• Apex Capital
  • Posts
  • “Тавантолгой” ХК-ийн хагас жилийн ашиг өмнөх оны бүтэн жилийн ашгаас 2.7 дахин давлаа 🤯

“Тавантолгой” ХК-ийн хагас жилийн ашиг өмнөх оны бүтэн жилийн ашгаас 2.7 дахин давлаа 🤯

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 28

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, компаниудын тайлангуудын онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.  

📊 Зах зээлийн тойм үзүүлэлтүүд

Инвескорын цэвэр ашиг 49%-иар өсөж, нийт хөрөнгө нь ₮1.3 их наяд хүрэв 📈 

"Инвескор ББСБ" ХК 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд компани санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтвортой өсгөж, Монголын банк бус санхүүгийн салбар дахь тэргүүлэгч байр сууриа хадгалсан 👑 байна.

Нийт хөрөнгө их наяд төгрөгийг давлаа 💰️ 

Компанийн нийт хөрөнгө 2025 оны эхний хагас жилийн 994.0 тэрбум төгрөгөөс 2026 оны мөн үед 1.31 их наяд төгрөгт хүрч, 31.97%-иар өсөв. Ингэснээр Инвескорын нийт хөрөнгө анх удаа 1.3 их наяд төгрөгийн босгыг давсан нь үйл ажиллагааны цар хүрээ эрчимтэй тэлж байгааг харууллаа.

Зээлийн багц 1.1 их наяд төгрөгт хүрэв 📈 

Харилцагчдад олгосон зээлийн багц 843.8 тэрбум төгрөгөөс 1.10 их наяд төгрөг болж, 30.67%-иар өссөн байна. Энэ нь хэрэглээний болон бизнесийн зээлийн эрэлт өндөр хэвээр байгаагийн зэрэгцээ компанийн санхүүжилтийн чадавх тогтвортой нэмэгдэж байгааг илэрхийлж байна.

Өөрийн хөрөнгийн өсөлт өр төлбөрөөс өндөр байв 📊 

Өөрийн хөрөнгө 283.3 тэрбум төгрөгөөс 387.2 тэрбум төгрөг болж 36.70%-иар өссөн бол нийт өр төлбөр 710.8 тэрбум төгрөгөөс 924.6 тэрбум төгрөг болж 30.08%-иар нэмэгджээ. Өөрийн хөрөнгийн өсөлтийн хурд өр төлбөрөөс давсан нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, эрсдэл даах чадвар улам сайжирсныг харуулж байна.

Цэвэр ашиг бараг 50%-иар өсөв 🤑 

Тайлант хугацаанд цэвэр ашиг 62.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 48.72%-ийн өсөлт үзүүлсэн нь санхүүгийн үзүүлэлтүүд дундаас хамгийн өндөр өсөлт байлаа. Хөрөнгө болон зээлийн багц ойролцоогоор 30%-иар өссөн ч ашиг үүнээс өндөр хурдаар нэмэгдсэн нь компанийн үйл ажиллагааны үр ашиг сайжирч, зардал болон санхүүжилтийн өртгөө оновчтой удирдан ашигт ажиллагаагаа нэмэгдүүлснийг илтгэж байна.

Ийнхүү Инвескор ББСБ ХК (MSE:INV;LSE:ICFG) компанийн тайлан сайн гарлаа. Хэрэв та ББСБ-ын салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бол манай санхүүгийн шинжээчдийн онцолж буй хамгийн чухал тоонууд болон эрсдэлүүдтэй доорх холбоосоор танилцаарай 👇️.

🇨🇳 Хятад сэргээгдэх эрчим хүчээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа ч нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна

Хятад улс 2026 оны эхний хагас жилд цахилгаан үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь анх удаа 50%-иас доош буурч, 49.7%-д хүрэв. Харин сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 41.2% болж, салхи, нарны эх үүсвэрүүд нийт цахилгаан үйлдвэрлэлийн 24.6%-ийг бүрдүүлсэн байна.

Гэсэн хэдий ч нүүрсний эзлэх хувь буурсан нь бодит хэрэглээ огцом багассан гэсэн үг биш юм. Хиймэл оюун ухааны дата төвүүд, цахилгаан автомашины хэрэглээ болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалан Хятадын цахилгаан эрчим хүчний нийт эрэлт нэмэгдэж, нүүрсээр үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээ өндөр түвшинд хэвээр байна.

🏭️ Нүүрсний бодит хэрэглээ буурсангүй: Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор нүүрсний цахилгаан станцуудыг нөөц эх үүсвэр болгон ашиглаж байгаа бөгөөд 2025 онд дэлхий даяар шинээр ашиглалтад орсон нүүрсний цахилгаан станцын хүчин чадлын 78%-ийг Хятад дангаараа бүрдүүлжээ. Мөн дэлхийд баригдаж буй нүүрсний цахилгаан станцын нийт хүчин чадлын 86% нь тус улсад ногдож байна.

