- Apex Capital
- Posts
- 💰“Тавантолгой” ХК-ийн жилийн эцсийн цэвэр ашиг...
💰“Тавантолгой” ХК-ийн жилийн эцсийн цэвэр ашиг...
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 13
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
🦺 “Тавантолгой” ХК-ийн 2025 оны цэвэр ашиг 56%-иар буурлаа.
💥 Апекс Капитал ҮЦК“Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Систем”-ээ албан ёсоор танилцуулахад бэлэн боллоо.
📉 Алтны ханшид сөргөөр нөлөөлж буй нөхцөл байдал…
👀 Elon Musk-ийн үүсгэн байгуулсан SpaceX компани энэ оны 6-р сард IPO хийхээр төлөвлөж байна”…
🦺“Тавантолгой” ХК-ийн 2025 оны цэвэр ашиг 56%-иар буурлаа.

Компанийн 2025 оны борлуулалтын орлого 37%, цэвэр ашиг 56%-р буурсан нь нүүрсний олон улсын үнийн уналт, мөн БНХАУ-ын эрэлт сул байсантай шууд холбоотой.
Гэсэн хэдий ч компани ашигт ажиллагаагаа хадгалж, үйл ажиллагааны мөнгөн урсгалыг эерэг түвшинд үргэлжлүүлэн бүрдүүлсэн байна.
Онцлон дурдахад, нийт борлуулалтын 70 гаруй хувь нь оны сүүлийн хагаст бүрдсэн нь эхний хагас жилд зах зээлийн идэвх сул байсныг харуулж байгаа юм.
Харин, оны хоёрдугаар хагаст нүүрсний арилжаа эрчимжиж, борлуулалтын гүйцэтгэл мэдэгдэхүйц сайжирчээ.
Ногдол ашгийн хувьд:
2025 онд нийт 357.4 тэрбум төгрөгийг хуваарилаж, нэгж хувьцаанд 3,138 төгрөг олгохоор зарласан нь онцгой өндөр түвшинд тооцогдож байна. Энэ нь тухайн жилийн 183.0 тэрбум төгрөгийн цэвэр ашгаас ойролцоогоор хоёр дахин өндөр түвшин юм.
🚀 Апекс Капитал ҮЦК шинэ “Ухаалаг Хөрөнгө Оруулалтын Систем”-ээ албан ёсоор танилцуулахад бэлэн боллоо.

🌸Энэхүү шинэ үйлчилгээ нь хөрөнгө оруулалтыг илүү энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилготой билээ.
💡Дэлгэрэнгүй мэдээлэл болон онцлох шинэчлэлүүдийг тун удахгүй манай InvestX-ийн Facebook болон Instagram хуудсаар хүлээн аваарай.
💰Алтны ханшид сөргөөр нөлөөлж буй нөхцөл байдал…

☝️Алтны ханш даваа гарагт буурч, өмнөх долоо хоногийн уналтаа үргэлжлүүлэн 4650 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Энэ нь Доналд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх боломжтой гэсэн мэдэгдэлтэй холбоотойгоор зах зээлийн тодорхой бус байдал нэмэгдсэнтэй холбоотой.
👉Ойрх Дорнод дахь зөрчил эхэлснээс хойш алтны ханш нийтдээ 12%-р буурсан нь эдийн засгийн болон геополитикийн нөлөөг тодорхой харуулж байна.
📊 Алт нь уламжлалт “аюулгүй хөрөнгө” гэж тооцогддог ч, энэ удаад газрын тосны үнэ огцом өсөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлсэн нь хүү буурах боломжийг хязгаарлаж, алтны үнэ буурахад нөлөөлжээ.
🏫 Elon Musk-ийн үүсгэн байгуулсан SpaceX компани энэ оны 6-р сард IPO хийхээр төлөвлөж байна…

⭐ 2026 оны 2-р сард xAI компанийг нэгтгэсний дараа SpaceX-ийн үнэлгээ ойролцоогоор $1.25 их наяд хүрсэн бөгөөд IPO-ийн хүрээнд тус компанийн үнэлгээг $2 их наядаас давуулах зорилт тавьжээ.
Тус IPO-оор $75 тэрбум хүртэл хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа нь 2019 онд Saudi Aramco компанийн босгосон $29 тэрбумын дээд амжилтыг давж, түүхэн дэх дэлхийн хамгийн том IPO болох боломжтой гэж үзэж байна.
Мөн SpaceX энэхүү IPO дээр хамтран ажиллах андеррайтер банкнуудаа сонгосон бөгөөд үүнд Bank of America, Citigroup, Goldman Sachs, JPMorgan Chase болон Morgan Stanley зэрэг дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын банкнууд оролцож байна.
Хэрэв SpaceX-ийн IPO амжилттай хэрэгжиж, үнэлгээ нь $2 их наядаас давбал тус компани зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том компаниудын эгнээнд шууд багтах юм.
Энэ тохиолдолд “Magnificent 7” буюу “Гайхамшигт 7” гэж нэрлэгддэг АНУ-ын технологийн аваргуудын бүлэгт дүйцэх хэмжээний үнэлгээтэй болж, зарим компаниудаас ч давж гарах боломжтой байна.
Өөрөөр хэлбэл SpaceX нь IPO хийсний дараа зах зээлийн үнэлгээгээр Meta Platforms болон Tesla компаниудыг үнэлгээгээрээ давж, харин Nvidia, Apple, Microsoft, Alphabet, Amazon зэрэг зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компаниудын араас бичигдэхээр байгаа юм.
Түүнчлэн энэхүү IPO нь 2026 онд хүлээгдэж буй 3 том IPO-үүдийн нэг бөгөөд, дараагийн ээлжинд OpenAI болон Anthropic зэрэг хиймэл оюун ухаанд төвлөрсөн компаниуд IPO хийх хүлээлт өндөр байгаа аж.
Одоогоор хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд IPO-ийн нарийвчилсан бүтэц, нөхцөлүүд ойрын хугацаанд, ялангуяа энэ сарын сүүлээр зохион байгуулагдах хөрөнгө оруулагчдын уулзалт, танилцуулгын үеэр илүү тодорхой болох хүлээлттэй байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
