• Apex Capital
  • Posts
  • 📣 Дотоодын хувьцаат компаниудын хагас жилийн тайлан мэдээлэл гарч эхэллээ...

📣 Дотоодын хувьцаат компаниудын хагас жилийн тайлан мэдээлэл гарч эхэллээ...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #27

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ Төсвийн тэнцэл…

▪️ Дотоодын ХК-уудын хагас жилийн мэдээлэл гарч эхэллээ

▪️ Хөрөнгийн зах зээлийн тойм

▪️Азийн хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт гарав

🏦 Манай улсын төсвийн тэнцэл…

  • 2025 оны эхний хагаст Монгол улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 13.22₮ их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Харин төсвийн зардал 13.97₮ хүрч өмнөх оны мөн үеэс 8.2%-иар өсөв.

  • 💰 Ийнхүү Монгол Улсын эхний хагас жилийн төсвийн тэнцэл 758 тэрбумын алдагдалтай гарсан байна.

  • 🤝 Түүнээс орон нутгийн төсвийн орлого 14.2%-иар өсөж 3.7₮ их наядад хүрч, зарлага нь 26.1%-иар өсөж 3.2₮ их наядад хүрчээ. Нийт аймгуудаас харахад Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудын төсөв алдагдалтай гарсан байна.

🏦 Хаан банк ХК-ийн цэвэр ашиг 22 хувиар өсжээ.

  • ✅ 2025 оны эхний хагас жилд тус компани 353.7₮ тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 22% өссөн үзүүлэлт юм.

  • 📊 Зах зээлийн үнэлгээ 2.1₮ их наядад хүрч, хувьцааны ханш он гарсаар 1.4 хувь нийт хөрөнгийн хэмжээ тайлант хугацаанд 21₮ их наяд болжээ.

💧Эм жи эл акуа ХК 493₮ саяын цэвэр ашигтай ажилласан байна.

  • ⭐2025 оны эхний хагас жилд компани 10.9₮ тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан нь мөн оны өмнөх үетэй харьцуулахад 0.3% буурсан бол цэвэр ашгийн хэмжээ 2.3 дахин өсжээ.

  • 📈 Нэгж хувьцааны ханш VII/21-ний арилжаа хаагдахад 200.75₮ байна.

📙Лендмн ББСБ ХК-ийн зээлийн багц 55.1% өслөө.

  • 👉2025 оны эхний хагас жилд компанийн зээлийн багц 279.3₮ тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэх 55:1% өссөн үзүүлэлт юм.

  • 📣 Мөн тайлант хугацаанд 589.3₮ тэрбумын зээл олгосон байна.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

📊 Хөрөнгийн зах зээлийн тойм

📈  2025 оны 6-р сард Монголын хөрөнгийн зах зээлд нийт 97.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх сараас 35.0%-иар өссөн үзүүлэлт юм. Арилжаа нь Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж, Чингис хаан хөрөнгийн бирж-р дамжин явагдсан байна.

 📝  Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 12.2 их наяд төгрөг хүрсэн бөгөөд энэ нь өмнөх сараас 1.3%-р буурсан үзүүлэлт.
Эдгээр индексүүдийн бууралт нь зах зээлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулагчдын болгоомжлол, зарим хувьцааны ханшийн уналттай холбоотой байж болох юм.

  • 👥Хөрөнгө оруулагчдын оролцоо, ялангуяа дотоодын ААН-ийн идэвхжил өндөр байгаа нь зах зээлийн дотоод суурь хүчийг харуулж байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

 🌐 Төв Азийн хувьцааны зах зээл.

📊 Сингапурын хөрөнгийн зах зээл шинэ дээд түвшинд хүрч Япон, БНСУ болон Хятадын томоохон индексүүд уналт үзүүлсэн нь бүс нутгийн нийт хандлагыг саармагжуулж байна.

💹 Nikkei 225 индекс 0.22 хувиар, KOSPI 0.35 хувиар тус тус буурсан бол Shanghai Composite индекс 3,503.65 нэгж дээр тогтсон үзүүлэлттэй өдрийг эхлүүлжээ. Харин Австралийн S&P/ASX 200 индекс 0.72 хувиар өсөж, 8,623.30 нэгжид хүрсэн байна.

  • 💬Эдийн засгийн тодорхойгүй байдлын дунд Трамп Японы импортод 25 хувийн гаалийн тариф тогтооно гэдгээ мөн дахин мэдэгдсэн нь хоёр улсын худалдааны хэлэлцээрт ахиц гарахгүй гэсэн хүлээлтийг улам лавшруулж байгаа аж.

  • 📢Технологи, санхүү болон өргөн хэрэглээний салбарын хувьцаанууд индексийн өсөлтийг тэргүүлжээ.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу..

🎉 Бондын мэдээлэл

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт

☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.