• Apex Capital
  • Posts
  • Биотехнологийн салбарын зах зээл 2030 он гэхэд 3 дахин өснө 🚀

Биотехнологийн салбарын зах зээл 2030 он гэхэд 3 дахин өснө 🚀

Гадаад зах зээлийн судалгаа #44

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар биотехнологийн салбарын судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊

Market Update 📊 

  • Хөдөлмөрийн зах зээл – 11-р сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.6% болж өссөн нь ковид-19-өөс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байна. Мөн анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан иргэдийн тоо огцом нэмэгдсэн нь улирлын чанартай нөлөөтэй байж болох ч, нийт дүнгээрээ хөдөлмөрийн зах зээл суларч байгааг илтгэж байна.

  • Инфляц – Засгийн газрын түр зогсолтоос шалтгаалж 10-р сарын инфляцын мэдээлэл бүрэн гараагүй бөгөөд 11-р сарын мэдээ өнөөдөр буюу 12/18-нд нийтлэгдэхээр хүлээгдэж байна. Эдийн засагчдын хүлээлтээр 3.1% орчим байх тооцололтой байна.

Өнгөрсөн 7 хоногт Oracle компанийн ирээдүйн орлогын төлөв хүлээлтээс сул гарснаар технологийн салбарын хувьцаанууд уналттай байсан. Харин энэ 7 хоногт хүлээгдэж буй макро эдийн засгийн мэдээнүүдийн нөлөөгөөр хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилж байна. Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд хүлээлтээс муу гарсантай холбоотой инфляцын мэдээлэл ч сул байх магадлалтай гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж байна.

Та хөрөнгө оруулалтаа нэг л салбарт төвлөрүүлээд, технологийн салбарын уналтын үеэр “AI bubble” 🫧-д санаа зовж суугаа юм биш биз? Тиймээс бид хөрөнгө оруулалтын багцаа солонгоруулах боломжтой, анхаарал татахуйц бас нэгэн сонирхолтой салбарын судалгааг хүргэж байна 😊

Биотехнологийн салбар 💉🩻

Биотехнологи нь шинжлэх ухааны мэдлэг, туршилтын аргууд дээр тулгуурлан амьд организм, эд эсийг ашиглан шинэ технологи, бүтээгдэхүүн боловсруулах шинжлэх ухааны салбар юм. Энэ нь шинэ эм бэлдмэл, сайжруулсан ургамлын сорт, амьтны үүлдэр гаргах зэрэг өргөн хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл, байгалийн шинжлэх ухааныг инженерийн ухаантай хослуулан хүний хэрэгцээнд нийцсэн инновацын бүтээгдэхүүн бүтээх зорилготой салбар юм.
 
Биотехнологийн салбарын түүхэн хөгжил 📜

Биотехнологийн үүсэл хөгжил нь ойролцоогоор 6,000 жилийн өмнөх хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээс эхтэй. Хүмүүс тухайн үед исэлтийн процессыг ашиглан талх, шар айраг, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Харин орчин үеийн биотехнологийн үндэс 1960–1970-аад онд тавигдсан гэж үздэг.

Биотехнологи ашиглагддаг гол салбарууд 🔎

Биотехнологийн салбарын зах зээл 2030 онд 1 их наяд хүрнэ 📈

Дэлхийн биотехнологийн салбарт Хойд Америк буюу АНУ болон Канад улсууд тэргүүлж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар $483 тэрбумын үнэлгээнд хүрэв. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар тус салбар нь жилийн 13%-ийн өсөлттэйгөөр 2030 он гэхэд $1 тэрбумд хүрэх тооцоололтой байна.

📌 Эрүүл мэндийн салбар дахь биотехнологийн хөгжил

Биотехнологи нь дээрх хүснэгт 1 дээр үзүүлсэнчлэн маш олон салбарын тулгуур юм. Энэхүү судалгаагаар эрүүл мэндийн салбарт биотехнологийн хөгжил, хэрэглээ, түүнчлэн зах зээлийн хэмжээ болон өсөлтийн боломжийг авч үзнэ. Тус зах зээлийн гол өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйл нь хүн төрөлхтний хөгшрөлт бөгөөд зарим судлаачид хөгшрөлтийг хүн төрөлхтний одоогоор эмчилж чадаагүй ч эмчлэх боломжтой өвчнүүдийн нэг гэж үзэж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарт биотехнологийн хэрэглээг ерөнхийд нь генетик инжежрчлэл 🧬 болон эд, эс инженерчлэл гэсэн хоёр үндсэн чиглэлд ангилан авч үзэж болно.

