• Apex Capital
  • Posts
  • ✨ Экспортын хязгаарлалт нөлөөлөөгүй ховор элементийн эрэлт

✨ Экспортын хязгаарлалт нөлөөлөөгүй ховор элементийн эрэлт

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #22

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ Өдрийн дундаж арилжааны өөрчлөлт ямар байна вэ?

▪️ Эрдэнэ ресурс девелопмент ХК шинэ үйлдвэр айсуй

▪️ Экспортын хязгаарлалт нөлөөлөөгүй ховор элементийн эрэлт

▪️Манай улсын нийт экспортын дүн буурлаа

🏦 Арилжааны дундаж хэмжээ…

💰2025 оны тавдугаар сарын байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн өдрийн дундаж арилжааны хэмжээ 386.6 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс буурсан ч, 2023 оны доод түвшин болох 373.8 сая төгрөгөөс өндөр үзүүлэлттэй байна. 2024 онд зах зээлийн өдрийн дундаж арилжааны хэмжээ 706.7 сая төгрөгт хүрч байсан билээ.

2025 оны эхний улиралд зах зээлийн идэвх сэргэж буйг дараах жишээнүүд харуулж байна:

  • Хоёрдугаар сард өдрийн дундаж арилжаа 655.5 сая төгрөгт хүрсэн.

  • Гуравдугаар сард энэ үзүүлэлт 465.8 сая төгрөг болж буурсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотой байв.

💡Энэхүү бууралтад олон улсын зах зээлийн савлагаа, бодлогын хүүгийн өөрчлөлт, зарим компанийн хувьцааны ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

🏭 Эрдэнэ ресурс девелопмент ХК шинэ үйлдвэр айсуй…

🇲🇳🇨🇦Монгол болон Канадын хөрөнгийн биржүүдэд давхар бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент ХК нь 2025 оны 2-р хагас жилд алт олборлох төлөвлөгөөтэй байна.

🏗️👷‍♂️Баянхөндий төслийн бүтээн байгуулалт 2023 оны 2-р улирлаас эхэлсэн бөгөөд хамгийн чухал буюу алт боловсруулах үйлдвэрийг 2025 оны 3-р улиралд багтааж ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байгаа аж. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 1800 тн хүдэр боловсруулах бөгөөд 2025-2030 он хүртэл жилд >75,000 унц алт олборлох боломжтой болох юм.

Мөн шинэчилсэн ТЭЗҮ-н үр дүн болон хувьцаа хуваагдлын талаарх мэдээллийг та ЭНД дарж уншаарай.

🏦 Экспортын хязгаарлалт нөлөөлөөгүй эрэлт…

 🇺🇸🇨🇳АНУ-Хятадын худалдааны маргаантай холбоотой 2025 оны 4 сарын 4-нд Хятадын худалдааны яамнаас газрын зарим ховор элементүүд, тэр дундаа магнет үйлдвэрлэлд ашиглагддаг элементүүдэд экспортын хязгаарлалт тогтоосон байсан.

📝Тэгвэл тухайн хоригоос үл хамааран Хятад улсын 5 дугаар сарын газрын ховор элементийн экспортын хэмжээ 5,864.60 тоннд хүрсэн бөгөөд энэ нь 2025 оны хамгийн өндөр хэмжээнд тооцогдож байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

📦Манай улсын нийт экспортын дүн өмнөх оноос 14.5%-иар буурлаа…

📣 Энэ оны эхний таван сарын байдлаар 5.4 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь импортын нийт дүнгээс 884.5 сая ам.доллароор давснаар худалдааны тэнцэл эерэг гарлаа.
📈💰📊 Гол түүхий эдүүдийн экспортыг харвал чулуун нүүрсний үнийн дүн өмнөх оны мөн үеэс 42 хувиар буурч, 2.2 тэрбум ам.доллар болжээ. Оны эхний таван сарын хугацаанд нийт 29.3 сая тонн чулуун нүүрс экспортлоод байна.

🎉 Бондын мэдээлэл

Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.