- Apex Capital
- Posts
- АНУ-ын Батлан Хамгаалах салбарын судалгаа 👨🏻✈️🎖️
АНУ-ын Батлан Хамгаалах салбарын судалгаа 👨🏻✈️🎖️
Гадаад зах зээлийн судалгаа #23

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар АНУ-ын Батлан Хамгаалах салбарын талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.
Зах зээлийн хэмжээ ба өсөлт 📈
2025 оны зах зээлийн хэмжээ: $320.9 тэрбум ам.доллар
2030 он хүртэлх өсөлтийн хандлага: Жилд дунджаар 3.58% өсөх төлөвтэй
Гол хөтлөгч хүчин зүйлс:
- Шинэ зэвсэг, системийн худалдан авалт
- Хуучин техник хэрэгслийн шинэчлэл
- Тайвань ба Хятадын тэнгис дэх үйл ажиллагаатай холбоотой геополитикийн эрсдэлүүдАНУ-ын батлан хамгаалах салбар 2025 оны байдлаар тогтвортой өсөлттэй, стратегийн өндөр ач холбогдолтой хэвээр байна.

💸 Улс орнуудын батлан хамгаалах салбар дахь төсвийн зарцуулалт
АНУ батлан хамгаалах зардлын хэмжээгээрээ доорх 8 орныг нийлүүлсэн хэмжээнээс ч их зарцуулдаг.

Яагаад ийм их байдаг вэ?
Дэлхий даяар цэргийн оролцоо (НАТО, Зүүн Ази)
Дэвшилтэт зэвсэг, технологид хөрөнгө оруулалт
Тусгай хөтөлбөрүүд (сансрын хүч, кибер хамгаалалт, цөмийн хүч)

Зах зээлийн чиг хандлагай
🧠🤖 AI ба автономит системүүд:
Хиймэл оюун ухаан (AI) болон автономит системүүд нь АНУ-ын батлан хамгаалах салбарын стратегийн гол тулгуур болж байна. Эдгээр технологи нь тагнуулын мэдээлэл цуглуулах, шийдвэр гаргалтыг хурдасгах, логистик болон засвар үйлчилгээний автоматжуулалт зэрэг олон чиглэлд ашиглагдаж байна.
🖥️ Кибер аюулгүй байдал:
Кибер халдлагын тоо эрс нэмэгдэж, АНУ-ын төрийн байгууллагууд 2022 онд 30,659 халдлагад өртсөн нь кибер хамгаалалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн гол шалтгаан болсон.
🛸 Сансрын хамгаалалт:
АНУ-ын Space Force болон холбоотой агентлагууд сансрын хамгаалалтад онцгой анхаарал хандуулж байна:
Хиймэл дагуулын хяналт, пуужингийн эсрэг систем, сансрын тагнуулын сүлжээ зэрэг нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болжээ.
🚀 Hypersonic зэвсэг:
Mach 5+ хурдтай, зогсоох боломжгүй hypersonic зэвсгүүд нь АНУ-ын стратегийн шинэ үеийн зэвсэглэлд багтаж байна:
2025 онд АНУ hypersonic хөтөлбөрүүдэд $7 тэрбум төсөвлөсөн бөгөөд энэ нь SCIFiRE, ARRW, LRHW, HACM зэрэг төслүүдийг хамарч байна.
🔍 Салбарын гол тоглогчид

🧩 Салбарын асуудлууд:
АНУ-ын батлан хамгаалах салбар нь F-35 хөтөлбөрийн $1.7 их наядын өртөг, 800,000 гаруй мэргэжилтний хомсдол, хангамжийн сүлжээний эмзэг байдал, технологийн хурдацтай шинэчлэлд дасан зохицох сорилт, мөн Тайвань ба Хятадын тэнгис дэх үйл ажиллагаа, Японтой холбоотой геополитикийн хурцадмал байдал зэргээр шинэчлэл, стратегийн бэлэн байдлын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна.
Нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдал: Глобал сүлжээ тасалдах эрсдэлтэй тул дотоод үйлдвэрлэл, олон эх үүсвэрт шилжих шаардлага үүсч байна.
Кибер халдлагын эрсдэл: Төрөөс ивээн тэтгэсэн халдлагууд улам нарийн болж байгаа нь салбарын аюулгүй байдалд заналхийлж байна.
Ирээдүйн төлөв:
2030 он хүртэлх АНУ-ын батлан хамгаалах салбарын ирээдүйн төлөв нь хиймэл оюун ухаан, сансрын хамгаалалт, ногоон технологи, судалгаа хөгжүүлэлтийн давамгайлал зэрэг стратегийн дөрвөн чиглэлд төвлөрч байна.
Дүгнэлт 📝
АНУ-ын батлан хамгаалах салбар нь технологийн шинэчлэл, геополитикийн эрэлт хэрэгцээ, төрийн дэмжлэг дээр тулгуурлан тогтвортой өсөж байна. Гэхдээ нийлүүлэлтийн сүлжээ, кибер аюулгүй байдал зэрэг сорилтуудыг даван туулахын тулд инновац, дотоод нөөцийн бэхжилт шаардлагатай хэвээр байна.
АНУ-д 7 сарын 4-нд шинээр батлагдаад байгаа “Big Beautiful Bill” хуулийн төсөлд батлан хамгаалахын салбарт зарцуулах төсвөө нэмэгдүүлэх талаар заалт орсон, мөн НАТО-ын гишүүн орнууд батлан хамгаалахын салбар дахь зарцуулалтаа нэмэгдүүлж 2035 он гэхэд ДНБ-ийхээ 5%-ийг зарцуулахаар шийдвэр гаргасан зэргээс харахад, энэхүү салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломж харагдаж байна.
💡 Хөрөнгө оруулагч та энэ линкээр дэлгэрэнгүй судалгаатай болон хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжтой.
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш бага зэргийн савалгаатай байна. Тодруулбал, засгийн газрын ам.долларын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.01-0.37 хувиар өссөн байгаа бол эдгээр бондууд дундаас Mongol 28 болон Mongol 31 бондууд 0.11, 0.23 хувиар тус тус суларсан байна.
Компанийн бондуудын хувьд таван өдрийн дундаж ханш нь мөн 0.08-0.24 хувиар өссөн байна. Харин ХХБ, ММС, МИК-ийн Хулан бондуудын таван өдрийн дундаж ханш эсрэгээрээ 0.02, 0.20, 0.44 хувиар тус тус суларсан байдалтай байна.
Засгийн бондууд дундаас Улаанбаатар хотын бонд хамгийн өндөр буюу 0.37 хувиар өссөн бол компанийн бондууд дундаас МИК-ийн Хулан бонд 0.44 хувиар суларсан байна.


Энэ долоо хоногийн байдлаар Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.54-7.16 хувьтай байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 6.66-13.20 хувьтай байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 13.20 хувийн өгөөжтэй тэргүүлж байна.