• Apex Capital
  • Posts
  • 💡 Манай улсын ДНБ 6.8% өслөө...

💡 Манай улсын ДНБ 6.8% өслөө...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 7

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📝 Орон сууцны үнийн өсөлт 2026 оны эхний сарын байдлаар…

🤔 Манай улсын ДНБ өслөө…

👉 Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай…

🌐 AНУ-Ираны хэлцэл амжилттай өндөрлөх үү?…

📝 Хувьцаат компаниудын ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсаар байна.

  • 🏦 Инновэйшн Инвестмэнт ХК -50.0₮

  • 💰 Төрийн банк ХК -51.80₮

  • 🌟 Түмэн Шувуут ХК - 21.80₮

  • 📕 Ард кредит ББСБ ХК - 3.04₮

  • 📙 Хаан банк ХК - 214.00₮

  • 💬 Голомт банк ХК - 80.00₮

  • 🌐 Таван толгой ХК - 3,138.00₮

  • 📩 Монгол шуудан ХК - 1.50₮

  • 👉 Инвескор ББСБ ХК - 850.00₮

  • 🔧 Техник импорт ХК - 1,000.00₮

  • ✔️ Бидисек ХК -141.75₮

  • 🤝 Тандем Инвестмэнт ББСБ ХК - 1.30₮

  • 🥖 Талх чихэр ХК -450.00₮

  • 📘 Айтүүлс ХК - 4.00₮

  • 💡 Монос Хүнс ХК - 4.50₮

  • 📢 Дархан нэхий ХК - 0.23₮

  • 🏷️ Улаанбаатар хивс ХК - 2,000.00₮

  • ⚡ Монгол базалт ХК - 261.00₮

💰Орон сууцны үнийн өсөлт…

☝️Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2026 оны 1 дүгээр сард 1.39 болж, өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна.

  • 🏢 Шинэ орон сууц (2026.I)

    1 м² дундаж үнэ: 5.05 сая төгрөг
    Хамгийн өндөр үнэ:
→ Сүхбаатар дүүрэг – 6.11 сая төгрөг/м²

  • Жилийн өсөлт (YoY)
    Баянзүрх – +18.0%
(+722.4 мянган төгрөг) → хамгийн өндөр өсөлт
    Сонгинохайрхан – +0.7%
(+24.0 мянган төгрөг) → хамгийн бага өсөлт

  • 🏠 Хуучин орон сууц (2026.I)
    1 м² дундаж үнэ: 4.94 сая төгрөг
    Хамгийн өндөр үнэ:
→ Сүхбаатар дүүрэг – 5.83 сая төгрөг/м²

  • Жилийн өсөлт (YoY)
    Хан-Уул – +16.5%
(+776.4 мянган төгрөг) → хамгийн өндөр өсөлт
    Сүхбаатар – +0.2%
(+10.5 мянган төгрөг) → хамгийн бага өсөлт

  • 💰 Түрээсийн дундаж үнэ (2026.I)
    1 өрөө орон сууц – 1.34 сая төгрөг /сар
    2 өрөө орон сууц – 1.87 сая төгрөг /сар
    3 өрөө орон сууц – 3.05 сая төгрөг /сар

🏫 Манай улсын Дотоодын Нийт бүтээгдэхүүн…

⭐Үндэсний статистикийн байгууллагын мэдээллээр, 2025 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8%-ийн өсөлттэй гарсан бөгөөд энэхүү өсөлт нь 2024 оны 4.9%-ийн өсөлтөөс тодорхой давсан үзүүлэлт юм.

  • ДНБ-ий өсөлтөд уул уурхайн томоохон төслүүд, ялангуяа Оюутолгойн өргөжилт, экспортын сайн үзүүлэлт зэрэг голлох хувь нэмэр оруулсан.

Энэ нь гадаад худалдаа, төсөв, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

  • Хөдөө аж ахуйн салбар өмнөх жилүүдэд байгалийн гамшгийн улмаас мал сүргийн хорогдолтой тулгарч, бүтээмж унасан бол 2025 онд сэргэлтээ эхлүүлж, ДНБ-ий өсөлтийн 2.9 нэгж хувийг бүрдүүлсэн нь онцлог юм.

  • Мөн барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн бус салбарууд тус тус ДНБ-ий өсөлтөд бодит хувь нэмэр оруулсан нь ажиглагдаж байна.

🎯Тодруулбал, барилга, үйлдвэрлэлийн салбар 1.5 нэгж хувиар, уул уурхайн салбар 1.4 нэгж хувиар, үйлчилгээний салбар 1.0 нэгж хувиар өсөлтөд хувь нэмэр оруулжээ.

👨🏻‍💻 Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай

💎Улсын төсвийн гүйцэтгэлийн нэгдүгээр сарын дүнгээр татварын орлого өсөлттэй, зарлага харьцангуй тогтвортой гарсан байна.

➡️ Татварын нийт орлого 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсөхөд нийгмийн даатгал болон НӨАТ-ын орлого 16.5–58.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

  • Харин татварын нийт орлогын 53 хувийг эдгээр татварууд бүрдүүлсэн байна.

👨‍💼 Гэсэн ч онцгой албан татварын орлого 50.3 хувиар буурсан нь автомашины импорт багассантай холбоотой аж. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ 71.8 хувиар огцом буурсан нь анхаарал татаж байна.

🤝 Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 68 хувиар өсөж, нүүрс, зэс, төмрийн хүдэр, баяжмалын экспорт нэмэгдсэн хэдий ч энэ нь АМНАТ-ийн орлогод шууд эерэг нөлөө үзүүлж чадсангүй.

👇Зарлагын хувьд улсын төсвийн нийт зарлага 2.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурсан байна. Хүүгийн зардал болон Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал 34–40 орчим хувиар буурсан ч бараа, үйлчилгээний зардал 13 хувиар өсжээ.

  • 🤔 Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан боловч алдагдлын хэмжээ өмнөх оноос 67.6 тэрбум төгрөгөөр буурсан эерэг үзүүлэлттэй байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал нийт зарлагын 12 хувийг эзэлсэн бөгөөд нийт дүнгээр буурсан ч их засварын зардал 18.3 дахин өссөн нь онцлох үзүүлэлт болжээ.

Түүнчлэн 2026 оны төсөвт УИХ төсөлд тусгагдаагүй байсан 115 шинэ төслийг нэмж баталснаар нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөгөөр, тухайн жилийн санхүүжилт 227.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрдэнэс Таван Толгой ХК 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6₮ тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Нэгж хувьцаанд 65.55₮ буюу 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242₮ олгох аж.

🇺🇸 ﹠ 🇮🇷 АНУ-Ираны хэлцэл амжилттай өндөрлөх үү?

🔔 АНУ болон Иран улс 2026 онд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор хоёр удаагийн дээд хэмжээний уулзалт хийсэн боловч эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй байна.

  • 🌐Харин энэ долоо хоногийн пүрэв гараг буюу 2-р сарын 26-нд дахин уулзалт товлогдсон бөгөөд уг уулзалтаар хэлэлцээрийг эцэслэх боломжтой үе шатанд хүрчээ.

  • АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2-р сарын 20-нд хийсэн мэдэгдэлдээ ирэх 10–15 хоногт багтаан уг асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь хэлэлцээрийг ойрын хугацаанд дуусгах улс төрийн шахалт нэмэгдсэнийг харуулж байна.

  • АНУ-ын үндсэн зорилго: Ираны цөмийн хөтөлбөрийг зэвсгийн зориулалтаар ашиглах боломжийг бүрэн хаах бөгөөд уран баяжуулалтын түвшинг бууруулах, Олон улсын хяналт шалгалтыг зөвшөөрөх (IAEA inspections), цөмийн хөтөлбөрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлыг бууруулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм.

  • Үүний хариуд Ираны эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулах, газрын тосны экспортоо нэмэгдүүлэх, гадаад худалдаагаа сэргээх сонирхолтой байна.

 🤝 Эдийн засаг дахь нөлөөлөл:

💬АНУ-Ираны хурцадмал байдлын улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, оны эхнээс газрын тосны үнэ (crude oil futures) ойролцоогоор 15% өссөн.

Тэгвэл тухайн 2 улсын уулзалтын тов зарлагдсанаар өнгөрсөн баасан гарагаас хойш ханш тогтворжин буурах хандлагатай байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт