• Apex Capital
  • Posts
  • 👉 Санах ойн чипийн эрэлт, зах зээлийг хөдөлгөгч гол хүчин зүйл боллоо

👉 Санах ойн чипийн эрэлт, зах зээлийг хөдөлгөгч гол хүчин зүйл боллоо

Гадаад зах зээлийн судалгаа #69

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тойм, хөрөнгө оруулах боломжтой компанийн судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Market Update

АНУ, Иран улсууд 60 хоногийн гал зогсоох хэлэлцээрт хүрч, энэ хугацаанд эцсийн хэлэлцээр байгуулахаар тохиролцов.

  • ⛽️ Цөмийн асуудал: АНУ-ын тал Иран Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ын хяналт шалгалтыг сэргээхээр зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Харин Ираны тал цөмийн байгууламжуудад хяналт, шалгалт хийхийг зөвхөн эцсийн хэлэлцээр байгуулсны дараа зөвшөөрнө гэсэн байр сууриа илэрхийлэв. Иймээс цөмийн хяналтын асуудал нь хэлэлцээрийн хамгийн том шийдэгдээгүй асуудал хэвээр байна.

  • 🗺️ Ормузын хоолой: Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөн аажмаар хэвийн байдалдаа орж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус хоолойгоор ойролцоогоор 20 сая баррель газрын тос тээвэрлэгдсэн нь дайны өмнөх үеийн түвшинтэй ойролцоо үзүүлэлт юм.

  • 🛢️ Газрын тос: Энэ 7 хоногийн хамгийн чухал үйл явдал нь АНУ, Иран хоёр 60 хоногийн эцсийн хэлэлцээний шатанд албан ёсоор шилжсэн явдал байсан бөгөөд элэлцээ үргэлжилж, геополитикийн эрсдэл буурснаар газрын тосны үнэ буурч, Brent төрлийн газрын тос $72.82, WTI төрлийн газрын тос $69.11 болж, дайны өмнөх түвшиндээ эргэн очлоо.

  • Зах зээлд үзүүлэх нөлөө: Эрсдэлийн түвшин буурсантай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын аюулгүй хөрөнгө рүү чиглэх хандлага саарч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан байна. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааны санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology компанийн улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс давсан нь технологийн салбарын хувьцаанд эерэг дэмжлэг үзүүлж байна.

🚀 Micron Technology: Улирлын тайлангийн дараа хувьцааны ханш 16%-иар өсгөв

Санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology улирлын санхүүгийн тайлан болон ирэх улирлын төлөвөө зах зээлийн хүлээлтээс давуулан танилцуулснаар хувьцааны ханш АНУ-ын зах зээл хаагдсаны дараа(after-market) 16%-иар өсөж, $1,214 хүрлээ.

📕 Орлогын тайлан:

  • Улирлын орлого $41.46 тэрбум болж, өмнөх оны мөн үеийн $9.3 тэрбумаас 4 дахин өссөн бөгөөд шинжээчдийн хүлээлт болох $35.84 тэрбумаас өндөр үзүүлэлт байв.

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $25.11 болж, зах зээлийн хүлээлт болох $20.78-ыг мөн давлаа.

  • AI-ийн эрчимтэй хөгжлийн нөлөөгөөр санах ойн чипийн эрэлт огцом өсөж, нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа нь үнэ өсөхөд голлон нөлөөлж байна. Компанийн CEO Sanjay Mehrotra-ийн хэлснээр, салбарын нийлүүлэлт 2028 он хүртэл аажмаар сайжрах төлөвтэй байна.

  • Үүний үр дүнд компанийн нийт ашгийн маржин (Gross Margin) 84.9% болж, өмнөх оны мөн үеийн 74.9%-аас 10%-иар өссөн байна.

🕓️ Орлогын 4 бизнес нэгжээр задлан үзвэл:

  • Дата төвийн орлого өмнөх оны мөн үеэс 7 дахин өсөж $11.5 тэрбумд хүрсэн бөгөөд үүнээс $5 тэрбумыг дата төвийн SSD бүтээгдэхүүн бүрдүүлжээ.

  • Үүлэн технологийн санах ойн (Cloud Memory) орлого 300%-иар өсөж $13.77 тэрбум болсон.

  • Гар утас болон Client сегментийн орлого 250%-иар өсөж $11.5 тэрбум хүрсэн.

  • Автомашин болон Embedded Application-ний санах ойн бүтээгдэхүүний орлого өмнөх оны мөн үеэс 4 дахин өсөж $4.63 тэрбум болсон.

🌆 Ирээдүйн төлөв:

  • Компанийн 2026 оны IV улирлын орлогын төсөөлөл $50 тэрбум байгаа нь Wall Street-ийн шинжээчдийн $43.58 тэрбумын хүлээлтээс өндөр үзүүлэлт юм.

  • Micron дата төвийн операторууд болон автомашин үйлдвэрлэгчидтэй 3-5 жилийн хугацаатай 16 урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд эдгээр гэрээ бүрэн хэрэгжиж эхэлснээр компанийн нийт орлогын 50%-иас дээш хувийг бүрдүүлэх төлөвтэй байна.

