• Apex Capital
  • Posts
  • 🌟 Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа...

🌟 Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 6

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📝 Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа…

🤔 “Чухал ашигт малтмал”-ын зохицуулалтыг тусгана…

🌐 Эрдэнэ Ресурс Девелопмент компани 25 сая ам.долларын хаалттай хэлцлээ амжилттай хаалаа…

👉 Гадаад худалдааны нөхцөлийн индексийн өсөлт…

🏛️ Унгарын OTP Банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ…

📝 2026 он гарсаар ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан компаниуд:

  • 🏦 СҮҮ ХК нэгж хувьцаанд 5.09₮

  • 💰Мандал даатгал нэгж хувьцаанд 14.74₮

  • 🌟 ЛендМН ББСБ ХК нэгж хувьцаанд 16.50₮

  • 📕 Ард даатгал ХК нэгж хувьцаанд 40.0₮

  • 📙 Хас банк ХК нэгж хувьцаанд 18.0₮

  • 🌐 Тэнгэр даатгал ХК нэгж хувьцаанд 114.40₮

  • 📢Гермес центр ХК нэгж хувьцаанд 15.70₮

  • 👉Апу ХК нэгж хувьцаанд 65.0₮

💰Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

☝️Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2026 оны 1-р сарын эцэст ашигтай гарч, $906.5 саяын эерэг дүнтэй байлаа.
Энэ нь нийт гадаад худалдааны бараа эргэлт $2.6 тэрбум хүрсний үр дүн юм.

  • 📦Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс өссөн байна. 2026 оны 1-р сард экспорт $1.7 тэрбум хүрсэн нь жилийн өмнөхөөс 71.6%-иар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд сүүлийн саруудад экспортын өсөлт үргэлжилж байгаа хандлагатай байна.

  • 🚛Харин импортын хэмжээ мөн өссөн боловч экспортын өсөлтөөс бага буюу 13.4%-иар нэмэгдсэн. Үүний ачаар гадаад худалдааны тэнцэл ашигтай түвшинд хадгалагджээ.

  • ⚜️Алтны экспорт сайн гүйцэтгэл үзүүлсэн байна. 2026 оны 1-р сард 1.06 тонн алт экспортолж, $166.5 саяын орлого олсон нь 2017 оноос хойших хамгийн өндөр сарын дүн болжээ.

🪨Нүүрсний экспорт ч өсөлттэй хэвээр байна. 2025 оны сүүлийн хагаст эхэлсэн эерэг хандлага үргэлжилж, 2026 оны 1-р сард 10.1 сая тонн нүүрс экспортолж, 640.5 сая ам.долларын орлого бүрдүүлсэн байна.

🧱Мөн зэсийн экспорт тогтвортой өндөр түвшинд хадгалагдсан бөгөөд 1-р сард 221.7 мянган тонн баяжмал экспортолж, $725.9 саяын орлого олжээ.

🏫 Манай улс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд “Чухал ашигт малтмал”-ын зохицуулалтыг тусгана…

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026.02.06-нд “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Салбарын сайд Г.Дамдинням “чухал ашигт малтмал”-ын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахаар төлөвлөж буйг онцлов.

  • Тэрээр дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болсон чухал ашигт малтмалын бодлогоо тодорхойлж, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг энэ чиглэлд төвлөрүүлж байгааг дурдан, Монгол Улс мөн жагсаалтаа баталж бодлогоо тодорхойлох шаардлагатайг илтгэв.

  • Энэхүү хуулийн төслийг 2026 оны 3 дугаар сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөсөн байна.

🎯Чухал ашигт малтмал”-ын хайгуул, олборлолт, баяжуулалтын зохицуулалт тодорхой болох тохиолдолд салбарын эрх зүйн эрсдэл буурч, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад эерэг суурь нөхцөл бүрдэх төлөвтэй.

Мөн баяжуулалт, боловсруулалтын төслүүд бодлогоор дэмжигдвэл нэмүү өртөг дотооддоо үлдэх, экспортын орлогын чанар сайжрах боломж нэмэгдэхээр байна.