1. Генетик инженерчлэл 🧬гэж юу вэ?

Генетик инженерчлэл гэдэг нь амьд организмын генетикийн мэдээлэл (ДНХ, РНХ)-ийг зориуд өөрчлөх, засварлах, шинээр зохиох үйл явцыг хэлнэ. Байгалиараа байдаг генийг нэмэх, хасах, засах үйлдлээр өвчнийг эмчлэх, ургамлын ургацыг нэмэгдүүлэх, микробыг ашиглаж түлш, материал, химийн бодис үйлдвэрлэх гэх мэт шинэ чадварууд олгох. Үүнийг CRISPR, TALEN, ZFN, рекомбинант ДНХ гэх мэт олон аргуудаар хийдэг.

Генетик инженерчлэлийн зах зээл 📊

2024 оны байдлаар дэлхийн генетик инжерчлэлийн зах зээлийн үнэлгээ $1.58 тэрбум байгаа бөгөөд жилийн дундаж өсөлт нь 6.11% байгаа юм. Энэхүү дундаж өсөлтөөр тооцоход 2030 он гэхэд ойролцоогоор $2.26 тэрбум, 2035 он гэхэд $3 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Зах зээлийн дийлэнх хувийг АНУ, Канад, Мексик улсууд эзэлж байна.

2. Эд, эс инженерчлэл /Tissue ingenering& regeneration/ 🩻

Лабораторид хүний олон төрлийн эдийг бодитой загвар хэлбэрээр ургуулж чаддаг, зарим энгийн эд (арьс, мөгөөрс, нүдний эвэрлэг гэх мэт) эмнэлэгт ашиглагдаж эхэлсэн, харин бүхэл эрхтэн 🫀(зүрх, элэг, бөөр) бүрэн хэвийн ажиллах түвшинд хүртэл хараахан хүрээгүй, шилжилтийн шатандаа явж байна.

Эд, эсийн инженерчлэлийн зах зээл 📊

Дээрх хэрэглээний хүрээ нь зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглээнүүд бөгөөд өнөөдрийг хүртэл зүрх, элэг, бөөрийг бүхэлд нь бүтээгээд хүний биед суулгасан, олон дахин давтагдсан амжилттай тохиолдол байхгүй. Одоогоор лабораторид, амьтанд 🐀 амжилттай ажиллаж байгаа ч хүний эмчилгээнд ашиглаж эхлэхэд хугацаа хэрэгтэй байгааг эрдэмтэд онцолсон байна.

Эрсдэлүүд ⚠️

Тус салбарын хамгийн том сорилт нь судалгаа хөгжүүлэлтийн зардал өндөр байдаг нь салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд компаниудад санхүүгийн хүндрэл бий болгох эрсдэл үүсгэдэг. Мөн зөвшөөрөл олгох засгийн газрын байгууллагуудын зүгээс хүн төрөлхтний аюулгүй байдалтай холбоотой биотехнологийн дэвшилтэт технологиудад тавигдах шаардлага, хууль эрх зүй, ёс зүйн асуудлууд яригддаг.

Ирээдүйн өсөлтөд нөлөөлөх голлох хүчин зүйлс 💡

Сүүлийн жилүүдэд тус салбарын судалгаа, хөгжүүлэлтийн хурд нь хиймэл оюун ухаан, machine learning-ийн тусламжтай эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүний хамгийн тод жишээ нь CRISPR 2.0 буюу хиймэл оюун ухааныг CRISPR технологид нэгтгэсэнээр илүү нарийвчлалтай, аюулгүй, үр дүнтэйгээр генетикийг засварлах боломж бүрдсэн юм. 2024 онд энэхүү нээлт нь Нобелийн химийн шинжлэх ухааны салбарт шагнал хүртсэн.

Дүгнэлт 📝

Биотехнологи нь хүн төрөлхтөнд олон салбарт бодит үр өгөөжөө өгч байгаа бөгөөд тэр дундаа эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн дэмжлэгтэйгээр тус салбарын хөгжил, өсөлт эрчимтэй үргэлжилж байна.

Хэрэв энэхүү салбарт хөрөнгө оруулахыг хүсвэл манай вэбсайтаас бүтэн судалгааг уншин, хөрөнгө оруулахад тохиромжтой ETF-үүдтэй танилцаарай.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰

Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан” бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.