- Apex Capital
- Posts
- ✍ Манай улсын ажилгүйдлын нөхцөл байдал
✍ Манай улсын ажилгүйдлын нөхцөл байдал
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 20
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

⭐ Хас банк ХК-ийн хувьцаа дээд ханшаа шинэлэв…
📈 Компанийг нэгж хувьцааны хаалтын ханш 1,100₮ болсноор зах зэлийн үнэлгээ 21.0₮ тэрбумаар өсөж 1.15₮ их наядад хүрлээ.
👀 2026 оны эхний улиралд Хас банк 42.4₮ тэрбумын цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан билээ. Компанийн санхүү болон үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.
🎓 Монголын ажилгүйдлийн байдал…

Монгол Улсад цалингийн дундаж хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнээс хол хоцорч байна. Хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт бүтээмж сул байгаа нь тэнцвэргүй байдлыг улам гүнзгийрүүлж байна.
📝 Үндсэн тоо баримт
2026 оны I улиралд ажилгүйдлийн түвшин 5.7% болж өссөн (2024: 5.1%, 2025: 5.4%)
Ажиллах хүчний оролцооны түвшин 60.4% буюу 1.4 сая хүн буюу сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт
Нэг ажиллагчид ногдох бүтээмж уул уурхайн салбарт 12.9 сая төгрөг, харин хөдөө аж ахуйн салбарт үүнээс 16 дахин бага байна.
🌍 Олон улстай харьцуулбал:
Монголын ажилгүйдлийн түвшин олон улсын жишгээс өндөр биш ч хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 30 хувиар доогуур байна.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан захирал энэ байдлыг онцолж, албан бус ажлын байрны эзлэх хувь өндөр байгааг шийдвэрлэх шаардлагатайг дурджээ.
InvestX нь таны санхүүгийн зорилго💰, хөрөнгө оруулах хугацаа ⏱️, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.
Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.
Энгийнээс илүүд тэмүүл ✅ — InvestX
⛰️ Японы инфляц 2022 оноос хойших хамгийн сул түвшинд хүрлээ…

🇯🇵 Токио хотын төв дүүргүүдийн суурь хэрэглээний үнэ 2026 оны тавдугаар сард жилийн 1.3%-иар өсөж, өмнөх сарын 1.5%-иас саарлаа. Энэ нь зах зээлийн хүлээлтээс доогуур бөгөөд 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн сул өсөлт болсон байна.
👉Инфляц дөрөв дэх сардаа дараалан Японы Төв банкны 2%-ийн зорилтоос доогуур хадгалагдсан нь үнийн дарамт аажмаар буурч байгааг харуулж байна. Шатахууны татаас болон өнгөрсөн оны өндөр суурь нөлөө нь түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөөг тодорхой хэмжээнд сааруулжээ.
🔔Гэсэн хэдий ч газрын тосны үнэ өссөн хэвээр байвал компаниуд нэмэгдсэн зардлаа хэрэглэгчдэд шилжүүлж, инфляц дахин эрчимжих эрсдэлтэй хэвээр байна.
⭐ Инфляц хүлээлтээс доогуур гарсан нь Японы Төв банк ойрын хугацаанд мөнгөний бодлогоо хурдан чангаруулах шаардлага багасаж байгааг харуулж байна.
Үүний зэрэгцээ АНУ-Японы хүүгийн зөрүү өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа тул иений ханшид дарамт үргэлжилж, ам.долларын эсрэг сул хэвээр байх эрсдэл нэмэгдэж байна.
🤝 2026 оны 6-р сарын 1-с эхлэн 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд нь шилжүүлэх боломжтой боллоо.

📝 Өвлөн авах тухай: 2011 оны 3-р сарын 31-с хойш нас барсан иргэдийн ар гэрийнхэн уг хувьцаа, ногдол ашгийг өвлөн авах боломжтой.
Харин 2023 оны 12-р сарын 31-ввс хойш төрөөд, нас барсан иргэдэд энэ зохицуулалт хамаарахгүй байна.
🔎 Хувьцаа болон ногдол ашгийг шалгах:
Тухайн иргэдийн 1072 хувьцаанд ногдох ногдол ашгийн үлдэгдэл дүн Төрийн сангийн дансанд хадгалагддаг.
Өвлөгч нь хууль ёсны бүртгэлээ хийлгэснээр хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг шилжүүлэн авах боломжтой юм.
✅ Хэрхэн шалгаж, өвлөн авах вэ?
158989 тусгай дугаарт регистрийн дугаарыг илгээж хувьцааны мэдээллээ шалгана.
Өв нээгдсэн газрын нотариатад хандаж бүртгүүлнэ.
Хууль ёсны өвлөгчид хувьцаа болон ногдол ашгаа шилжүүлэн авна.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт

