• Apex Capital
  • Posts
  • Хятадын нүүрсний импорт 8 сард буурах төлөвтэй байна 🧐

Хятадын нүүрсний импорт 8 сард буурах төлөвтэй байна 🧐

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #30

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, компаниудын судалгаа болон онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.  

📊 Зах зээлийн тойм үзүүлэлтүүд

🇺🇸 АНУ-ын зах зээл өнгөрсөн долоо хоногт эерэг хөдөлгөөнтэй байж, S&P 500 индекс түүхэн дээд түвшнээ шинэчлэв. Технологи, AI компаниудын тайлан сайн гарч, инфляцын дарамт намжсан болон хөдөлмөрийн зах зээлийн сул мэдээлэл бодлогын хүү өсөх хүлээлтийг бууруулсан нь зах зээлийг дэмжлээ.

🌏️ Азийн зах зээлд хөдөлгөөн харилцан адилгүй байв. 🇨🇳 Hang Seng индекс JD.com, Meituan, Alibaba зэрэг технологийн компаниудын сул гүйцэтгэлээс шалтгаалан буурсан бол 🇰🇷 KOSPI индекс AI дэд бүтэц болон санах ойн чипийн эрэлт өндөр хэвээр байх хүлээлтээр хүчтэй сэргэж, Samsung Electronics, SK Hynix-ийн өсөлтөөр дэмжигдлээ.

🇲🇳 Монгол: Дотоодын зах зээл эерэг хөдөлгөөнтэй байж, ялангуяа Таван Толгой ХК-ийн ханшийн өсөлт ТОП-20 индексийг дэмжиж, индекс шинэ дээд түвшинд хүрэхэд голлох нөлөө үзүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт түүхий эдийн ханш өсөлттэй байсан бөгөөд 🛢️ газрын тос АНУ–Ираны хурцадмал байдал дахин нэмэгдсэнээр хамгийн хүчтэй өсөлт үзүүлэв.

💵📉Алт, мөнгө нь ам.долларын сулрал, АНУ-ын бодлогын хүү өсөх хүлээлт буурснаар өссөн бол 🔸зэс дэлхийн нийлүүлэлт хумигдаж, агуулахын нөөц буурч буйтай холбоотойгоор өсөлт үзүүллээ.  

⛏️ Коксжих нүүрсний хувьд БНХАУ-ын дотоодын уурхайн аюулгүй ажиллагааны шалгалтууд нийлүүлэлтийг хязгаарласан нь үнийн өсөлтийг дэмжсэн байна.

2028 оноос эхлэн Монгол улс өөрсдийн 🛢️ газрын тосны хэрэгцээний 55%-ийг хангаж эхлэхээр байна.

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 8 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, 2028 онд ашиглалтад оруулах болон түүхий эдийн нийлүүлэлтийг баталгаажуулах үүрэг өглөө.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Монгол Улс, Энэтхэг улсын Засгийн газар хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос 🛢️ боловсруулж, дараах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай:

  • 824 мянган тонн дизель түлш

  • 396 мянган тонн АИ-95 бензин

  • 80 мянган тонн онгоцны түлш

  • 17 мянган тонн зуухны түлш

  • 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын явц 🏗️ 

Төслийн бүтээн байгуулалт одоогоор 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй 🧮 үргэлжилж байна. Үйлдвэрийн гадна болон дотоод дэд бүтцийн ажлууд дууссан бөгөөд 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний үе шат, 135 айлын орон сууц 🏘️ болон оффис 🏢 , үйлчилгээний төв 🏪 ашиглалтад оржээ. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 850–900 шинэ ажлын байр 👷🏻 бий болохоор байна.

БАГЦТАЙ ГАРААГАА ЭХЛҮҮЛЭЭРЭЙ
 🏃‍♀️ 

InvestX-ийн хөрөнгө оруулалтын багцын эзэн болох боломж

Хөрөнгө оруулалт хаанаас эхлэх вэ гэж бодож байгаа танд зориулж, InvestX "Багцтай гараа" урамшуулалт хөтөлбөрөө эхлүүллээ.

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  1. Tino эсвэл Apex Traders аппын InvestX цэсээр ҮЦ данс нээнэ


  2. PS тестээ бүрэн бөглөнө


  3. И-мэйлээр ирэх 5 оронтой хувийн кодоо аваарай - энэ бол таны оролцох эрх

ЯЛАГЧДЫГ ХЭРХЭН ТОДРУУЛАХ ВЭ?

Даваа гараг бүр 10:00 цагт InvestX вебсайтаар 10 ялагчийг санамсаргүй байдлаар тодруулж, хөрөнгө оруулалтын багц бэлэглэнэ.

📌 Тухайн долоо хоногт ялагч болоогүй тохиолдолд хувийн код хөтөлбөр дуустал дараагийн тохиролдоо үргэлжлүүлэн орно.

🎁 ДОЛОО ХОНОГ БҮР 10 ЯЛАГЧ

Дэлгэрэнгүй мэдээллийг:
🤳 InvestX Community нэгдэж хөрөнгө оруулалтын хэрэгтэй мэдээлэл болон долоо хоног бүрийн ялагчдын мэдээллийг аваарай

☎️ 7588-7500

🌐 Investx.mn 

🇨🇳 Хятадын нүүрсний импорт 8 сард буурах төлөвтэй байна

БНХАУ-ын нүүрсний импорт 2026 оны 7 дугаар сард 43.73 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 23%-иар өссөнөөр 📈 энэ оны хамгийн өндөр түвшинд хүрлээ.

🤔❔ Импортын өсөлтөд Шаньси мужид гарсан уурхайн ослын дараах аюулгүй ажиллагааны шалгалтууд дотоодын олборлолтыг хязгаарласан нь голлон нөлөөлжээ. 6 дугаар сард Хятадын нүүрсний олборлолт жилийн өмнөхөөс 9.7%-иар буурч, 380.9 сая тонн болсон байна.

Шинжээчийн үзэж буйгаар 🧐 энэ өсөлт түр зуурын шинжтэй байж болзошгүй бөгөөд 8 дугаар сард тус уурхайн олборлолт хэвийн түвшинд эхлэхийн зэрэгцээ далайн тээврээр импортлох нүүрсний хэмжээ 31.23 сая тонн болж, 7 дугаар сарын 33.91 сая тонноос буурах төлөвтэй байна.

🇲🇳 Монголын хувьд…

БНХАУ-ын нийт нүүрсний импортын ойролцоогоор 75%-ийг далайн тээвэр эзэлдэг ч энэ хувь сүүлийн жилүүдэд буурч, Монгол Улсаас хуурай замаар нийлүүлэх, ялангуяа коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа нь онцлог юм. Иймээс Хятадын нийт импорт саарсан ч Монголын нүүрсний экспортод үзүүлэх нөлөө нь далайн тээврийн эрчим хүчний нүүрсний зах зээлтэй харьцуулахад ялгаатай байх боломжтой.

MSE Spotlight ✨ 

Өмнө нь бид “Таван Толгой” ХК (MSE:TTL)-ийг онцолсон бол энэ удаагийн удаагийн MSE Spotlight цувралаар “Монос Хүнс” ХК (MSE:MFC)-ийг онцолж, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэл болон хувьцааны үзүүлэлтүүдэд хийсэн шинжилгээг хөрөнгө оруулагч та бүхэнд хүргэж байна.

Та судалгааны дэлгэрэнгүйтэй танилцахыг хүсвэл 👉️ ЭНД дарна уу.

Хөрөнгө оруулалтын боломж 💡

Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰️ Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝 Барьцаа, батлан даалт