• Apex Capital
  • Posts
  • ✨2026 оны 6 дугаар сард Монголын хөрөнгийн зах зээл эерэг чиг хандлагатай байлаа...

✨2026 оны 6 дугаар сард Монголын хөрөнгийн зах зээл эерэг чиг хандлагатай байлаа...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 25

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.  

💰 2026 оны 6 дугаар сард Монголын хөрөнгийн зах зээл эерэг чиг хандлагаа хадгалж, томоохон компаниудын хувьцааны өсөлтөөр зах зээл дэмжигдлээ.

📊 ТОП-20 индекс 3.25%, MSE-A индекс 3.02%-р өссөн бол MSE-B индекс 1.18%-р буурсан нь хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр хөрвөх чадвартай, том зах зээлийн үнэлгээтэй компаниудад төвлөрснийг харуулж байна.

  • 📣 Сарын эцэст зах зээлийн нийт үнэлгээ 13.69 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 1.99%-иар өсөв. Нийт 47.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд үүний 51.2%-ийг бондын арилжаа эзэлж, Засгийн газрын бондын анхдагч зах зээл идэвхтэй хэвээр байлаа.

📈 Хувьцааны ханшийн хөдөлгөөнөөс CNF (+49.75%), AARD (+25.82%), ADB (+22.17%), XAC (+16.06%) зэрэг хувьцаанууд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол арилжааны үнийн дүнгээр ХААН Банк болон Хас Банк зах зээлийг тэргүүлэв.

Нийтээр нь авч үзвэл 6 дугаар сард Монголын хөрөнгийн зах зээл өсөлтөө хадгалсан боловч энэхүү өсөлт нь бүх зах зээлд жигд бус, голчлон томоохон компаниудаар дамжин бий болсон онцлогтой байлаа.

Дотоод арилжаанд оролцох заавар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

⭐МХБ-д бүртгэлтэй дотоодын хувьцаат компаниудын тараасан ногдол ашгийн хэмжээ

📈 2026 оны 7-р сарын 3-ны байдлаар ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн 48 ХК-ийн 34 нь ногдол ашгийн мөнгөн дүнг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна. Нийт дүн 985.3₮ тэрбум болжээ.

👀 2024 онд компаниуд хамгийн их ногдол ашиг олгосон бөгөөд үнийн дүн 1.2₮ их наядад хүрсэн байна.

  • МХБиржид бүртгэлтэй 162 компанийн зөвхөн 30 орчим хувь нь 2025 оны ашгаас ногдол ашиг хуваарилсан ба тэдгээрийн дотор I ангиллын 20 компани байгаа нь нийт дүнгийн 96 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ нь банк, даатгал, уул уурхай, дэд бүтцийн томоохон компаниуд зах зээлийн ногдол ашгийн урсгалыг бараг бүхэлд нь тодорхойлдог гэж хэлж болно.

Хөрөнгө оруулагчдад: Зах зээл цөөн том компанид төвлөрсөн үед тэдгээрийн аль нэгний бууралт нийт зах зээлд хүчтэй нөлөөлдөг.

Ногдол ашиг: Хаан банк 15.5%
· Тавантолгой 10.0%
· АПУ 13.3%
· Голомт 6.0%
· Хас 5.0%
Эдгээр таван компани дангаараа нийт олгосон дүнгийн (985.3 тэрбум) ~84 хувийг бүрдүүлж байгаа нь зах зээлийн ногдол ашгийн урсгал хэдхэн том, ихэвчлэн санхүүгийн болон уул уурхайн секторын компаниас хараат байгааг харуулж байна.

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн нүүрсний арилжааны I хагас жилийн тойм…

💰Нүүрсний арилжааны идэвх 2026 онд эрчимтэй сэргэв.

2026 оны I хагас жилийн байдлаар МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нүүрсний 320 удаагийн арилжаа зохион байгуулагдаж, 14.60 сая тонн нүүрс арилжаалагдсан нь 2025 оны мөн үеийн 55 удаагийн арилжаа, 2.34 сая тоннтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.

Арилжааны хэмжээ 2024 оны I хагас жилийн түвшинд эргэн хүрсэн нь биржээр дамжих экспортын нийлүүлэлт болон худалдан авагчдын идэвх сэргэснийг харуулж байна.

📝Нүүрсний үнэ 2025 оны доод түвшнээс сэргэсэн ч 2024 оны оргил түвшинд хараахан хүрээгүй байна.

  • 2026 оны I хагас жилд ам.доллараар үнэ тогтоосон арилжааны жинлэсэн дундаж үнэ 98.3 ам.доллар/тонн, юаниар үнэ тогтоосон арилжааны жинлэсэн дундаж үнэ 605 юань/тонн болж, өмнөх оны мөн үеэс тус бүр 27.0% болон 28.1%-иар өсөв.

  • Энэхүү өсөлтөд БНХАУ-ын дотоод коксжих нүүрсний нийлүүлэлт түр хугацаанд хумигдсан, импортын эрэлт нэмэгдсэн, мөн Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдлаас үүдэн дэлхийн эрчим хүчний зах зээлд үүссэн тодорхойгүй байдал нөлөөллөө.

Үнэ тогтоох өрсөлдөөн эргэн нэмэгдэж байна.

  • 2026 оны I хагас жилд нэг арилжаанд оролцсон худалдан авагчийн дундаж тоо 5.11 болж, 2025 оны мөн үеийн 2.02-оос эрс өсжээ. Үүний зэрэгцээ дуудлага арилжааны дундаж үнийн өсөлт 9.4% хүрсэн нь худалдан авагчдын өрсөлдөөн сайжирч, биржийн үнэ тогтоох механизмын үр ашиг нэмэгдсэнийг харуулж байна.

📌Цаашид нүүрсний үнийн чиг хандлага нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн сэргэлт, дотоод олборлолтын нөхцөл, Гашуунсухайт–Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадал болон бүс нутгийн геополитикийн эрсдэлээс голлон хамаарах төлөвтэй байгаа юм.

InvestX нь таны санхүүгийн зорилго💰, хөрөнгө оруулах хугацаа ⏱️, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.

Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.

Энгийнээс илүүд тэмүүл — InvestX

Монголбанк бодлогын хүүгээ 12%-д хэвээр хадгалсны үр дүнд юу болох вэ?

Монгол банк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрт дэлхийн зах зээл дэх геополитикийн тодорхойгүй байдал, газрын тос болон хүнсний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамтыг харгалзан үзжээ.

👉Инфляцыг 6–7 дугаар сард оргилдоо хүрээд, 8 дугаар сараас хүнсний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр аажмаар саарч, 2027 онд зорилтот түвшинд тогтворжино гэж Монголбанкнаас үзсэн байна. 

🔔 Хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь дараах дохиог өгч байна. 

  • Хувьцааны зах зээл: Өндөр бодлогын хүү нь компаниудын санхүүжилтийн өртгийг өндөр хэвээр байлгах тул хувьцааны зах зээлд богино хугацаанд хүчтэй эерэг нөлөө үзүүлэхгүй.

    Мөн  зах зээлийн тодорхойгүй байдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг тогтворжуулах ач холбогдолтой. 

  • Үл хөдлөх хөрөнгө: Бодлогын хүү өөрчлөгдөөгүй учраас ипотекийн болон бусад зээлийн нөхцөл богино хугацаанд мэдэгдэхүйц сайжрахгүй. 

    Үүний үр дүнд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийнэрэлт өмнөх түвшинд хадгалагдаж, зах зээл огцом идэвхжих магадлал бага байна.  

  • Бондын зах зээл: Шинээр гаргах төрийн болон компанийн бондуудын өгөөж өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд өндөр өгөөжтэй бонд сонирхол татсан хэвээр байна.

Дүгнэж хэлбэл, 

Бодлогын хүүг 12%хэвээр хадгалсан нь эдийн засгийг нэмэлтээр хумиагүй ч мөн тэлээгүй, харин инфляцыг хяналтад оруулах зорилгоор хатуу мөнгөний бодлогоо үргэлжлүүлж байна гэсэн дохио юм. 

Энэ нь богино хугацаанд зээлдэгчдэд дарамттай боловч дунд хугацаанд үнийн тогтвортой байдлыг хангах зорилготой шийдвэр гэж үзэж болно. 

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт