- Apex Capital
- Posts
- 🇺🇲АНУ-ын инфляц буурч байна
🇺🇲АНУ-ын инфляц буурч байна
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #14
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Манай инфляц өссөөр
▪️ Трампын шинэ мэдэгдэл зах зээлд эерэгээр нөлөөлж байна
▪️ Харин АНУ-ын инфляц буурч, зорилтот хэмжээ рүү дөхсөөр
▪️ Хөрөнгийн биржийн борлуулалт 2 дахин буурчээ
🛒 Инфляц III сарын эцэст өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өслөө.

2025 оны 3-р сарын байдлаар🇲🇳 инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд дараах хүчин зүйлс нөлөөлжээ:
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ: 17.4 хувиар нэмэгдсэн
Эрчим хүчний үнэ: Цахилгаан, дулааны үнийн өсөлт инфляцын өсөлтөд тодорхой нөлөө тус тус үзүүлжээ.
Хэрэглээний үнийн индексийг дээш татдаг бүтээгдэхүүнээс үхрийн махны үнэ өөрчлөлт багатай буюу өмнөх сараас 0.1% өссөн бол I зэргийн гурилын үнэ 0.2% буурсан байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэглээний үнийн индексэд импортын бараа, бүтээгдэхүүний үнийн нөлөө харьцангуй буурч, дотоодын барааны үнэ түлхүү нөлөөлөх болсон юм.
🇺🇸 Д.Трампын татвар APPLE, NVDA зэрэг компанийн хувьцаанд эерэг нөлөө үзүүллээ.

Доналд Трамп нь зарим нэр төрлийн цахилгаан бараануудад ногдуулах өндөр тарифуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнд: Ухаалаг утас, хагас дамжуулагч, компьютер болон эдгээртэй холбогдох зарим нэр төрлийн цахилгаан хэрэгслүүд багтаж байна.
Эдгээр бараанууд нь тарифын жагсаалтаас хасагдсан ч АНУ-гийн бүх импортод ногдуулж буй 10%-ийн үндсэн тарифт хамрагдсаар хэвээр байна.
Энэхүү мэдээ нь Apple, Nvidia, зэрэг компаниудын хувьцаанд эергээр нөлөөлж байгаа ч оны эхнээс Apple (-18.74%), NVDA (-19.8%) тус тус хувиар буурсан байна.
Дэлхийн шилдэг компаниуд хямдарсан энэ үед та олон давтамжтай буюу DCA хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
💰АНУ-ын инфляц 2 сар дарааллан буурлаа

Инфляц зорилтот түвшинд ойртсон нь төв банкны баримталж буй бодлогын үр дүн гэхээсээ илүүтэйгээр АНУ-д сүүлийн саруудад хөдөлмөрийн зах зээл удааширч, ажлаас халагдаж буй хүмүүсийн тоо хэмжээ нэмэгдэж байгаа нь худалдан авах чадварыг бууруулж байна гэж харж байна.
🤔 Нөгөө талаараа инфляц төв банкны зорьж буй 2% хүрэхгүй байсан ч тарифтай холбоотой эдийн засгийн хүндрэл үүсэж болзошгүй учир ирэх 5-р сарын хурлаар 0.25%-иар бууруулах магадлал 50%-с дээш болж байна.
Үүний улмаас 🇺🇸 засгийн газрын богино хугацаат бондын өгөөж сүүлийн 1 сар буурсан үзүүлэлттэй байна. Харин манай улсын олон улсад нээлттэй арилжаалагдаж буй бондын өгөөж сүүлийн 1 сар тасралтгүй өссөөр байна. Иймд хөрөнгө оруулагч та АНУ-н тарифаас үүдэлтэй олон улсад эдийн засгийн ойлгомжгүй байдал намжих хүртэл 🇲🇳 Монгол улсын засгийн газрын нээлттэй бонд болон аж ахуй нэгжүүдийн гаргасан бондод хөрөнгө оруулалт хийж өндөр өгөөж хүртэх боломжтой байна.
🏦 MSE-ийн орлого 2 дахин буурчээ.

Орлогын тайлан, МХБ 2025 оны 1- улиралд ₮1.55 тэрбумын орлого олсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин буурсан үзүүлэлт юм. Хэдий борлуулалт их хэмжээгээр буурсан ч компанийн хүүгийн орлого ₮7.37 тэрбум хүрчээ. Ингэснээр компани эхний улирал ₮6.5 тэрбумын ашигтай ажиллаад байна.
Хөрөнгө, МХБ нийт хөрөнгө ₮840.13 тэрбум бөгөөд үүний 97% буюу ₮811.64 тэрбум нь мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө байна. Харин үүний ₮757.84 тэрбум нь УУБ-ны арилжаан дэнчид байршуулж буй мөнгө юм.
🎉 Шинэ бондын мэдээлэл
Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба “ТАЗ БОНД ” нь тус шалгуурт бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүн нь жилийн 19.5% ѳгѳѳжтэй, 12 сарын хугацаатай, улирал тутам хүүгийн тѳлѳлттэй бөгөөд хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдаж буй компаниар баталгаа гаргуулсан бонд юм.
☝️Хэрэв та “ТАЗ” бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.