• Apex Capital
  • Posts
  • 💰“Технологийн өр нэмэгдсээр байна”

💰“Технологийн өр нэмэгдсээр байна”

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 14

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📈 Үнэт цаасны гүйлгээ өссөөр байна"

💥 Апекс Капитал ҮЦК“Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Систем”-ээ албан ёсоор танилцуулахад бэлэн боллоо.

🏦 Мөнгөний нийлүүлэлт M2

🤖 Tech-үүдийн өр нэмэгдсээр

📈 Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 97.0 тэрбум төгрөгөөр өсжээ

2026 оны I улирлын үнэт цаасны зах зээлийн товч мэдээллийг хүргэж байна:

  1. Нийт арилжаа 269.5 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 56.2% (97.0 тэрбум төгрөг)-өөр өссөн байна.

  2. Үүнээс 52% нь анхдагч зах зээл, 48% нь хоёрдогч зах зээл эзэлж байна.

Арилжааны бүтэц:

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас – 36.2%

  • Хувьцаа – 25.5%

  • Засгийн газрын бонд – 22.2%

  • Компанийн бонд – 15.8%

Арилжсан үнэт цаасны тоо 111.6 сая ширхэг болж, өмнөх оноос 58.4% буурсан (ихэнх нь хоёрдогч зах зээл дээр).

ТОП-20 индекс 52,428 нэгжид хүрч, жилийн дүнгээр өссөн ч сарын дүнгээр буурсан үзүүлэлттэй байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 13.7 их наяд төгрөг хүрч, жилийн дүнгээр өссөн ч өмнөх сараас бага зэрэг буурсан байна.

🚀 Апекс Капитал ҮЦК шинэ “Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Систем”-ээ албан ёсоор танилцуулахад бэлэн боллоо.

🌸Энэхүү шинэ үйлчилгээ нь хөрөнгө оруулалтыг илүү энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилготой билээ.

💡Дэлгэрэнгүй мэдээлэл болон  онцлох шинэчлэлүүдийг тун удахгүй манай InvestX-ийн Facebook болон Instagram хуудсаар хүлээн аваарай.

🏦 Мөнгөний нийлүүлэлт буюу M2 мөнгө 3-р сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өсөж, 49.4 их наяд төгрөг хүрсэн байна.
Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 8.7 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 27 их наяд төгрөг хүрч, 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар өссөн нь өсөлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлж буй.


2025 оны дунд үеэс хойш эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт эрчтэй нэмэгдсээр энэ оны эхний улирлын эцэст өсөлт нь мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өмнөх үеийн түвшинд хүрсэн байна.
Үүнээс гадна валютын харилцах данс дахь мөнгөний хэмжээ 5.9 их наяд төгрөг хүрч, оны өмнөхөөс 🚀 67.1 хувиар огцом өслөө.


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр гуравдугаар сарын зээлийн зээлийн нийт үлдэгдэл 45.3 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өсжээ.
Хоёрдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад зээлийн өсөлт эрчимжээд байна.
Нийт зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 5.1 хувьтай байгаа нь өмнө саруудаас огцом өөрчлөлтгүй үзүүлэлт боллоо. Ерөнхийдөө 2024 оны зургаадугаар сараас хойш 4.8-5.9 хувийн хороонд хэлбэлзэж байна. Өнгөрсөн оны зун доод түвшнээсээ бага зэрэг нэмэгдээд байсан хэдий ч түүнээс хойш тогтвортой байгаа юм.

Зөвхөн 2028 онд төлөгдөх энэхүү дүн нь 2026 оныхоос 3 дахин их байна. Энэ нь 2021 онд маш хямд зардлаар авсан 7 жилийн хугацаатай зээлүүдийн хугацаа дуусч байгаатай холбоотой. Үүний $65 тэрбум нь өндөр өгөөжтэй (junk bond) корпорацын бонд, $77 тэрбум нь хөшүүрэгтэй зээл (leveraged loans) байна. Энэ нь зээлжих зэрэглэл багатай, програм хангамжийн (SaaS) компаниуд хамгийн их эрсдэлд байгааг харуулж байна.

🏢 Компаниуд энэ оны 2-р хагасаас эхлэн дахин санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа ч зардлын зөрүү маш их байна: 😷 Цар тахлын үеэр 2-4%-ийн хүүтэй байсан зээлүүд одоо 8-10% эсвэл түүнээс дээш хүүтэйгээр шинэчлэгдэх шаардлагатай. 🧮Fitch агентлагын тооцоогоор технологийн салбарын компаниудын 12% нь хүүний зардлаа ашгаараа нөхөж чадахгүй түвшинд очихоор байна.
Өндөр хүү болон өрийн дарамт нь технологийн гигантуудад өрсөлдөгчөө замаасаа зайлуулах боломжийг олгож байна.

NVIDIA: 2026 оны санхүүгийн жилд $215.9 тэрбум долларын орлого олж, $58.5 тэрбум долларын бэлэн мөнгөний нөөцтэй байна. Өндөр хүү нь NVIDIA-д ачаалал болох бус, харин тэдний "AI Factories" төсөлд хөрөнгө оруулах чадварыг нь улам бататгаж байна.

Өрөө дахин санхүүжүүлж чадахгүй байгаа програм хангамжийн (SaaS) компаниудыг Microsoft болон NVIDIA маш хямд үнээр худалдан авч, өөрсдийн AI экосистемдээ нэгтгэж эхэлнэ. Энэ нь зах зээлийг улам бүр "цөөнхөд" төвлөрүүлж байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт