- Apex Capital
- Posts
- 📢 Анхаарал хандуулах 7 хоног
📢 Анхаарал хандуулах 7 хоног
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #17
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ 2025 оны эхний улиралд хамгийн идэвхтэй арилжаалагдсан топ 5 хувьцаа
▪️ Оюу толгой I-р улирлын үйл ажиллагааны тайлан
▪️ MSE: AARD хувьцаагаа халаасална
▪️ Алт, мөнгөний ханш өссөөр
💰2025 оны нэгдүгээр улиралд хамгийн идэвхтэй арилжаалагдсан ТОП 5 хувьцаа арилжааны үнийн дүн:
Голомт Банк ХК (GLMT)- 314,100,000 ₮
Ард Кредит ББСБ ХК (ADB) - 91,033,957 ₮
Инвескор ББСБ ХК (INV) - 36,207,754 ₮
Говь ХК (GOV) - 25,392,917 ₮
АПУ ХК (APU) - 23,954,168 ₮
Голомт Банк ХК (GLMT): Арилжааны үнийн дүн болон хувьцааны тоогоор тэргүүлжээ.
Ард Кредит ББСБ ХК (ADB): Хувьцааны тоогоор хамгийн их арилжаалагдсан компани. Энэ нь жижиг хөрөнгө оруулагчдын идэвхийг илтгэж байна.
АПУ ХК (APU): Хэлцлийн тоогоор хамгийн их арилжаа хийгдсэн. Энэ нь тус компанийн хувьцаа зах зээл дээр идэвхтэй арилжаалагдаж байгааг илэрхийлж байгаа юм.
⭐ Харин ТОП 20 индексийн хувьд:
2025 оны нэгдүгээр улиралд Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индексийн гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.59% буурсан байна.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
👷🏼 “Оюу толгой” ХХК нь өнгөрсөн даваа гарагт 2025 эхний улирлын тайлангаа танилцуулав.

📋 Тайлангаар компанийн хүрээнд болон байгаль орчны чиглэлд хийгдсэн ажлууд, орон нутгийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалт, бусад хураангуй танилцуулга хүргэв.
Үйлдвэрлэлийн онцлох мэдээлэл
2025 онд зэсийн үйлдвэрлэлийг 2024 оноос 50% нэмэгдүүлэхийг зорьж ажиллана. Энэ оны хоёрдугаар хагаст баяжуулах үйлдвэрийн өргөтгөл бүрэн ашиглалтад орж, хоёрдугаар анхдагч бутлуурын барилгын ажил дууссанаар энэхүү өсөлтийг хэрэгжүүлэх боломжтой.
Мөн oны гуравдугаар сард гүний уурхайн материал нийлүүлэлт өдөрт дунджаар 28 мянган тонн, хамгийн ихдээ 45 мянган тонн хүрснээр зэсийн үйлдвэрлэлийн хувьд оргил сар боллоо.
Ил уурхайн техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал сайжирснаар үйл ажиллагааны өндөр үзүүлэлттэй байсан.
Баяжуулах үйлдвэрийн 2 шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ажлыг 2025 оны нэгдүгээр улиралд эхлүүлсэн бөгөөд мөн оны хоёрдугаар улиралд үе шаттайгаар ашиглалтад оруулах төлөвтэй байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадлыг төлөвлөгөөний дагуу нэмэгдүүлснээр 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (Метал авалт 100%) үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.
Оюу Толгой төсөлд МУ-н засгийн газар 34% эзэмшиж байгаа бол үлдсэн 66%-ийг Rio Tinto компани эзэмшдэг. Та гадаад арилжаанд оролцон тус компанийн хувьцааг эзэмших боломжтой.
Гадаад хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
Ард санхүүгийн нэгдэл (MSE:AARD) хувьцаагаа халааслахаар боллоо.

