• Apex Capital
  • Posts
  • 📙 ЛендМн ББСБ ХК 4-р сарын 3-нд ногдол ашгаа олгоно

📙 ЛендМн ББСБ ХК 4-р сарын 3-нд ногдол ашгаа олгоно

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 12

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📙 ЛендМн ББСБ ХК 4-р сарын 3-нд ногдол ашгаа олгоно

🗓️ “Changemakers 2026: Real Estate & Finance Summit” арга хэмжээ

📝 SouthGobi Resources Ltd компанийн 2025 оны тайлангаас онцлох нь…

📉 Хөнгөн цагааны зах зээлийн шок…

🏦 “Rio Tinto”-ийн “Resolution Copper”…

📙 ЛендМн ББСБ ХК 4-р сарын 3-нд ногдол ашгаа олгоно.

2026 оны 3-р сарын 28 ны өдөр ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хурлаар дараах асуудлуудыг авч үзэж шийдвэрлэсэн байна.

  • 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, үүнийг хянасан ТУЗ-ийн дүнгэлт

  • ТУЗ-ийн 2025 оны үйл ажиллагаа, ТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулалт, 2026 оны үйл ажиллагааг батлах

Санхүүгийн хувьд: Компанийн зээлийн багц 37% өсөж цэвэр ашиг 40.1₮ тэрбум төгрөгт хүрсэн жил өнгөрчээ.

Хүүгийн орлого 52%, цэвэр ашиг 11% тус бүр өсөлт үзүүлсэн байна.

  • Компани 2025 онд нийт 133 удаагийн олголтоор 439₮ тэрбум төгрөгийн бизнесийн зээл олгосон бөгөөд Flexi business, LendDy онлайн үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлж ажиллажээ.

  • ногдол ашгийн хувьд нийт 12.2₮ тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 16.5₮ төгрөгийг 4-р сарын 3-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршуулахаа мэдэгдсэн.

Тэгвэл 2026 онд: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү их боломж олгоход чиглэж техник технологийн давуу талыг ашиглан орлогын урсгалаа илүү нэмэгдүүлэхийг зорьж буй юм.

“Changemakers 2026: Real Estate & Finance Summit” арга хэмжээнд Apex Capital ивээн тэтгэгчээр оролцож байгааг дуулгахад таатай байна.

CNBC Mongolia-с зохион байгуулж буй энэхүү summit нь үл хөдлөх хөрөнгө, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын гол оролцогчид цуглаж, зах зээлийн бодит нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын урсгал, ирээдүйн чиг хандлагын талаар үнэ цэнтэй мэдээлэл солилцох онцгой талбар юм.

Арга хэмжээний үеэр манай Apex Capital-ийн бүүтээр зочилсноор хөрөнгийн зах зээлийн судалгаа, мөн санал болгож буй бондын мэдээлэл, хувийн хөрөнгө оруулалтын зөвөлгөөг авах боломжтой.

Арга хэмжээний хүрээнд дараах үндсэн панел хэлэлцүүлгүүд өрнөнө.

  1. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

  2. Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт

  3. REIT ба системчлэл: Хөрөнгө оруулалтын шинэ хөдөлгүүр

  4. Ногоон хөгжил ба хот төлөвлөлт

  5. Live Deals & Networking

📍 Байршил: Shangri-La Hotel, Улаанбаатар
🗓 Огноо: 4-р сарын 2
🕙 Цаг: 10:00–16:40

Бид таныг хүрэлцэн ирж, арга хэмжээний уур амьсгалыг мэдэрч, манай бүүтээр зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан оролцохыг урьж байна.

💰SouthGobi Resources Ltd компанийн 2025 оны цэвэр ашиг 168.8 сая ам.долларын алдагдалд хүрсэн байна…

☝️Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (HKEX: 1878), Монгол Улсын Өмнөговь аймаг дахь Овоот Толгой уурхайд коксжих нүүрс олборлодог SouthGobi Resources Ltd компанийн 2025 оны санхүүгийн жилийн тайлангаа танилцууллаа.

📈 Орлого ба борлуулалт

  • Компанийн 2025 оны орлого 598.8 сая ам.долларт хүрч, өмнөх оны 493.4 сая ам.доллароос +21.4%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа.

  • Энэхүү өсөлт нь борлуулалтын хэмжээ нэмэгдсэнтэй шууд холбоотой байна.

    💰Ашигт ажиллагаа огцом буурлаа
Орлого өссөн хэдий ч компанийн ашигт ажиллагаа мэдэгдэхүйц муудсан байна:

  • Үйл ажиллагааны ашиг:
153.9 сая → -133.2 сая ам.доллар

  • Цэвэр ашиг:
92.5 сая → -168.8 сая ам.доллар

⚠️ Ашиг бууралтад нөлөөлсөн гол хүчин зүйлс:

  • Борлуулалтын өртөг:
360.6 сая → 598.7 сая ам.доллар (+66%)

  • Шалтгаан: борлуулалтын хэмжээ нэмэгдсэн, нэгж олборлолт болон тээврийн зардал өссөн, нүүрсний үнэ буурсан

  • Нүүрсний овоолгын үнэ цэний бууралтын алдагдал:
-77.3 сая ам.доллар

  • Үндсэн хөрөнгийн үнэ цэний бууралтын алдагдал:
-42.0 сая ам.доллар

📊 EPS (нэгж хувьцаанд ногдох ашиг):
2024: +0.312 USD → 2025: -0.569 USD

👉 Энэ нь компанийн ашигт ажиллагаа алдагдалд шилжсэнийг илтгэж байна.

🏫 Хөнгөн цагааны зах зээлийн шок…

⭐ Өнгөрсөн долоо хоногт АНУ-аас Иранд хүргүүлсэн 15 шаардлагыг Иран няцааж, зэвсэгт мөргөлдөөн хурцадмал хэвээр үргэлжилж байна.

  • Үүний хүрээнд Ираны дэд бүтэц, тэр дундаа цахилгаан болон heavy water (хүнд усны) үйлдвэрүүд цохилтод өртсөн бол Ираны зүгээс Персийн булангийн бүсийн гол үйлдвэрлэгчид болох Бахрайн, АНЭУ-ын хөнгөн цагааны үйлдвэрүүдийг онилсон нь олон улсын түүхий эдийн зах зээлд томоохон эрсдэл үүсгэж эхэллээ.

Хөнгөн цагаан нь нисэх онгоц, автомашин, нарны панель, сав баглаа боодол зэрэг өргөн хэрэглээтэй стратегийн металл бөгөөд нийлүүлэлтийн доголдол нь ялангуяа АНУ-ын батлан хамгаалахын салбарт дарамт үүсгэх эрсдэлтэй.

  • Ойрх Дорнодын бүс нутаг дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн ойролцоогоор 9%-ийг бүрдүүлдэг. Сүүлийн нөхцөл байдлын улмаас Катарт үйлдвэрлэл 40%-иар, Бахрайнд 19%-иар буураад байна.

  • Цохилтод өртсөн хоёр үйлдвэр жилд нийт 3.2 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэдэг байсан нь зах зээлд мэдэгдэхүйц нийлүүлэлтийн шок үүсгэх хэмжээ юм.

  • Үүнийг ОХУ-ын United Co. Rusal PJSC компанийн нийлүүлэлтэд тавигдсан хязгаарлалтаас үүдэн хөнгөн цагааны үнэ өмнө нь 30%-иар өссөн түүхэн жишээтэй харьцуулж болно.

Эдгээр үйл явдлын нөлөөгөөр даваа гарагийн арилжаагаар хөнгөн цагааны үнэ болон салбарын компаниудын хувьцаа огцом өсөлт үзүүлэв. Хөнгөн цагааны фьючерс ханш он гарснаас хойш +15%, дайн эхэлснээс хойш +9%, даваа гарагт 6% орчмоор тус тус өсөлтийг үзүүлж нэг тонн нь $3490-д хүрэв.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🇲🇳 “Rio Tinto”-ийн “Resolution Copper”

👇 “Rio Tinto” компани Австралийн Квинслэнд муж дахь “Boyne” хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагааг 2040 он хүртэл үргэлжлүүлэхээр болж, үүний хүрээнд 1.4 тэрбум ам.долларын төрийн дэмжлэг авчээ.

  • 🔎Энэхүү санхүүжилтийг Австралийн Засгийн газар болон орон нутгийн захиргаа хамтран 2030 оноос эхлэн 10 жилийн хугацаанд олгох бөгөөд үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрт шилжүүлэх, өрсөлдөх чадварыг хадгалах зорилготой юм.

  • 💡Хөнгөн цагаан үйлдвэрлэл нь өндөр эрчим хүч шаарддаг тул нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах стратегийн чухал хэсэг болж байна.

  • Нөгөө талаас, тус компани АНУ-ын Аризона муж дахь “Resolution Copper Mine” төслийг 2030 оны дунд үеэс ашиглалтад оруулахаар зорьж байна.

Гэсэн хэдий ч АНУ-д зэс хайлуулах үйлдвэрлэлийн орчин, эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй байгаа тул олборлосон зэсийн тодорхой хэсгийг гадаад зах зээлд экспортлох шаардлага үүсэж болзошгүй гэж мэдээлжээ.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт

1