- Apex Capital
- Posts
- 📢 Дахиад л тариф
📢 Дахиад л тариф
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #21
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ ТОП-20 индекс V сарын байдлаар
▪️ Үнэт цаасны арилжаа 1 улиралд
▪️ АНУ Хөрөнгийн зах зээл 5-р сард
▪️АНУ-ын ган болон хөнгөн цагааны импорт
🏦 2025 оны эхний таван сарын хугацаан дахь ТОП-20 индексийн өөрчлөлт…

🌟 Ханш өссөн компаниуд:
TTL (Таван Толгой) хамгийн өндөр өсөлттэй байж, 41.9 хувиар өссөн. Энэ нь нүүрсний экспортын сэргэлт, Хятадын зах зээлийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм.
MSE болон LEND компанийн ханш ч мөн өсөлттэй байсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг илтгэнэ.
📉 Ханш буурсан компаниуд:
TDB-ийн хувьцаа 28.4 хувиар буурсан нь банкны салбар дахь зээлийн чанар, зээлийн хүүгийн өсөлттэй холбоотой байж болзошгүй.
SUU, AARD, APU, MNP зэрэг компаниудын ханш тогтвортой буюу өөрчлөлтгүй байна.
🚩 2025 оны эхний хагас жилд хөрөнгийн зах зээлд уул уурхай, финтек, хөрөнгийн биржийн салбар илүү идэвхтэй, өсөлттэй байлаа. Харин банк, хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбоо зэрэг салбарууд харьцангуй тогтвортой буюу бууралттай байна.
📈 Үнэт цаасны арилжаа 1 улиралд

🔍 2025 оны I улиралд нийт 60 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж,
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 134 ХК-ийн 47.32 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 250.96 сая ширхэг хувьцаа
Хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28.22 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 293.64 мянган ширхэг үнэт цаас
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 720.49 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.61 сая ширхэг нэгж эрх
Компанийн өрийн хэрэгслийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 48.03 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 262.1 мянган ширхэг өрийн хэрэгслийг тус тус арилжиж, Нийт 124.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн байна.
📌 Тайлант хугацаанд нийт 134 ХК-ийн 47.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 250.9 сая ширхэг хувьцаа арилжигдсанаас 71.9 хувь буюу 34.0 тэрбум төгрөгийн гүйлгээг энгийн арилжаа, 28.0 хувь буюу 13.26 тэрбум төгрөгийн гүйлгээг багцын арилжаа эзэлж байна.
🏦 АНУ Хөрөнгийн зах зээл 5-р сард…

🇺🇸 S&P 500 индекс 5-р сард 6.2 хувьд өссөн нь 2023 оны 11-р сараас хойших хамгийн өндөр өсөлттэй сар байв. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь:
🤝 АНУ болон Хятадын эвлэрэл, Хоёр улс харилцан тохиролцолд хүрч чадсан бөгөөд Хятадад ногдуулсан тариф 125 хувиас буурч 30 хувь болсон бол АНУ-д ноогдулсан тариф 10 хувь болж буурсан. Энэхүү хэлцэл нь 90 хоногийн хүчинтэй юм.
💪 NVIDIA улирлын тайлан, компанийн борлуулалт $44 тэрбумд хүрч шинжээчдийн таамгаас өндөр гарснаар хувьцааны ханш 6хувь өссөн бөгөөд энэ нь зах зээлд эергээр нөлөөлсөн байна.
Шинэ тариф, Трамп ган болон хөнгөн цагааны тарифыг хоёр дахин нэмэгдүүлж 50 хувь болгосон бөгөөд энэхүү хэлцэл 6-р сарын 4-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр боллоо.
📍 Секторын шилжилт, 30 жилийн ипотекийн хүү огцом өсөж 7.1 хувь хүрснээс үүдэлтэй орон сууц үйлдвэрлэгч компаниудын ханш буурсан бол патент олголтын тоо нэмэгдсэнээс үүдэлтэй биотехнологийн компаниуд өсөлттэй байлаа.
🌆 6-р сард,
Томоохон компаниудын улирлын тайлан (Broadcom, Tesla, CrowdStrike) гарч дуусаагүй байгаа бөгөөд худалдааны дайны томоохон мэдээнүүд гарах төлөвтэй байна. Тухайлбал дээр дурдсан АНУ-Хятадын худалдааны хэлцлийн 90 хоног дуусах юм. Хоёр улс ахин хэлцэлд хүрч чадахгүй бол худалдааны дайн хурцдах аюултай байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Дахиад л тариф 🇺🇸…

📢 Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны дайныг улам ширүүсгэж, импортын ган болон хөнгөн цагааны тарифыг 25 хувиас 50 хувь болгон нэмэгдүүлэхээ зарлалаа. Энэхүү тариф нь 6 сарын 4-с хэрэгжиж эхлэх юм.
📈 Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын ган үйлдвэрлэгч Cleveland-Cliffs(CLF) компанийн хувьцааны after market дээр 33.4 хувийн өсөлт үзүүлжээ.
⚔️ Европын холбоо(ЕХ) болон АНУ зөвшилцөж худалдааны нэмэгдсэн тарифыг 7 сарын 14 хүртэл түр хугацаанд хойшлуулаад байгаа билээ.
Тэгвэл ЕХ-оос сүүлийн ган, хөнгөн цагааны тарифын мэдэгдлийн талаар “Энэ нь хэрэглэгчид болон энэ салбарын бизнесүүдэд дарамт учруулах шийдвэр” хэмээсэн бөгөөд хэрэв 7 сарын 14нд тохиролцоонд хүрэхгүй бол ЕХ-оос АНУ-д хариу арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь хоёр талын худалдааны харилцаанд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй байна.
🎉 Бондын мэдээлэл
Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.