьцаагаа HOLD хийхийг зөвлөж байна.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монгол улсын 32 дах ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсоноор түүний тэргүүлж байсан засгийн газар татан буугдахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш олон улсын зах зээлд идэвхитэй арилжаалагдаж ханш нь буурсан байдалтай байна. Одоогийн байдлаар олон улсад нээлттэй арилжаалагддаг засгийн газрын ам.долларын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.14-1.32 хувиар өссөн байна.
Компанийн бондуудын хувьд таван өдрийн дундаж ханш нь 0.17-0.68 хувиар өссөн байна. Харин МИК-ийн Хулан бондын таван өдрийн дундаж ханш эсрэгээрээ 0.24 хувиар суларсан байна.
Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 1.32 хувиар өссөн бол компанийн бондууд дундаас Голомт банкны бонд 0.68 хувиар буурсан байна.

Энэ долоо хоногийн байдлаар Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.876-7.49 хувьтай байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 7.82-12.89 хувьтай байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.89 хувийн өгөөжтэй тэргүүлж байна.