• Apex Capital
  • Posts
  • 4-р сард S&P 500 Index сүүлийн 76 жилийн түүхэн дээд өсөлтийг үзүүллээ

4-р сард S&P 500 Index сүүлийн 76 жилийн түүхэн дээд өсөлтийг үзүүллээ

Гадаад зах зээлийн судалгаа #60

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн том болон тайлан гарсан компаниудын талаар хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

 🪖 Гал зогсоох хэлэлцээр: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пакистаны зуучлагчдын хүсэлтээр 4-р сарын эхээр байгуулсан хоёр долоо хоногийн түр гал зогсоох хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар сунгахаа мэдэгдлээ. Хэдийгээр гал зогсоосон ч Ормузын хоолой дахь бүслэлт хэвээр байна. Иран хоёр хөлөг онгоц саатуулсан бол АНУ Энэтхэгийн далайд Ираны нефть тээвэрлэгчийг шалгасан зэрэг жижиг мөргөлдөөнүүд гарсаар байна. 4-р сарын 22-ны байдлаар Ираны талаас хэлэлцээрийн дараагийн шатанд оролцох эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа нь геополитикийн эрсдэлийг хэвээр үлдээж байна.

Ираны тавьсан шаардлагууд:

  • 🇮🇷 Ираны эсрэг бүх төрлийн анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээг бүрэн цуцлах.

  • ⚓️ Ормузын хоолойн хяналтыг хэвээр хадгалах (Одоогоор хязгаарлалттай байгаа).

  • 🪖 АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас гаргах.

  • 💵 Царцаасан хөрөнгийг чөлөөлж, хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор баталгаажуулах.

Хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөв? 🗺️ 

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20%-ийг дамжуулдаг Ормузын хоолой дахь хязгаарлалт хэвээр байгаа тул үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна.

  • Brent төрлийн тос баррель нь 98.48 ам.долларт хүрч, өмнөх сарын дээд түвшнээс бага зэрэг буурсан ч дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байна.

  • Нийлүүлэлт өдөрт 4-5 сая баррелиар тасрах эрсдэл байгаа нь Азийн орнуудын эрчим хүчний зардлыг өсгөж байна.

📈 Хувьцааны зах зээл

Гал зогсоох хэлэлцээрийг сунгасан мэдээ хөрөнгө оруулагчдад түр зуурын итгэл найдвар төрүүлж, Dow Jones болон S&P 500 индексүүд богино хугацааны өсөлт үзүүллээ. Гэвч энэхүү өсөлт нь бодит эдийн засгийн сэргэлтээс илүүтэйгээр зэвсэгт мөргөлдөөн даамжрах эрсдэл багассантай холбоотой юм.

🛒 Инфляц ба Мөнгөний бодлого

Эрчим хүчний үнийн савлагаа нь төв банкнуудын шийдвэрт хүндрэл учруулсаар байна.

  • Инфляцын хүлээлт: Газрын тосны үнэ 90 ам.доллароос дээш хадгалагдвал инфляц дахин идэвхжиж, Холбооны нөөцийн сан (FED) хүүг бууруулах бус, харин өндөр түвшинд барихаас өөр аргагүйд хүрнэ.

  • Бондын өгөөж: АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж инфляцын болгоомжлолоос үүдэн өндөр хэвээр байна.

4 сард S&P 500 индекс ердөө 📆  10 хоногийн дотор 9.8%-иар өслөө. Энэ нь 1950 оноос хойших 10 хоногийн өсөлтүүдийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Тэгвэл S&P500 индексийг өсөлтөөрөө тэргүүлж буй 10 хувьцааны өсөлтийн шалтгаан нь товчхондоо:

🤖 Санах ойн чипний хомсдол ба Үнийн өсөлт

2026 онд AI моделиудыг сургахаас илүүтэйгээр "хэрэглээнд нэвтрүүлэх" (Inference) шат руу шилжиж байгаа нь асар их хэмжээний өгөгдөл хадгалах хэрэгцээг бий болгосон.

  • Санах ойн чипний эрэлт нийлүүлэлтээсээ давснаар үнэ нь 2026 оны эхний хагаст 40-50%-иар өссөн. Энэ нь Sandisk болон Western Digital зэрэг компаниудын ашгийг хэд дахин нэмэгдүүлсэн юм.

  • Өмнө нь зөвхөн GPU чухал байсан бол одоо санах ой нь AI системийн гол "гацалт" буюу bottleneck болсон тул хөрөнгө оруулагчид энэ салбар руу хүчтэй хошуурч байна.

🏭️ Дата төвийн эрэлт

AI-д зориулсан дата төвүүдийг барихад зөвхөн чип хангалтгүй, тэдгээрийг хөргөх болон өгөгдлийг хурдтай дамжуулах технологи шаардлагатай.

  • Vertiv (VRT): AI чипнүүд маш их халдаг тул Vertiv-ийн шингэн хөргөлтийн (liquid cooling) системүүд дэлхий даяар стандарт болон нэвтэрч байна. Тэдний захиалгын үлдэгдэл (backlog) 2026 онд түүхэн дээд хэмжээндээ хүрч, 15 тэрбум ам.доллар давсан нь хувьцааны үнийг хөөргөсөн.

  • Lumentum (LITE) & Coherent (COHR): Эдгээр компаниуд оптик шилэн кабелийн технологиор тэргүүлдэг. Дата төв доторх серверүүд хоорондоо гэрлийн хурдаар өгөгдөл солилцох шаардлагатай болсон тул тэдний "Optical Circuit Switches" технологийн эрэлт огцом өссөн.

📖 Индексийн дахин тэнцвэржүүлэлт

2026 оны 3-р сард S&P 500 индекс бүрэлдэхүүнээ шинэчилж, Vertiv, Lumentum, Coherent зэрэг эрчимтэй өсөж буй компаниудыг багтаасан.

Идэвхгүй урсгал: Индексэд багтсанаар S&P 500-ийг дагаж ажилладаг асар том ETF-үүд болон индекс сангууд эдгээр хувьцааг автоматаар худалдаж авах шаардлагатай болдог. Энэ нь хувьцааны үнэд нэмэлт дэмжлэг болсон юм.

🤔 Санхүүгийн гол үзүүлэлтүүд

  • Нийт орлого: 22.39 тэрбум ам.доллар (Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн).

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $0.41 (Шинжээчдийн таамаглаж байсан $0.36-аас өндөр гарсан).

  • Нийт ашиг (Gross Margin): 21.1% болж өссөн (2025 оны Q1-д 16.3% байсан).

  • Чөлөөт мөнгөн урсгал (Free Cash Flow): 1.44 тэрбум ам.доллар. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан алдагдлын оронд эерэг гарсан чухал үзүүлэлт юм. 

Онцлох мэдээ мэдээлэл болон дүн шинжилгээ

Хөрөнгө оруулалтын огцом өсөлт: 🚀 Тесла 2026 онд хийх хөрөнгө оруулалтын (Capex) зардлаа 25 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэхээ зарлалаа. Энэхүү хөрөнгийг хиймэл оюун ухаан (AI) болон робот техник (Robotaxi, Optimus) хөгжүүлэлтэд зарцуулна.

Шинэ бүтээгдэхүүний төлөвлөгөө: 🚕  🤖 

  • Robotaxi болон Cybercab: Эдгээр төслүүдийн үйлдвэрлэлийн шугамыг бэлдэж эхэлсэн.

  • Optimus робот: Элон Маск Optimus-ийг "Теслагийн хамгийн том бүтээгдэхүүн" болно гэж тодотгоод, ирэх оноос дотоод хэрэгцээндээ ашиглаж эхлэхээ мэдэгдэв.