👷🏼 Эрдэнэ Ресурс Девелопмент компани 25 сая ам.долларын хаалттай хэлцлээ амжилттай хаалаа.


👍 Эрдэнэ Ресурс Девелопмент (TSX: ERD; MSE: ERDN; OTCQX: ERDCF) компани 2026 оны 2-р сарын 5-нд хаалттай хэлцлээ амжилттай хэрэгжүүллээ.

  • 📣 Тус санхүүжилтийн хүрээнд компани нийт 3,230,000 ширхэг энгийн хувьцааг нэгжийг нь 8.90 канад доллароор нэмж гарган, 28.747 сая канад долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн байна.

  • 👇Татан төвлөрүүлсэн хөрөнгийг компанийн 100% эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай дахь Хөвийн Хар зэс-порфирийн системийн (үүнд Зуун Мод молибден, зэсийн орд, Хөвийн Хар зэсийн орд хамаарна) хайгуул, техникийн судалгаа, мөн шинэ зорилтот талбайн үнэлгээ, компанийн ерөнхий үйл ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөжээ.

👨🏻‍💻 Гадаад худалдааны нөхцөлийн индексийн өсөлт

💎2025 оны 12 дугаар сарын байдлаар гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100) 155.7 нэгж болж, өмнөх сараас 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа.

➡️ Энэ нь экспортын үнийн өсөлт импортын үнийн өсөлтөөс илүү хурдацтай нэмэгдсэнийг илтгэж, худалдааны нөхцөл харьцангуй сайжирсныг харуулж байна.

👨‍💼Экспортын үнийн индекс мөн хугацаанд 186.4 нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх сараас 6.8 хувиар өсжээ.

🤝 Экспортын үнийн индексийн жилийн өсөлтөд үнэт металлын зах зээлийн үнийн хөдөлгөөн голлон нөлөөлсөн бөгөөд үүн дотроо алтны үнэ 62.6 хувиар өссөн нь хамгийн том жин дарсан хүчин зүйл болжээ.

👇 Харин импортын үнийн индекс 2025 оны 12 дугаар сард 119.8 нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 хувь, өмнөх сараас 3.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй. Импортын үнийн өсөлт экспортынхоос харьцангуй бага байгаа нь гадаад худалдааны нөхцөлийн индекс өсөхөд давхар эерэг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

  • 🤔 Ийнхүү экспортын үнийн огцом өсөлт, ялангуяа алтны үнийн өсөлт нь 2025 оны төгсгөлд гадаад худалдааны нөхцөлийг сайжруулах гол хүчин зүйл боллоо.

🏛 Унгарын OTP Банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

🔔УИХ-ын дарга Ням-Осорын Учрал, Монголбанкны Ерөнхийлөгч Санжаагийн Наранцогт нар 2026 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Унгарын арилжааны OTP Банк-ны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийв.

  • 🌐 Уулзалтын үеэр OTP Банк Монгол Улсын Банкны тухай хуулийг өнөөгийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, хөрөнгө оруулалтын зохицуулалтын орчныг тодорхой, тогтвортой болговол Монголын банкны салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

  • Тодруулбал, нэг хөрөнгө оруулагчид ногдох эзэмшлийн дээд хязгаар, хэт ерөнхийлсөн зохицуулалт, бодлогын эрсдэлтэй холбоотой зарим эрх зүйн өөрчлөлтүүдийг хийсэн нөхцөлд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэж Унгарын тал мэдэгдсэн байна.

 🤝 Мөн тус банк өөрийн олон улсын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлийн үнэлгээ болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулга хийжээ.

💬OTP Банк нь 1949 онд байгуулагдсан, Унгар улсад төвтэй, Будапештийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Төв ба Зүүн Европын бүсийн томоохон универсал банк бөгөөд худалдаа, бизнес, хөрөнгө оруулалтын банкны цогц үйлчилгээ үзүүлж, 11 улсад 1,200 гаруй салбараар дамжин олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт