- Apex Capital
- Posts
- “Гайхамшигт 7” биднийг санал болгосон үеэс хойш хэдэн хувь өсөв? 🔎
“Гайхамшигт 7” биднийг санал болгосон үеэс хойш хэдэн хувь өсөв? 🔎
Гадаад зах зээлийн судалгаа #28

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар бидний өмнө нь санал болгож байсан “Гайхамшигт 7”-ын хувьцааны ханш 📊 хэрхэн өссөн талаар мэдээлэл хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
Өнгөрсөн 7 хоногт хэрэглэгчдийн үнийн индекс(CPI) болон үйлдвэрлэгчдийн үнийн индекс(PPI) зөрүүтэй гарсантай холбоотой баасан гаргаас хойш хөрөнгийн зах зээл уналттай байлаа 📉.
Учир нь үйлдвэрлэгчдийн үнийн индекс өндөр гарсан нь Холбооны Нөөцийн Сан(ХНС)-аас хүүг буулгахгүй, хэвээр үлдээх магадлалыг өсгөж, хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол үүсгээд байна 😬.
Жил бүрийн наймдугаар сард зохион байгуулагддаг Jackson Hole уулзалт баасан гарагт буюу 8 сарын 22-нд 🗓️ болох гэж байна. Энэхүү уулзалтаар ХНС-ын тэргүүн Жером Пауэлл үг хэлж, АНУ-ын эдийн засгийн төлөв байдал, мөнгөний бодлогын чиг хандлагын талаар тодорхой мэдээлэл өгөх хүлээлттэй байна. Энэ нь есдүгээр сард бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрт чиг баримжаа өгөх чухал үйл явдал юм.
💸 Апекс Капитал ҮЦК-ийн зүгээс 2025 онд “Гайхамшигт 7” компаниудын судалгааг танилцуулан, хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байсан. Энэхүү зөвлөмжөөс хойш эдгээр хувьцаануудын ханш хэрхэн өөрчлөгдсөн талаар авч үзье.

Google-ийн хувьцаа өссөн шалтгаанууд (2025 оны 5-р сараас хойш)
1. AI технологиудын нөлөө 🤖🧠
AI Overviews, Circle to Search, Gemini AI зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүд нь Google Search, YouTube, Cloud зэрэг үйлчилгээний хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлж, орлогыг өсгөсөн.
Google Cloud-ийн орлого 2022–2024 оны хооронд 64%-иар өссөн бөгөөд AI-д суурилсан шийдлүүд нь энэ өсөлтөд гол үүрэг гүйцэтгэсэн.
2. Шинэ урамшууллын бодлого 💡
2025 оны 6-р сард Google анх удаа улирлын ногдол ашиг ($0.21/хувьцаа) зарласан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн.
Мөн $70 тэрбумын хувьцаа буцаан худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь хувьцааны нийлүүлэлтийг бууруулж, үнэ өсөхөд нөлөөлсөн.Хурдтай хөгжиж буй технологийн салбарын хэрэглээний туршлагыг сайжруулдаг дижитал платформууд.
3. Үндсэн бизнесүүдийн тогтвортой өсөлт 📶
Google Search-ийн зар сурталчилгааны орлого 22%-иар, YouTube-ийн зар сурталчилгаа 24%-иар өссөн байна.
Waymo (автомат жолоодлоготой такси) нь долоо хоногт 250,000 гаруй төлбөртэй аялал хийж байгаа нь Google-ийн бизнесийн төрөлжилт, инновацыг харуулж байна.
4. Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдсэн 💰
Google-ийн ашгийн маржин 2022 оноос хойш 600 суурь нэгжээр өсч, 32.7%-д хүрсэн. Энэ нь зардлын хяналт, Cloud-ийн ашигт ажиллагаа, AI-тай хослуулсан зар сурталчилгааны үр дүнтэй холбоотой.

Өсөлтийн гол шалтгаанууд:
Орлого, ашиг өндөр өсөлттэй гарсан 💰 2025 оны 2-р улиралд Amazon-ийн цэвэр ашиг $17.13 тэрбум, нийт орлого $155.67 тэрбум хүрсэн нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт байв.
Үндсэн бизнесүүдийн тогтвортой өсөлт 📈
Amazon Web Services (AWS), цахим худалдаа, зар сурталчилгаа, логистик зэрэг салбарууд нь тогтвортой өсөлттэй байсаар байна.Хиймэл оюун ухаан, робот техник, ногоон логистикт идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгаа 🤖🧠
Энэ нь урт хугацааны өсөлтийн хүлээлтийг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна.Зах зээлийн хандлага 🌎
“Гайхамшигт 7” буюу Big Tech-ийн компаниудын дунд Amazon нь ашиг орлогоороо тэргүүлж, хувьцааны үнэлгээ нь сүүлийн 1 жилийн дотор 25%-иар өссөн байна.

Tesla (TSLA)-ийн хувьцаа өссөн гол шалтгаанууд (2025 оны 3-р сараас хойш)
Elon Musk Tesla-д анхаарлаа төвлөрүүлсэн нь 👀
Elon Musk АНУ-ын засгийн газрын тусгай албан тушаалаас гарч, Tesla-д бүрэн цагийн анхаарал хандуулахаа зарласан. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хувьцааны ханш огцом өсөхөд нөлөөлсөн.Роботакси танилцуулах амлалт 🦾 🚗
Musk 6-р сарын 12-нд бүрэн автономит роботакси танилцуулахаа амласан. Энэ мэдэгдэл нь Uber зэрэг өрсөлдөгчдийн хувьцаанд сөрөг нөлөө үзүүлж, Tesla-ийн хувьцааг өсгөсөн.Хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан шинэ бүтээгдэхүүнүүд 🤖🧠
Tesla нь AI chatbot “Grok”-ийг автомашиндаа интеграцийг эхэлсэн. Энэ нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, Tesla-ийн AI салбар дахь байр суурийг бататгасан.Шинэ цалин урамшууллын бүтэц 💸
Elon Musk-д зориулсан 96 сая ширхэг хувьцааны урамшуулал бүхий шинэ гэрээ батлагдсан. Энэ нь Musk-ийг хувьцаа эзэмшигчдэд өндөр өгөөж өгөхөд шууд урамшуулж байгаа хэрэг.

Nvidia-ийн хувьцаа өссөн гол шалтгаанууд (2025 оны 3-р сараас хойш)
1. AI чипийн эрэлт огцом нэмэгдсэн 🤖🧠
Nvidia нь AI-д зориулсан GPU-ийн зах зээлд 80%-ийн эзлэх хувьтай бөгөөд OpenAI, Microsoft, Meta, Amazon зэрэг томоохон компаниуд 2025 онд $364 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь өмнөх оноос 64%-иар өссөн үзүүлэлт юм.
H100 болон шинэ H200 GPU нь AI загваруудыг илүү хурдан, бага эрчим хүчээр ажиллуулах чадвартай тул дата төвүүдийн гол сонголт болж байна.
2. АНУ-ын экспортын хязгаарлалт зөөлөрсөн ✅
Nvidia-ийн Х20 чипийг Хятадад экспортлох зөвшөөрөл 7-р сард олгогдсон. Хэдийгээр орлогын 15%-ийг АНУ-д хуваалцах нөхцөлтэй ч энэ нь $8 тэрбумын алдагдсан орлогыг нөхөх боломж олгож байна.
3. АНУ-ын “Big Beautiful Bill” хуулийн нөлөө 📃
Nvidia нь АНУ-д чип үйлдвэрлэхэд зарцуулсан зардлын 30%-ийг татвараас чөлөөлөх боломжтой болсон.
Энэ хуулийн өөрчлөлт нь Nvidia-г АНУ-д илүү олон дата төв, чипийн үйлдвэр байгуулах урамшуулал болж өгсөн.
4. OpenAI Nvidia-г гол түншээр сонгосон 🤝🏻
OpenAI нь Google-ийн TPU-г орхиж, Nvidia-ийн чипүүдийг үргэлжлүүлэн ашиглахаа баталгаажуулсан. Энэ нь Nvidia-ийн AI зах зээл дэх давамгай байдлыг бататгасан.
5. Орлого, ашиг өндөр өсөлттэй гарсан 📈
2025 оны 1-р улиралд Nvidia-ийн орлого $44.1 тэрбум хүрч, 69%-ийн өсөлт үзүүлсэн. Энэ нь Street-ийн таамгаас давсан үзүүлэлт байв.
2-р улиралд орлого $45 тэрбум хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь жилийн дүнгээр 47%-ийн өсөлт болно.
Дүгнэлт 📝
“Гайхамшигт 7” технологийн тэргүүлэх компаниудын хувьцааг 2025 онд хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой үеүдэд манай зүгээс санал болгосон билээ.
📌 Бидний санал болгосноос хойш тус 7 компанийн дундаж өгөөж 24.72% хүрсэн бол, 2025 он гарснаас хойших дундаж өгөөж нь 10.07% байна.
✅ Иймд өндөр өгөөж хүртэх нь зөвхөн ямар компанид хөрөнгө оруулах вэ гэдгээс гадна, хэзээ хөрөнгөө байршуулах вэ гэдэг цаг хугацааны сонголтоос ихээхэн хамаардаг байна 🧐. Та ч бас энэхүү өндөр өгөөжийг хүртэхийг хүсвэл манай мэргэжлийн шинжээчдээс зөвлөгөө мэдээлэл аваарай.
📣 Хэрэв та Microsoft, Apple, Meta компаниудын хувьцаа хэрхэн өссөн болон өсөлтөд юу нөлөөлсөн талаар сонирхож байгаа бол манай Apex stock traders Facebook хаалттай группт оруулсан мэдээлэлтэй танилцаарай. Группт нэгдэхийг хүсвэл доорх зурган дээр дарна уу👇🏻.
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Монголын засгийн газрын болон компанийн бондуудын өгөөж бага зэрэг буурсан байна. 🏛️ Засгийн бондуудын дундажаар 0.52% буурсан бол 🏦 компанийн бондууд дундажаар 0.03%-ийн өсөлттэй байгаа бөгөөд Хөгжлийн банк хамгийн их 0.76%-иар буурсан бол МИК ХК-ийн “Хулан” бонд 0.228%-иар хамгийн их өсөлттэй байв.


Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд 🏛️ засгийн газрын ам.долларын бондууд 5.304%–6.742% байгаа бол 🏦 компанийн ам.долларын бондууд 5.639%–12.708%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд 12.708% өгөөжтэй байгаа юм.
Хэрэв та ам.долларын бондод хөрөнгө оруулах сонирхолтой бол доорх “Мэдээлэл авах” товчоор форм бөглөнө үү. Мөн 7510-7500, 8803-1563 дугаарын утсаар холбогдоорой.