  • Хямд загвар: Илүү хямд үнэтэй цахилгаан автомашины шинэ загвар боловсруулж байгаа бөгөөд Хятад болон Европт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Автомашины зах зээлийн сэргэлт: Европ (ялангуяа Герман) болон Хойд Америкийн зах зээлд эрэлт эргэн сэргэж байгааг тайландаа дурджээ. Гэсэн хэдий ч 1-р улиралд нийт 358,023 автомашин нийлүүлсэн нь шинжээчдийн хүлээлтээс бага зэрэг доогуур үзүүлэлт байв

Компанийн санхүүгийн захирал (CFO) стратегийн хөрөнгө оруулалтуудтай холбоотойгоор 2026 оны үлдсэн хугацаанд чөлөөт мөнгөн урсгал сөрөг (negative free cash flow) байж болзошгүйг анхааруулсан байна.

Санхүүгийн гол үзүүлэлтүүд (Q1 2026)

  • Нийт орлого: 12.25 тэрбум ам.доллар (Өмнөх оны мөн үеэс 16.2%-иар өссөн).

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $1.23 болж өссөн. Үүнд Warner Bros-той хийхээр төлөвлөж байсан хэлцэл цуцлагдсаны улмаас авсан 2.8 тэрбум долларын торгуулийн төлбөр гол нөлөө үзүүлсэн.

  • Үйл ажиллагааны ашиг (Operating Margin): 32.3%-д хүрсэн.

  • Чөлөөт мөнгөн урсгал (Free Cash Flow): 5.1 тэрбум ам.доллар (Нэг удаагийн торгуулийн төлбөрөөс шалтгаалж 91%-иар өссөн). 

Онцлох мэдээ мэдээлэл болон дүн шинжилгээ

Зар сурталчилгааны бизнес: Зар сурталчилгаатай багц (ad-tier) эрчимтэй өсөж байгаа бөгөөд 2026 онд энэ салбараас 3 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөж байна.

Бүртгэлтэй хэрэглэгчид: Нийт төлбөртэй хэрэглэгчдийн тоо 325 сая давсан байна.

Бүтээгдэхүүний өргөтгөл: Netflix нь видео подкаст, шууд дамжуулалт (World Baseball Classic), хүүхдүүдэд зориулсан тоглоомын аппликейшн зэрэг шинэ чиглэлүүдэд хөрөнгө оруулалт хийж байна.

Удирдлагын өөрчлөлт: Үүсгэн байгуулагч Рид Хастингс 2026 оны 6-р сард ТУЗ-ийн даргаас буухаар болсон нь хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал үүсгээд байна.

Ирээдүйн төлөв: Хэдийгээр Q1-д сайн үзүүлэлттэй байсан ч 2-р улирлын орлогын таамаглал шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй нь хувьцааны үнэд сөрөг нөлөө үзүүлсэн.

Хөрөнгийн зах зээлийн өнгийн тодорхойлж буй томчуудын тайлан ирэх 7 хоногт гарна. S&P 500 индексийн хамгийн том жин дардаг 4 аварга компани нэг өдөр тайлангаа танилцуулах нь зах зээлд маш хүчтэй хэлбэлзэл (volatility) үүсгэх магадлалтай.

Хэрэв дөрвүүлээ хүлээлтээс давсан үзүүлэлт гаргавал индексүүд шинэ дээд түвшинд хүрэх боломжтой. Харин нэг нь л (ялангуяа MSFT эсвэл AMZN) тааруу тайлан гаргавал зах зээлийг бүхэлд нь доош татах эрсдэлтэй. Технологийн аваргуудын тайлан бусад жижиг технологийн компаниудад "халдварлах" нөлөө үзүүлдэг. Учир нь хөрөнгө оруулагчид эдгээр компаниудын ирээдүйн төлөвөөр бүх салбарыг дүгнэдэг.

Зах зээлийн анхаарал татаж буй улирлын тайлангууд

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