- Apex Capital
- Posts
- 🧮 Эдийн засгийн макро дата
🧮 Эдийн засгийн макро дата
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 18
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.


2026 оны I улиралд нэг ажиллагчид 👷♂️ ногдох ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 4.8 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 489.8 мянган төгрөгөөр буюу 11.4%-иар өссөн байна. Энэ нь эдийн засгийн нийт хөдөлмөрийн бүтээмж сайжирч, нэг ажиллагчид ногдох үйлдвэрлэлийн бодит хэмжээ нэмэгдсэнийг харуулж байна.
Салбараар авч үзвэл хөдөлмөрийн бүтээмж бүх үндсэн салбарт өссөн бөгөөд өсөлтийн гол хөдөлгөгч нь ⛏️ уул уурхай, олборлолтын салбар байлаа. Тус салбарт нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 12.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр буюу 12.9%-иар өссөн нь нийт бүтээмжийн өсөлтөд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн байна.
Мөн 🏭️ үйлдвэрлэл, барилгын салбарт бүтээмж 3.3 сая төгрөг болж 11.0%-иар, үйлчилгээний салбарт 4.5 сая төгрөг болж 1.2%-иар өссөн бол 🐮 хөдөө аж ахуйн салбарт 805.1 мянган төгрөг болж 30.1%-иар нэмэгджээ. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт хувиар өндөр байгаа ч суурь түвшин харьцангуй бага хэвээр байна.
🚀 “Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Систем”-ээ албан ёсоор танилцуулахад бэлэн боллоо.

🌸Энэхүү шинэ үйлчилгээ нь хөрөнгө оруулалтыг илүү энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилготой билээ.
💡Дэлгэрэнгүй мэдээлэл болон онцлох шинэчлэлүүдийг тун удахгүй манай InvestX-ийн Facebook болон Instagram хуудсаар хүлээн аваарай.
🇲🇳 ЗГ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХУРААНГУЙ

Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагт буюу 5-р сарын 14-ны өдөр 🏰 УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн. Уг хуралдаанаар 2027-2029 төсвийн төсөөллийг хэлэлцлээ. Эдийн засаг, хөгжлийн яамны тооцооллоор ирэх онд нэгдсэн төсвийн нийт зарлага ДНБ-ий 31.9 хувьд хүрч, төсөв ₮1.7 их наядын алдагдалтай гарах төлөвтэй байна гэж таамаглажээ.
Энэ нь хөрөнгийн зах зээлд 📊 Засгийн газрын өр ₮57 их наядаас ₮63.6 их наяд хүртэл өсөх, инфляц өндөр байх төлөвтэй тул дотоодын тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн буюу бондын зах зээлийн идэвхжил өндөр хэвээр байх боломжтой байна.

🏗️ Барилгын өртгийн ерөнхий индекс (2024=100) 2026 оны эхний улиралд 122.3 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 16.9 хувь, өмнөх улирлаас 8.5 хувиар тус тус өсжээ.
🏢 Орон сууцны барилгын өртгийн индекс (2024=100) 2026 оны эхний улиралд 130.8 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 23.3%, өмнөх улирлаас 11.1% өссөн байна. Орон сууцны барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсөхөд ажлын хөлс 42.2 хувь, материалын зардал 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Аж үйлдвэрийн салбар 54.1% өсжээ

2026 оны эхний 4-р сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 21.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 54.1%-иар өсжээ. Харин борлуулалтын орлого 26.6 их наяд төгрөг болж, 79.5%-ийн өсөлт үзүүлсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшин болсон байна 🎉 .
Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар хамгийн их нөлөө үзүүлсэн бөгөөд уул уурхай, олборлолтын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 67.5%-иар өссөн байна. Мөн боловсруулах үйлдвэрлэлийн салбар 8.4%-ийн өсөлттэй гарчээ.
Тухайлбал металл бэлдэц, гурил, шохойн бүтээгдэхүүн, ноолуур болон цементийн үйлдвэрлэл 0.4%-44.4%-иар өссөн нь үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжсэн байна. Харин катодын зэс, ус ундаа жүүс, малын мах зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.7% аас -53.1%-иар буурчээ.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