🔮Ирээдүйн төлөв: Нар, салхины үйлдвэрлэл цаг агаарын нөхцлөөс хамааран хэлбэлздэг тул нүүрсний цахилгаан станцууд системийн ачааллыг тэнцвэржүүлэх, эрчим хүчний тасралтгүй нийлүүлэлтийг хангах үүргээ ойрын хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгэх төлөвтэй байна.

🐎 Морьтын хишиг явганд: 2026 оны эхний хагас жилд Монгол Улсын БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 56.3%-иар өсөж, 59.2 сая тоннд хүрч, Индонезийн дараах хамгийн том нүүрс нийлүүлэгч хэвээр байна. Харин Монгол Улс коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн байр сууриа хадгалжээ.  

Монгол Улсын 2026 оны эхний хагас жилийн макро эдийн засгийн төлөв, уул уурхайн салбарын нөлөө болон цаашдын боломжуудын талаарх дэлгэрэнгүй судалгааг доорх холбоосоор үзнэ үү👇️.

Rio Tinto сүүлийн 4 жилийн хамгийн өндөр ашигтай хагас жилийн тайлан танилцуулав 📈 

Rio Tinto 2026 оны эхний хагас жилд $6.8 тэрбумын цэвэр ашиг 💰️ олж, өмнөх оны мөн үеэс 43%-иар 📈 өссөнөөр сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр ашигтай эхний хагас жилийн үр дүнгээ танилцууллаа 👏 .

🔍️Өсөлтийн цаана: Цэвэр ашиг өсөхөд дата төв, хиймэл оюун ухаан, эрчим хүчний шилжилтээс үүдэлтэй зэсийн эрэлт дэмжсэн бөгөөд зэсийн үйлдвэрлэл 442 мянган тонн болж, Оюу Толгой уурхайн үйлдвэрлэл 31%-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн анх удаа компанийн зэс, хөнгөн цагааны бизнесийн ашиг төмрийн хүдрийн ашгийг давжээ.

 ⚖️ Хууль эрх зүйн орчин: Тайланд Монгол дахь Entrée Resources-ийн “Panel 1” талбайн лиценз шилжүүлэх ажил үргэлжилж байгааг онцолсон бол Оюу Толгой ХХК-д ногдуулсан $443 саяын татварын акт чөлөөт мөнгөн урсгалд нөлөөлснийг дурдсан байна. Rio Tinto уг татварыг төлсөн ч шийдвэрийг эсэргүүцэн маргах эрхээ хадгалсаар байгаагаа мэдэгджээ.

🤵🏻‍♂️ Гүйцэтгэх захирал Саймон Тротт дата төв, цахилгаанжуулалт, хиймэл оюуны өсөлт нь зэсийн урт хугацааны эрэлтийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж онцолсон бөгөөд одоогоор компанийн нийт ашгийн 56% нь зэс болон хөнгөн цагааны бизнесээс бүрдэж байна.

“Тавантолгой” ХК-ийн хагас жилийн ашиг өмнөх оны бүтэн жилийн ашгаас 2.7 дахин давлаа 🤯

2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд орлого, цэвэр ашиг болон ашигт ажиллагаа эрчимтэй сайжирсан нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг нэмэгдүүлж, худалдан авах эрэлтийг дэмжсэнээр TTL хувьцааны ханш ₮44,760-д хүрч, бүх цаг үеийн түүхэн дээд түвшнээ шинэчлэн он гарснаас хойш 42.3%-иар өссөн байна.

Тайлангийн онцлох үзүүлэлтүүд:

  • Борлуулалтын орлого 2026 оны эхний хагас жилд ₮1.40 их наяд болж, 2025 оны мөн үеийн ₮198.7 тэрбумтай харьцуулахад 7.0 дахин өссөн байна.

  • Цэвэр ашиг ₮488.3 тэрбумд хүрсэн нь 2025 оны эхний хагасын ₮64.2 тэрбумаас 660.6%-иар, 2025 оны бүтэн жилийн ₮183.0 тэрбумаас 166.8%-иар тус тус өссөн үзүүлэлт юм.

  • Цэвэр ашгийн маржин 2025 оны 25.2%-иас 34.9% болж өссөн нь орлогын өсөлт зардлын өсөлтөөс давж, компанийн ашигт ажиллагаа өмнөх оноос мэдэгдэхүйц сайжирсныг илтгэж байна.

🎁 Та Тавантолгой ХК (MSE:TTL)-ийн ерөнхий судалгаа болон тайлангийн үзүүлэлтүүдтэй доорх холбоосоор орж уншина уу.

Хөрөнгө оруулалтын боломж 💡

Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰️ Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝 Барьцаа, батлан даалт