  • Эдгээр гэрээний нийт санхүүгийн үүргийн дүн $22 тэрбум хүрэхээр байна.

🤔 Тайлангийн нөлөө зах зээлд:

  • Тайлан гарсны дараа Micron-ийн хувьцаа after-market дээр 16%-иар өсөж $1,214 хүрэв.

  • Компанийн хувьцааны ханш 2026 он гарсаар 232%-иар, харин сүүлийн 12 сарын хугацаанд 700%-иар өсөөд байна.

  • Micron-ийн хүчтэй тайлан AI-ийн хөрөнгө оруулалтын мөчлөг үргэлжилж байгааг баталгаажуулснаар Nasdaq фьючерс 550 гаруй нэгжээр өссөн байна.

  • Мөн салбарын компаниуд болох Western Digital, SanDisk, Qualcomm-ийн хувьцаа 11%-14%-ийн өсөлт үзүүлсэн бол Азийн зах зээлд SK Hynix 11.1% болон Samsung Electronics 5.9%-иар тус тус өссөн байна.

🤖 Чипний хомсдлоос үүдэн iPhone гар утасны үнэ нэмэгдэх нь та минь ээ

  1. Үнэ өсөх болсон шалтгаан (Нийлүүлэлтийн хомсдол)

  • Дэлхий даяар AI дата төвүүд (Data centers) асар хурдтай баригдаж байна. Эдгээр төвүүдэд асар их хэмжээний өндөр хүчин чадалтай санах ойн чип (Memory chips) шаардлагатай байгаа юм.

  • Үүнээс болоод чипний нийлүүлэлт багасаж, зах зээл дээр үнэ нь өсөж байна. Энэхүү үнийн өсөлт нь ухаалаг утасны үйлдвэрлэлд шууд нөлөөлж эхэлжээ.

2. iPhone-ийн дараагийн загваруудын үйлдвэрлэлийн өртөг болон борлуулах үнийн таамгийг харьцуулсан байна:

  • Үйлдвэрлэлийн өртөг (Production Cost)

  • iPhone 17 Pro-ийн өртөг: $582

  • iPhone 18 Pro-ийн өртөг: $726

  • Үр дүн: Нэг утас үйлдвэрлэх зардал $144-оор өснө.

  • Жижиглэнгийн үнэ (Retail Price):

  • Одоогийн суурь үнэ $1,099-өөс $1,299 болж өсөх магадлалтай.

  • Үр дүнд нь бидний худалдан авах iPhone утасны үнэ 200 ам.доллараар нэмэгдэхнээ.

3. Apple-ийн ашиг нэмэгдэх боломж

  • Хэрэв үйлдвэрлэлийн өртөг $144-оор өсөж байхад, Apple утасныхаа үнийг $200-оор нэмж чадвал зөрүү нь $56 болно.

  • Өөрөөр хэлбэл, Apple зөвхөн өссөн зардлаа хэрэглэгчдэд үүрүүлээд зогсохгүй, утас бүрээс нэмэлт $56-ийн цэвэр ашиг олох боломж бүрдэнэ.


🪖 Санах ойн чипийн өрсөлдөөн ширүүссээр


SK Hynix компанитай холбоотой АНУ-ын Nasdaq биржид 29.4 тэрбум ам.долларын IPO (ADR) гаргах түүхэн шийдвэрийн дараагаар компанийн хувьцаа 12%-иар огцом өслөө. Сүүлийн 1 жилийн хугацаанд хиймэл оюун ухааны (AI) өндөр хурдны санах ойн (HBM3E, HBM4) эрэлт асар их өссөнтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа +920% өсөж Өмнөд солонгосын хамгийн үнэтэй компани болоод байна.

  • SK Hynix компани АНУ-ын Nasdaq биржид (ADR) хэлбэрээр хувьцаагаа гаргаж, 29.43 тэрбум ам.доллар (45.45 их наяд вон) босгохоор SEC-д албан ёсны мэдүүлгээ өглөө. Анх 3-р сард 14 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байсан ч AI чипний эрэлтээс шалтгаалан дүнгээ ийнхүү хоёр дахин өсгөсөн байна.

  • Захиалга авах хугацаа 7-р сарын 6-9 өдрүүдэд болох бөгөөд бөгөөд 7-р сарын 10-наас эхлэн Nasdaq бирж дээр "SKHY"тикерээр арилжаалагдаж эхэлнэ. Энэ нь түүхэн дэх хамгийн том IPO-дын нэг “Saudi Aramco”-ийн IPO-той дүйцэхүйц болж байна. 

  • Босгосон хөрөнгөө БНСУ-ын Yongin дахь хагас дамжуулагчийн супер цогцолбор болон Голландын ASML компаниас хамгийн сүүлийн үеийн EUV литографийн тоног төхөөрөмж худалдан авахад бүрэн зарцуулна.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