- Apex Capital
- Posts
- 📈 Манай улсын эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл
📈 Манай улсын эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 26
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

💰 Манай улсын эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл…

📊 Эдийн засаг сүүлийн 4 жил дараалан 5.0 хувиас дээш өссөн хэдий ч өсөлт салбаруудын хувьд жигд бус байна.
📣 Нийт нийлүүлэлт
📈 2026 оны эхний улиралд нийт үйлдвэрлэл 7.9 хувиар өссөн бөгөөд үүний 5 нэгж хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.
Эхний улиралд уул уурхайн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өссөн нь нүүрс болон зэсийн баяжмалын олборлолт эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, нүүрсний олборлолт 51.0 хувиар, Оюу толгойн зэсийн баяжмалын олборлолт 46.7 хувиар өссөн нь салбарын өсөлтийг голлон дэмжжээ.
Нүүрсний экспорт эрчимжсэнээр тээврийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, тээврийн салбарын үйлдвэрлэл 23.7 хувиар өссөн нь уул уурхайн салбарын өсөлт эдийн засгийн бусад салбарт дам нөлөө үзүүлж байгааг илтгэж байна.
Дотоод арилжаанд оролцох заавар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
⭐ Экспорт өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өслөө…

📈 Монголын гадаад худалдааны тойм (2026 оны I хагас)
🔹Гадаад худалдаа эрчимтэй өсөв Нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 36.3%-иар өсөв. Экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж, 4.3 тэрбум ам.долларын худалдааны ашиг бүрдүүллээ.
⛏️ Уул уурхайн экспорт өсөлтийг тэргүүлэв Экспортын өсөлтийн гол хөдөлгөгч нь зэсийн хүдэр, баяжмал болон нүүрс байв. Үүний үр дүнд эрдэс бүтээгдэхүүн нийт экспортын 97.6%-ийг бүрдүүлж, уул уурхайн салбар экспортын гол тулгуур хэвээр байгааг харууллаа.
🚛Импорт үйлдвэрлэлийн хэрэгцээг даган нэмэгдэв Импорт 10.6%-иар өсөхөд дизелийн түлш, автобензин, хар төмөр хийц, эд анги зэрэг үйлдвэрлэл, уул уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай барааны импорт өссөн нь голлон нөлөөлөв. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл болон экспортын идэвх өндөр хэвээр байгааг илтгэж байна.
📝 Үнэт цаасны арилжааны хагас жилийн тайлан…

📣“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 оны хагас жилд нийт 123 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 800.39 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 265 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Үүнд:
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 68.43 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 702.56 мянган ширхэг үнэт цаасыг;
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.31 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.41 сая ширхэг нэгж эрхийг;
Өрийн хэрэгслийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 462.83 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.25 сая ширхэг өрийн хэрэгслийг;
Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 127.81 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1.31 сая ширхэг үнэт цаасыг тус тус арилжсан байна.
💪 Нийт үнэт цаасны арилжааны үнийн дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн ба өдрийн дундаж арилжааны үнийн дүн 6.5 тэрбум төгрөгт хүржээ.
Тайлант хугацаанд зах зээлийн үнэлгээний дээд үзүүлэлт 14 их наяд 236 тэрбум төгрөг, доод үзүүлэлт 12 их наяд 940 тэрбум төгрөгт тус тус хүрсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 их наяд 558 тэрбум төгрөг буюу 12.84 хувиар өсөж, 13 их наяд 692.41 тэрбум төгрөгт хүрсэн байна.
InvestX нь таны санхүүгийн зорилго💰, хөрөнгө оруулах хугацаа ⏱️, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.
Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.
Энгийнээс илүүд тэмүүл ✅ — InvestX
🏦 Богд Банк олон улсын бондын нэмэлт арилжаагаар
дахин 25 сая ам.доллар татлаа …
2029 онд хугацаа нь дуусах анхны ахлах зэрэглэлийн (Senior) бондоо дахин нээж (tapissuance), 25 сая ам.долларын нэмэлт санхүүжилт амжилттай татсанаар нийт бондын үлдэгдлийн хэмжээг 100 сая ам.долларт хүргэлээ.

Нэмэлт бондыг голчлон Европ болон Азид төвтэй урт хугацааны институцийн хөрөнгө оруулагчид худалдан авсан байна.
Анхны бонд гаргаснаас хойш богино хугацаанд ийнхүү дахин нэмэлт санхүүжилт босгож чадсан нь:
Эхний арилжаанд хөрөнгө оруулагчдын эрэлт нийлүүлэлтээс өндөр байсныг,
Олон улсын институцийн хөрөнгө оруулагчид Богд Банкны санхүүгийн чадавхыг өндөр үнэлж байгааг,
Монголын хувийн хэвшлийн анхны олон улсын үнэт цаас гаргагчдын
нэгийн хувьд итгэлцэл улам бэхжсэнийг харуулж байна.
Дүгнэлт:
Энэ нь олон улсын институцийн хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин хүлээж чадсаныг харуулахын зэрэгцээ Монголын хувийн хэвшлийн байгууллагууд олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжулам бүр өргөжиж байгааг илтгэж байна.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт

