- Apex Capital
- Posts
- 💡 Батлан хамгаалах салбарын ETF он гарснаас хойш 15% өсөв
💡 Батлан хамгаалах салбарын ETF он гарснаас хойш 15% өсөв
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 8
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📝 Лондонгийн хөрөнгийн биржид гаргах стратегийн хамтын ажиллагаанд талууд тохиролцлоо…
🤔 Манай улсын хөдөлмөр эрхлэлтийн байдал…
👉 Батлан хамгаалах салбарын ETF он гарснаас хойш 15% өсөв…
🌐 Геополитик- Иран…
📝 Хувьцаат компаниудын ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсаар байна.
Баянгол зочид буудал ХК -2.61₮
Женко тур бюро ХК -12.50₮
Жуулчин дюти фрий ХК - 4,280.00₮
Эрдэнэ суварга ХК -5.00₮
Баян Тээг ХК - 3,960.00₮
Мах импекс ХК - 100.00₮
Хөвсгөл хүнс ХК - 30.00₮
Монгол алт ХК - 500.00₮
Тээвэр дархан ХК - 500.00₮
Газар шим ХК - 2.49₮
Талын гал ХК -50.00₮
💰Монголын уул уурхайн компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид гаргах стратегийн хамтын ажиллагаанд талууд тохиролцлоо…

☝️ Өнгөрсөн долоо хоног Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондон хотноо London Stock Exchange-ийн Гүйцэтгэх захирал Julia Hoggett-тэй уулзлаа.
🎯 Уулзалтаар Монголын уул уурхайн компаниудыг Лондонд бүртгүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцав.
Мөн:
📈 Баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх өгөөжийг хөрөнгийн зах зээлийн механизмаар хэрэгжүүлэх,
💰Уул уурхайн бүтээгдэхүүний биржид шинэ санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх
Цахим платформ, санхүүгийн боловсролын чиглэлээр хамтрах
London Stock Exchange нь 60+ улсын мянга орчим компанитай, ~6 их наяд ам.долларын үнэлгээтэй дэлхийн томоохон биржүүдийн нэг. Үүнээс уул уурхайн салбар дангаараа ~700 тэрбум ам.долларын жинтэй.
🌍 Энэ нь Монголын уул уурхайн компаниудын хувьд олон улсын зах зээлд гарах, шинэ эх үүсвэрээр хөрөнгө татах стратегийн боломжийг нэмэгдүүлж байна.
🏫 Манай улсын хөдөлмөр эрхлэлтийн байдал…

⭐2026 оныг гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан нь хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй сорилтуудад хариу өгөх бодлогын томоохон алхам болж байна.
Технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюуны нөлөө, дэлхийн геополитикийн огцом өөрчлөлтүүд нь хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, ур чадварын шаардлагыг үндсээр нь өөрчилж буйг Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” форумын үеэр онцолсон юм.
Тэрээр Монгол Улс эдгээр өөрчлөлтөд дасан зохицож, хүний нөөцийн өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэх шаардлагатайг тэмдэглэв.
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзвэл хөдөлмөр эрхлэлтийн түвшин 56–57 хувьтай байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд дорвитой өсөлт ажиглагдаагүй байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн оны IV улирлын байдлаар 62.3 хувьтай гарсан нь хөдөлмөрийн насны хүн амын тодорхой хэсэг зах зээлд идэвхтэй оролцож буйг харуулжээ.
🎯 Нийт ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай байгаа боловч залуучуудын ажилгүйдэл улсын дунджаас 2.7 дахин өндөр байгаа нь залуус хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд илүү их хүндрэл тулгарч байгааг илтгэнэ.
Мөн нийт ажиллагсдын 53 хувь нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр чиглэлээр ажиллаж байгаа нь боловсролын тогтолцоо болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хооронд уялдаа хангалтгүй байгааг харуулж байна.
👨🏻💻 Батлан хамгаалах салбарын ETF он гарснаас хойш 15% өсөв…

💎Bloomberg-ийн мэдээлснээр он гарснаас хойш Европ болон АНУ-ын батлан хамгаалах компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг ETF сангууд 13–15%-ийн өсөлт үзүүлээд байна.
➡️ Энэхүү өсөлт нь геополитикийн хурцадмал байдал болон Европын орнууд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж буйтай холбоотой.
Технологийн салбар дахь эрсдэлийн болгоомжлолоос шалтгаалан хөрөнгө оруулагчид стратегийн ач холбогдол бүхий компаниуд руу хөрөнгөө шилжүүлэх хандлага ажиглагдаж байна.
АНУ-ын RTX Corporation-ийн хувьцаа онцгой анхаарал татаж байгаа бөгөөд Иранд өгсөн цохилтод тус компанийн пуужинг ашиглажээ.
Пентагон энэ онд 57 ширхэг нэмэлтээр худалдан авч, цаашид жилд 1000 хүртэлх нэгж үйлдвэрлэх төлөвтэй байна.
👨💼 АНЭУ-д дроны цохилт болсонтой холбоотойгоор JPMorgan Chase болон Citigroup ажилтнуудаа зайнаас ажиллуулах зохицуулалт хийж, аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч эхэлжээ.
🇮🇷 Геополитик- Иран…

🔔Ойрх Дорнодод геополитикийн нөхцөл байдал дахин хурцдаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ өсөх хандлага ажиглагдаж байна..
🌐Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израйл Иран руу агаарын цохилт өгсөн бол Иран хариу арга хэмжээ авч, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт зэрэг улсад байрлах АНУ-ын цэргийн баазуудыг чиглэсэн довтолгоо хийв.
Ираны дээд удирдлага Али Камейни агаарын цохилтод өртөж нас барсан тухай мэдээлэл гарсан бөгөөд Трампын зүгээс Ираны шинэ удирдагчтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэсэн ч баталгаатай эх сурвалжаас Ираны удирдагч амиа алдсан эсэх болон шинэ удирдагч сонгогдсон эсэх талаар мэдээлэл хараахан гараагүй байна.
🤝 Стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20%-ийг дамжуулдаг.
💬Хэрэв тээврийн саатал үүсвэл нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ богино хугацаанд огцом хэлбэлзэх хандлагатай байна.
Агаарын цохилтын дараа West Texas Intermediate (WTI) фьючерс ханш богино хугацаанд 10% орчим өсөж, нэг баррель нь $70 давав.
Одоогийн байдлаар олон улсын зах зээлд ажиглагдаж буй нөхцөл байдал:
Азийн зах зээл уналттай нээгдэх,
Батлан хамгаалах салбарын хувьцаанууд өсөх,
Эрчим хүчний компаниудын үнэлгээ нэмэгдэх,
Аюулгүй хөрөнгүүд болох үнэт металлууд чангарах хандлага ажиглагдаж байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
