• Apex Capital
  • Posts
  • ✨ Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буурав...

✨ Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буурав...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #26

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ 2024 оны ТОП-100 аж ахуйн нэгж

▪️ Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буурав

▪️ BRICS-ийн орнуудын бүтээгдэхүүнд 10% тариф ногдуулна

▪️"Big, Beautiful Bill" хуулийн төслийн талаар

🏦Монгол улсын 2024 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, ТҮХАҮТ-аас албан ёсоор танилцууллаа

📊 Шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүд:

  • Улсын төсөвт оруулсан татварын хэмжээ

  • 💰 Борлуулалтын орлого

  • 🤝 Ажилтны тоо

  • 💵 Ашиг, хөрөнгийн хэмжээ

 🏢 Компаниудын бүтэц:

  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) – 86

  • Хувьцаат компани (ХК) – 14

💰 Эдийн засагт оруулсан хувь нэмэр:

  • Татварын нийт хэмжээ: 7.6 их наяд төгрөг
→ Өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өссөн
→ Улсын татварын нийт орлогын 28%-ийг бүрдүүлжээ.

  • Борлуулалтын орлого: 54.9 их наяд төгрөг
→ Өмнөх оноос 4.5 их наяд төгрөгөөр өссөн
→ Монгол Улсын ДНБ-н 69%-тай дүйцэж байна.

  • 🤔Тэргүүн байр: “Оюу толгой” ХХК нь тэргүүн байр эзэлсэн ба үүгээрээ гурван жил дараалан ТОП-100 ААН-д нэгдүгээр байр эзэлжээ.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

📊 Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буурав

🔔 Жилийн эхний хагаст инфляц буурч, 5-р сарын байдлаар 8.3 хувьтай болсон нь эдийн засгийн тодорхой түвшний тэнцвэрийг хадгалах боломжийг бүрдүүлж байна.

 📌 Инфляц буурсан гол шалтгаануудын нэг нь хүнсний нийлүүлэлт сайжирч, мах, гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарсан явдал байв. Мөн Монголбанк мөнгөний хатуу бодлогыг хадгалж, бодлогын хүүг 12 хувьд барьж буй нь хэрэглээний эрэлтийг хязгаарлаж, ханшийг тогтвортой байлгахад дэмжлэг болсон.

  • Хэрэглээний зээлийн идэвх, өрхийн зарцуулалт нэмэгдэж байгаа ч инфляц 8 хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь хэрэглээ бүрэн сэргэхэд саад болж байна. Иргэдийн худалдан авах чадвар сэргэхэд цаг хугацаа, орлогын тогтвортой өсөлт, бодлогын дэмжлэг шаардагдана.

Цаашдын хүлээлт ба бодлогын чиглэл.

2025 оны хоёрдугаар хагасаас инфляцын түвшин тогтворжиж, 6–7 хувийн орчимд хэлбэлзэнэ гэсэн хүлээлт давамгайлж байна. Үүнд:

  • Хүнсний нийлүүлэлт улирлын шинжтэйгээр сайжрах,

  • Тээвэр логистикийн зардал харьцангуй буурах,

  • Дотоодын хэрэглээний бодлого үргэлжлэх зэрэг нь эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй.

🧾Трамп 2025 оны 8-р сарын 1-с эхлэн BRICS-ийн орнуудын бүтээгдэхүүнд 10% тариф ногдуулах санал гаргасан.

🗺️ АНУ-н ерөнхийлөгч 2025 оны 8-р сарын 1-нээс эхлэн BRICS-ийн орнуудын (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон шинээр элссэн орнууд) бүтээгдэхүүнд 10% тариф ногдуулах санал гаргасан.

🧑‍✈️ Үүнээс гадна 100 гаруй оронд 70%-с дээш татвар ногдуулах бэлтгэл хийж байгаа талаар мэдээлжээ.
Энэхүү тарифыг зарлах эцсийн хугацаа нь 7-р сарын 9 бөгөөд дэлхийн зах зээлд ихээхэн эрсдэл дагуулж байна.

📉 Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

  1. Хятадаас хамааран:

    • Монголын нийт экспортын 84% нь зөвхөн Хятад руу чиглэж байна.

    • 2023 онд Монголын экспортын гол бүтээгдэхүүнүүд:

    • Нүүрс: 8.4 тэрбум ам.доллар

    • Зэсийн хүдэр: 2.6 тэрбум ам.доллар

    • Алт: 835 сая ам.доллар

    Хятад улс BRICS-ийн гишүүн тул АНУ-ын тарифын гол бай нь болж байна. Хэрэв Хятадын эдийн засагт ачаалал үүсвэл Монголын гол экспортын салбарууд (нүүрс, зэс) сулрах эрсдэлтэй.

  2. Монголын эдийн засгийн өнөөгийн байдал:

    • 2023 онд экспортын орлого 15.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 39%р өссөн.

    • Уул уурхайн салбар, төмөр замын тээврийн шинэчлэл эдийн засгийг дэмжсэн.

  3.  Засгийн газрын хариу арга хэмжээ:

    • "Гуравдагч хөрш"-ийн бодлого хэрэгжиж байгаатай холбоотой Монгол Улс АНУ, Герман, Франц, БНСУ зэрэг оронтой эдийн засгийн харилцаагаа тэлж, Хятад, ОХУ-аас хараат байдлаа бууруулахыг зорьж байна.

    • Шинэ төмөр замууд (Гашуунсухайт–Ганцмод гэх мэт) нүүрсний экспортын хэмжээг жилийн 30 сая тонн хүртэл өсгөхөөр төлөвлөсөн.

    • Шинэ экспортын чиглэлүүд: ураны хүдэр, ховор металл, ноолуур гэх мэт салбаруудыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

🏦 "Big, Beautiful Bill" хуулийн төсөл…

⚠️Энэхүү төсөл  нь татварыг их хэмжээгээр бууруулж, дэд бүтцийн зардлыг нэмэгдүүлж, батлан хамгаалахын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэг саналуудыг нэгтгэсэн хуулийн төсөл юм. 

  • 💵 Татварыг багасгаснаар компаниудын ашиг нэмэгдэж, богино хугацаанд хувьцааны ханшинд эерэг нөлөө үзүүлнэ. 2017 онд Доналд Трампын татварын шинэчлэл батлагдсанаар ганцхан сарын дотор S&P 500 нь 7%-ийн өсөлт үзүүлсэн (жилийн дундаж өсөлт нь 11% орчим байдаг)

  • 🔴 Дунд болон урт хугацаандаа засгийн газрын орлогыг багасгаж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлнэ. Төсвийн зарцуулалт нэмэгдэх нь инфляцыг нэмэгдүүлэх хүлээлт үүсгэж, бодлогын хүүг өсөх шалтгаан болдог.

  • Ийнхүү бондын өгөөжийн хувь нэмэгдэн, хувьцааны зах зээлд эргээд дарамт үзүүлэх магадлалтай юм.

  • ☎️ Дээрх хуулийн төсөл батлагдсантай холбоотой ямар хувьцаанд хөрөнгө оруулах талаар сонирхож байвал бидэнтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт

☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.