• Apex Capital
  • Posts
  • 🏦 Банкны салбарын нийт актив өсөв

🏦 Банкны салбарын нийт актив өсөв

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #20

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ Худалдааны салбарын борлуулалтын орлого

▪️ Монгол улсын экспортын хэмжээ

▪️ Банкны салбарын нийт активын хэмжээ

▪️NVIDIA шинэ чип танилцуулна

▪️АНУ Европын холбоонд ногдуулсан тариф

 🔁 Худалдааны салбарын борлуулалтын орлого 2025 эхний улиралд…

Салбарын борлуулалтын орлого 2025 оны эхний улиралд 14.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 54.0 (0.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүний 23.5 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.5 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт бүрдүүлжээ.

📍Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 2025 оны эхний улиралд 3.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 335.3 (11.2%) тэрбум төгрөгөөр өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 10.8 их наяд төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 281.3 (2.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

📦 Манай улсын экспортын хэмжээ

🔍 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын хэмжээ 4.2 тэрбум ам.долларт хүрч өмнөх саруудаас өсөлттэй гарчээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 15 хувиар буурсан үзүүлэлт юм.

📌 Экспортын бууралтад алт, мах, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тосны экспортын хэмжээ багассан нь голлон нөлөөлжээ.

⛏️ Харин нүүрсний экспортын хувьд он гарснаас хойш 22.9 сая тонн хүрсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлт боловч олон улсын зах зээл дэх нүүрсний ханш буурсан нь экспортын орлого буурахад хүргэж байна.

🏦 Банкны салбарын нийт актив өсөв…

💡Арилжааны банкнуудын нийт актив 2025 оны 4 сарын байдлаар 269.4 их наяд төгрөг болж өссөн байна. Энэ нь өмнөх оноос 50.8 их наяд төгрөг буюу 23.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

🤝 Банкны салбарын активын өсөлт нь эдийн засгийн хөгжил, санхүүгийн зах зээлд өрсөлдөх чадварт чухал ач холбогдолтой. Нийт актив нь банкны хөрөнгө, зээл, хөрөнгө хөрөнгийг нэгтгэн илэрхийлдэг.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

NVIDIA шинэ чип…

💾 Nvidia компани 🇨🇳 Хятадын зах зээлд зориулсан шинэ чипийг танилцуулах гэж байна. Энэхүү шинэ чипийн үнэ нь $6,500–$8,000 байх бөгөөд өмнөх H20 ($10,000–$12,000) загвараас хямд үнэтэй юм.

📱Шинэ GPU нь Blackwell буюу хамгийн сүүлийн үеийн архитектур дээр суурилсан ба 2025 оны 6-р сараас эхлэн олноор үйлдвэрлэгдэхээр төлөвлөгдөөд байна. Хямд чип нь АНУ-ын экспортын хатуу хязгаарлалтад нийцэх зорилгоор GDDR7 стандарт санах ой ашиглаж байгаа аж.

📝АНУ-ын зохицуулалтаас үүдэлтэй Nvidia ийнхүү 3 дахь удаагаа Хятадад зориулсан бүтээгдэхүүнээ шинэчлэн боловсруулж буй тохиолдол юм.

  • A800 чип 2022 онд танилцуулагдсан бөгөөд компанийн Хятадын зах зээлд оршин тогтнох чадварыг харуулсан эерэг дохио гэж хөрөнгө оруулагчид үзэн хувьцааны ханш өссөн.

  • H20 чип 2024 онд АНУ-ын хоригоос үүдэлтэй шинэчлэл хийсэн ч тэрхүү чип нь ахин хорионд орсон билээ. Үүнээс үүдэлтэй Хятад дахь борлуулалт 4% буурч хувьцааны ханш буурсан.

🇺🇸 АНУ Европын холбоонд ногдуулсан тариф

🚩АНУ болон Европын холбоо /ЕХ/ 2024 онд нийт бараа, үйлчилгээний худалдааны хэмжээ 1.6 их наяд евро хүрсэн бөгөөд энэ нь өдөрт дунджаар 4.4 тэрбум евро байна.

  • АНУ-с ЕХ-д хийсэн барааны экспорт: $370.2 тэрбум

  • АНУ-н ЕХ-с хийсэн барааны импорт: $605.8 тэрбум

  • Худалдааны алдагдал: $235.6 тэрбум

📣Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 6-р сарын 1-с эхлэн ЕХ-оос импортлох бүх бараанд 50% тариф ногдуулах төлөвтэй байсан ч, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй хийсэн утсаар ярьсны дараа энэ шийдвэрийг 7-р сарын 9 хүртэл хойшлуулсан.
Хэрэв 50% тариф хэрэгжвэл дараах сөрөг үр дагаврууд гарах магадлалтай:

  • АНУ-ын хэрэглэгчид: Германы автомашин, эм, машин механизм зэрэг ЕХ-оос импортолдог барааны үнэ огцом өсөх.

  • ЕХ-ын экспортлогчид: АНУ-ын зах зээлд өрсөлдөх чадвар буурч, борлуулалт, орлого буурах.

  • АНУ-ын эдийн засаг: Зарим салбарт ажилгүйдэл нэмэгдэх, инфляц өсөх, хөрөнгө оруулалт буурах.

  • ЕХ-ын хариу арга хэмжээ: АНУ-ын технологийн компаниудад хариу тариф ногдуулах, худалдааны дайн өрнөх эрсдэл нэмэгдэх.

Иймд хөрөнгө оруулагч та бүхэн тус 2 улсаас хэт хамааралтай хувьцаанд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол худалдааны тарифтай холбоотой шийдвэрийг анхааралтай ажиглах нь зүйтэй юм.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

☀️ INVESTORS BREAKFAST 

Хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, салбарын судалгаа болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар ярилцах "Investors breakfast" арга хэмжээ тогтмол зохион байгуулагдсаар байна. Энэ долоо хоногт буюу 05 дугаар 29-ны өдөр МХБ-д бүртгэлтэй томоохон гурван банкны судалгаа болон зах зээлийн мэдээллийг та бүхэнд Апекс капиталын мэргэжилтнүүд танилцуулна.

Монгол Улсын банкны салбар 2004 оноос хойш жилд дунджаар 20 орчим хувиар өсөж ирсэн бөгөөд 2024 онд энэ өсөлт үргэлжилж, нийт хөрөнгө 23%, зээлийн багц 37% нэмэгдсэн байна. Цаашид арилжааны банкуудын хувьцааны үнэлгээ өсөх үү? Та хөрөнгө оруулалтын шийдвэртээ банкуудын хувьцааг оруулах нь оновчтой юу? Эдгээр асуултуудын хариултыг та энэхүү арга хэмжээнээс авах болно.

Зохион байгуулагдах өдөр : 05 сарын 29 (Пүрэв)

Хугацаа: 08:00-09:00 цагийн хооронд

Байршил: СБД, Эрүүл мэндийн яамны урд байрлах Нью Хоризонс /Монкон/ тауэр, 9 давхар

Бүртгүүлэх бол ЭНД дарна уу 🖱️

🎉 Бондын мэдээлэл

Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.