📍Зайлшгүй мэдэх зүйл, Ард Санхүүгийн нэгдэл нийт 44 компанид хөрөнгө оруулаад байгаа бөгөөд эдгээр ААН-г үйл ажиллагааны чиглэлээр нь 4 бүлэгт хувааж байна. Үүнд:
Банк - ББСБ, Лизинг, Хадгаламж зээлийн хоршоо
Даатгал - Даатгалын холдинг, ердийн даатгал, тэтгэврийн сан
Хөрөнгө оруулалтын банк - ХОМК, Хаалттай болон нээлттэй сан, ҮЦК
Дэд бүтэц - Шуудан, Төлбөрийн платформ, Хөвсгөл ХК гэх ерөнхий 4 хэсэгт хуваагдаж байна.
🌟Хувьцаа эзэмшигчдийн хурлын үер дурдсан томоохон хэлцэл бол Хөвсгөл ХК-ийн өөрчлөлт юм. Ард санхүүгийн нэгдэл нь Хөвсгөл ХК-г 2023 онд худалдан авсан бөгөөд 2024 оноос эхлэн санхүүгийн бус компаниудаа Хөвсгөл ХК-руу шилжүүлж сүүлийн шат нь өнгөрсөн 4-р сард хийгдсэн байна.
📈 Хувьцаа халааслах талаар?
Ард санхүүгийн нэгдэл нь 4,335,190 ширхэг хүртэлх хувьцааг нэгж хувьцааг 2,920 төгрөгөөр үнэлж, 12.66 тэрбум төгрөгөөр халааслах болсноо хурлын үед мэдэгдлээ.
💰Хувьцааны төлбөрт Хөвсгөл ХК-ийн хувьцааг өгөхөөр болсон ба Ард Санхүүгийн Нэгдэл ХК(AARD) -ийн 1 ширхэг хувьцаа тутамд 20 ширхэг Хөвсгөл ХК-ийн (HVL) хувьцаа өгөх юм. Өөрөөр хэлбэл 1 AARD = 20 HVL харьцаатай байх бөгөөд хөрөнгө оруулагч нь хамгийн ихдээ 50%-ийн AARD хувьцаагаа хөрвүүлэх боломжтой юм.
Хурлын дэлгэрэнгүй танилцуулгатай ЭНД дарж танилцаарай.
🚀 Сүүлийн 30 хоногт алтны ханш +9.26%, мөнгөний үнэ +7.79%
Макро эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас үнэт металлуудын үнэ өссөөр байгаа билээ. Goldman Sachs-аас энэ онд алтны ханш $3300 хүрнэ гэсэн төсөөлөлтэй байснаа энэ оны сүүл гэхэд $3700 хүрэх төлөвтэй байна хэмээн хүлээлтээ өндөрсгөөд байгаа юм. 5 сарын 5 буюу өчигдөр оройны байдлаар алтны ханш $3262 байна.

🏦 Монгол банк дөрөвдүгээр сард нийт 1097 кг үнэт метал худалдаж авсан бөгөөд он гарснаас хойш 3.3 тн алт авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 22.1%-р буурсан үзүүлэлт юм. Үнэ өсөж байгаатай холбоотой Засгийн газраас алтны олборлолт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.

ТАНЫ МЭДЛЭГТ: 🏦 Төв банкнуудын үндсэн зорилт бол инфляцыг зорилтот хэмжээнд байлгах буюу үнийн тогтвортой байдал юм. Тэд бодлогын хүүг өөрчлөх замаар төв банкнууд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засаг хэт халах эсвэл удаашрахаас сэргийлж, үнийг тогтвортой байлгахыг зорьдог байна. |
📌Анхаарал хандуулсан 7 хоног
📊АНУ-н хувьд энэ 7 хоногийн хамгийн чухал мэдээ бол бодлогын хүүгийн шийдвэр юм. Монголын цагаар лхагва гаригийн шөнийн 02:00 цагт төв банкны зүгээс бодлогын хүүгийн өөрчлөлтийн талаар танилцуулах бөгөөд CME Group-с гаргасан судалгаагаар хүүг хэвээр үлдэх магадлал 96.2% байгаа юм.
🤝Гэсэн ч Д.Трамп улс орнуудтай хийж буй худалдааны хурцадмал байдал эдийн засгийн удаашралыг даамжруулж байгаа энэ цаг үед холбооны төв банкны тэргүүн Ж.Паулыг хүүгээ бууруулахыг удаа дараа шаардаж шууд болон шууд бусаар шахалт үзүүлсээр байгаа билээ.
💬 5 сарын 7 өдөр бодлогын хүүг бууруулж эхэлбэл хөрөнгийн зах зээлийн өсөлт эхлэх боломжтой ч худалдааны дайн хурцадмал хэвээр байвал өсөлт удаан үргэлжлэх нь ээдрээтэй юм.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл
Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.