- Apex Capital
- Posts
- 🎫 Алтанд хөрөнгө оруулах боломжууд
🎫 Алтанд хөрөнгө оруулах боломжууд
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 47
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
⛏️ Түүхий эдийн зах зээл 2025 онд хаашаа чиглэв?
🤔 Алтанд хэрхэн хөрөнгө оруулах вэ?
📈 Нүүрсний экспорт өсөж биржийн арилжаа идэвхжив
👷♀️ Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын хувь эзэмшлийг олон нийтэд санал болгоно
Хөрөнгө оруулагчид таваарын зах зээлд анхаарал хандуулж байна

👉 2025 он гарснаас хойш АНУ-ын хөрөнгийн зах зээлийн SPY индекс 16-17 хувийн өсөлтийг үзүүлжээ. Тэгвэл хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болсон түүхий эдийн зах зээлд таваарын ханшууд үүнээс өндөр өсөлтийг үзүүлж байна. Тухайлбал платин буюу газрын ховор элемент 50 орчим хувиар, төмөр болон алт 40.6 хувь, 34.3 хувиар тус тус өсжээ. Зарим түүхий эдийн хувьд үйлдвэрлэл, хэрэглээний эрэлтээс шалтгаалан ханш нь өсөлттэй байгаа бол алт хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэрт тооцогдож 2025 онд өндөр өсөлттэй байна.
Та ч бас Апекс Капиталтай холбогдож дараах байдлаар алтанд хөрөнгө оруулах боломжтой.
1️⃣ Алт олборлогч компанийн хувьцаанд хөрөнгө оруулах
Ингэснээр та тухайн компанийн олборлолт, борлуулалтаас ногдол ашиг хүртэх, хувьцааны ханшийн өөрчлөлтөөс өгөөж авах боломжтой. Сул талын хувьд тухайн компанийн удирдлагын ур чадвар, олборлолтын хугацаа зэргээс шалтгаалан компани ашиггүй ажиллах ч боломжтой.
2️⃣ Алтны ETF
Жижиг хөрөнгө оруулагчдын хувьд оновчтой сонголт бөгөөд тухайн ETF-н ханш алтны ханшийг даган хөдөлдөг. Менежмент хийж буй компанийн хөрөнгө оруулалтын бодлогоос хамаарч алтны фьючерс, хувьцаа эсвэл бондуудад хөрөнгө оруулах зохицуулалттай байдаг. Сул тал нь менежментийн төлбөр өндөр байдаг.
3️⃣ Алтны төслийн бондод хөрөнгө оруулах
Эрсдэлийн хувьд хувьцаанаас бага бөгөөд заавал эргэн төлөгдөх нөхцөлтэй, барьцаа баталгаатай байдаг тул хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгсэл болдог. Апекс Капитал ҮЦК танд алтны ордоор баталгаажсан “Мандговь” бондыг санал болгож байна.
Үнэт цаас гаргагчийн тухай
Мандговь ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмал олборлолт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байршилтай шар толгой алтны ордыг 2044 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус ордыг 2025-2030 оны хугацаанд олборлохоор холбогдох зөвшөөрлүүдийг авч, уурхайн ажлуудыг эхлүүлээд байна.

Нийт алтны нөөц нь 1,690 кг бөгөөд үүнээс олборлох нь 1,300 кг буюу нийт 600 орчим тэрбум төгрөгийн нөөцтэй орд юм.

🪨Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 онд нүүрсний экспортыг 85 сая тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн.
⭐ Оны эхний 11 сарын байдлаар манай улс 79 сая тонн нүүрс экспортолж, зорилтын 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь төлөвлөсөн зорилтоо хангахад ойртсон, тогтвортой өсөлтийг илтгэж байна.
Нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 1.7 сая тонн буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Экспортын хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь олон улсын зах зээлийн эрэлт, логистикийн нөхцөл сайжирч, нийлүүлэлт тогтвортой байгаатай холбоотой гэж үзэж байна.
🎯Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн арилжаагаар борлуулж байгаа бөгөөд энэ онд нийт 937 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулагджээ.
Биржийн арилжаа нь бүтээгдэхүүнийг ил тод, өрсөлдөөнт үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлж байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🏦 Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19 хувиар буюу 18.8 хувиар бууруулна.
📝 Засгийн газар Төрийн өмчит 18 компани үйлдвэрийн газрын Төр эзэмшлийн хувьцааны 10-66 хүртэлх хувийг олон нийтэд санал болгохыг мэдээллээ.
🤝Төрийн өмчит 8 компанийн хувьцааг бүхэлд нь худалдах бол долоон компани, үйлдвэрийн газрыг нэгтгэнэ. 6 компанийн хувьцааны тодорхой хувийг нэмж олон нийтэд санал болгохоор төлөвлөжээ.
📈Ингэснээр Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог 19-өөр бууруулж, 82 болгоно. Мөн 100% Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж буурах юм.
2024 онд Төрийн өмчит компаниудын нийт орлого 25,9 их наяд төгрөг хүрсэн бол зарлага нь 18.2 их наяд болжээ.
Харин нийт өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж буйг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар тайлагнасан байна.
Мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
📈CUMN шаардах эрхийн жагсаалтын өдрийг өөрчлөв...
🚀Премиум нексус ХК нь одоогоос нэг сарын өмнө шаардах эрхийн дагуу нэгж хувьцаагаа жижиг хувьцаа эзэмшигчдээсээ 350.0₮-өөр худалдан авахаар зарласан.
Дээрх шийдвэрийн дараа хоёрдогч зах дээр хувьцааны ханш огцом өсч өнгөрөгч баасан гарагийн байдлаар +36%-иар өсөлт үзүүлсэн билээ. Мөн энэ хугацаанд хувьцааны ханш нь түүхэн дээд 318.44₮-т хүрч байв.
Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл гаргах өдрийг анх 2025.11.07-ны өдрөөр тогтоож байсан бол энэ сарын эхээр дээрх хугацаандаа өөрчлөлт оруулж, 2025.11.12-н болгосон байна.
CUMN хувьцааны дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
