- Apex Capital
- Posts
- 👉 Газрын тосны ханш 3-р сараас хойших хамгийн доод түвшин рүүгээ ойртов.
👉 Газрын тосны ханш 3-р сараас хойших хамгийн доод түвшин рүүгээ ойртов.
Гадаад зах зээлийн судалгаа #68

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тойм, хөрөнгө оруулах боломжтой компанийн судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
🇺🇸 АНУ-Ираны хооронд гурван сар орчим үргэлжилсэн геополитикийн хурцадмал байдал намжиж, талууд энэ баасан гарагт Швейцарт энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар урьдчилсан тохиролцоонд хүрэв.
Зах зээл энэхүү үйл явдлыг Ойрх Дорнод дахь эрсдэл буурч буй дохио гэж үнэлж байгаа бөгөөд эрчим хүч, логистик, тээврийн салбаруудад үүсээд байсан нийлүүлэлтийн дарамт аажмаар сулрах хүлээлт нэмэгдэж байна.
🤔 Хэрэв энхийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлбэл дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, агаарын болон далайн тээврийн урсгал хэвийн болж, эрчим хүч болон тээврийн зардалд эерэг нөлөө үзүүлэх хүлээлт зах зээлд давамгайлж байна.
🔍️ Газрын тосны ханш 3-р сараас хойших хамгийн доод түвшин рүүгээ ойртов.

💡АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал намжиж, талууд тодорхой тохиролцоонд хүрсэнтэй холбоотойгоор энэ баасан гарагт Ормузын хоолойг дахин нээх хүлээлт зах зээлд үүсээд байна.
• Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн томоохон хэсэг дамжин өнгөрдөг стратегийн ач холбогдолтой энэхүү гарц хэвийн ажиллагаандаа шилжих төлөвтэй болсон нь нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулав.
👉 Үүний үр дүнд олон улсын зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт тогтворжино гэсэн хүлээлт нэмэгдэж, Brent төрлийн газрын тосны үнэ энэ долоо хоногт ойролцоогоор 16%-р буураад байна.
🧾Ингэснээр эрчим хүчний зах зээлд үүсээд байсан богино хугацааны нийлүүлэлтийн дарамт суларч, газрын тосны үнэ цаашид тогтвортой байх боломж нэмэгдэж байгаа юм.

📝 Мөн газрын тосны үнээс өндөр хамааралтай агаарын тээврийн салбарт тээвэрлэлтийн өртөг буурах эхний шинж тэмдгүүд ажиглагдаж эхэллээ.
• Далайн тээврийн гол гарцуудын нэг түр хугацаанд хаагдаж, газрын тосны үнэ өссөнөөр агаарын ачаа тээврийн эрэлт нэмэгдэн, тээвэрлэлтийн тариф сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрээд байсан юм.
• Тавдугаар сард олон улсын агаарын ачаа тээврийн спот тариф жилийн өмнөхөөс 41%-иар өсөж, дундаж ханш 1 кг тутамд 3.40 ам.долларт хүрсэн байна.
👀 Тухайлбал,
• Европ–Ойрх Дорнод чиглэлийн тариф 1 кг тутамд 3.60 ам.долларт хүрч, мөргөлдөөний өмнөх үеэс 108%-иар өссөн бол Өмнөд Ази–Хойд Америк чиглэлд 6.94 ам.долларт хүрч, 70 орчим хувиар нэмэгджээ.
• Харин Ойрх Дорнодын агаарын тээврийн хүчин чадал аажмаар хэвийн түвшиндээ хүрч, зах зээлд зуны улирлын сул үе эхлэх төлөвтэй байгаа нь тариф буурах нөхцөлийг бүрдүүлж байна.
🔔Иймээс нийлүүлэлтийн сүлжээ тогтворжихын хэрээр агаарын ачаа тээврийн зардал ойрын саруудад тодорхой хэмжээгээр буурах хүлээлт зах зээлд үүсээд байна.
📊 SpaceX Insider Lock-Up Schedule, Elon Musk болон 15 өдрийн Flipping Rule
1. SpaceX-ийн шаталсан дотоод хувьцаа эзэмшигчдийн Lock-Up бүтэц
Уламжлалт IPO-уудын үед ихэнх дотоод хувьцаа эзэмшигчид (үүсгэн байгуулагчид, удирдлагууд, ажилтнууд, эрт үеийн хөрөнгө оруулагчид) ихэвчлэн 180 хоногийн турш хувьцаагаа зарахыг хориглодог байдаг.
Харин SpaceX нь зах зээл дээрх хувьцааны хэмжээ (free float) ердөө ойролцоогоор 4% байгаа тул ханшийн огцом савлагаанаас сэргийлэх зорилгоор шаталсан суллалтын хуваарь ашиглаж байгаа.

Яагаад ийм бүтэц ашиглаж байгаа вэ?
Зах зээл дээрх нийлүүлэлтийн огцом өсөлтийг хязгаарлах
IPO-ийн дараах ханшийн уналтын эрсдэлийг бууруулах
Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах
Удирдлагууд болон ажилтнуудын урт хугацааны сонирхлыг компанийн өсөлттэй уялдуулах
2. Elon Musk-ийн хувьцааны нөхцөл байдал
Elon Musk нь SpaceX-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн саналын эрхийн дийлэнхийг хянадаг.
Lock-up хугацааны үед:
Musk өөрийн эзэмшлийн хувьцааг чөлөөтэй зарах боломжгүй.
Түүний хувьцаанууд мөн шаталсан unlock хуваарьт хамрагдана.
Их хэмжээний хувьцаа зарах тохиолдолд SEC-ийн тайлагналын шаардлагууд үйлчилнэ.
Musk-ийн хувьцааны аливаа томоохон борлуулалт нь зах зээлд хүчтэй дохио болдог тул хөрөнгө оруулагчид анхааралтай ажигладаг.

⭐ Хөрөнгө оруулагчдын анхаарах зүйл
🔎 Хэрэв Elon Musk unlock болсон даруйд томоохон хэмжээгээр хувьцаа зарвал:
Богино хугацаанд ханшид дарамт үзүүлж болзошгүй.
Гэхдээ татвар, хөрвөх чадвар эсвэл хувийн санхүүжилтийн шалтгаантай байж болох бөгөөд заавал компанийн ирээдүйд итгэлгүй байгааг илэрхийлэхгүй.
🤝🏻 3. 15 өдрийн Flipping Rule гэж юу вэ?
IPO-ийн дараах зах зээлийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор зарим брокер болон андеррайтерууд "Flipping Rule" ашигладаг.
Flipping гэж юу вэ?
IPO-д хувьцаа авчхаад маш богино хугацаанд зарж ашиг олохыг flipping гэдэг.
Жишээ нь:
IPO-д $135 үнээр хувьцаа авсан.
Эхний өдөр $170 хүрэв.
Хөрөнгө оруулагч шууд зараад ашиг авлаа.
🌟 Энэ нь flipping үйлдэл болно.
15 өдрийн Flipping Rule зарим андеррайтерын практикт:
IPO-оос авсан хувьцааг эхний 15 хоногт зарвал flipping гэж үзнэ.
Дараагийн IPO allocation авах эрх буурах эсвэл хасагдах эрсдэлтэй.
Институционал болон өндөр нет-ворт хөрөнгө оруулагчдад илүү хатуу мөрдөгддөг.
📝 Зорилго:
IPO-ийн дараах үнийн тогтвортой байдлыг хадгалах
Богино хугацааны спекуляцийг багасгах
Урт хугацааны хөрөнгө оруулагчдыг дэмжих
👀 4. Хөрөнгө оруулагчдад үзүүлэх нөлөө
Эерэг тал
✓ Insider хувьцаа нэг дор зах зээлд гарахгүй
✓ Ханшийн савлагаа буурна
✓ Elon Musk болон удирдлагын урт хугацааны сонирхол хадгалагдана
✓ IPO-ийн дараах тогтвортой байдал сайжирна.
Сөрөг тал
✓ Unlock өдөр бүр нийлүүлэлтийн дарамт үүсэх эрсдэлтэй
✓ Elon Musk эсвэл томоохон инсайдеруудын борлуулалт зах зээлд сөрөг дохио болж магадгүй
✓ Day 70–180 хооронд volatility нэмэгдэх боломжтой.
Дүгнэлт
SpaceX-ийн lock-up бүтэц нь уламжлалт 180 хоногийн бүрэн хоригийн оронд шаталсан нийлүүлэлтийн загвар ашиглаж буйгаараа онцлог юм. Энэ нь маш бага free float бүхий IPO-ийн ханшийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой. Elon Musk-ийн эзэмшлийн хувьцаа мөн энэхүү хуваарьт хамрагдах бөгөөд unlock үе бүр зах зээлийн анхаарлын төвд байх болно. Харин 15 өдрийн flipping rule нь IPO хувьцааг богино хугацаанд зарахыг хязгаарлаж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих механизм юм.
🇯🇵 Япон улсын бодлогын хүү.

Японы Төв банк (BOJ) мягмар гарагт зах зээлийн хүлээлттэй нийцүүлэн бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр (0.25%) нэмэгдүүлж, 1.0%-д хүргэлээ.
🤔 Энэ нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр түвшин болж байна. BOJ өндөр хэвээр байгаа инфляцын дарамтыг харгалзан мөнгөний бодлогоо цаашид чангатгасаар байх болно гэж мэдэгдэв.
Мөн төв банк санхүүгийн нөхцөлийг улам чангатгах зорилгоор Засгийн газрын бонд худалдан авах хэмжээгээ аажмаар бууруулах төлөвлөгөөг танилцууллаа. 2027 оны 3-р сар хүртэл улирал бүр сарын худалдан авалтаа 200 тэрбум иенээр бууруулж, дараа нь сарын худалдан авалтыг 2 их наяд иенийн түвшинд хадгалахаар төлөвлөж байна.
💪 Гол шалтгаанууд:
Ойрхи Дорнод дахь геополитикийн эрсдэлээс үүдэн газрын тосны үнэ өссөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна.
Импортын үнийг өсгөж буй сул иен нь хэрэглээний үнийн өсөлтийг дэмжиж байна.
BOJ-ийн үзэж байгаагаар инфляц ойрын хугацаанд төв банкны 2%-ийн зорилтот түвшнээс дээш хадгалагдах эрсдэлтэй байна.
Японы эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа ч ирэх саруудад тодорхой хүндрэлүүдтэй тулгарч болзошгүй гэж анхааруулжээ.
⚡ Шийдвэрийн дараа иен бага зэрэг чангарсан. USD/JPY ханш 160.22 орчимд хүрч, долларын эсрэг иен энэ оны хамгийн сул түвшнүүдийн ойролцоо хэвээр байна.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰



