- Apex Capital
- Posts
- 🌟 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр
🌟 Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #46
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
💰 НХО-р 2026 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр
🇮🇳 Энэтхэг улс Монгол Улсаас коксжих нүүрс импортлох арга замыг судалсаар
👷♀️ “Rio Tinto” 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төсөөллөө ахиулав
🇺🇸 АНУ-н тарифын орлого
📈[MSE:TAH] Тахь-ко ХК-ийг МХБ-ээс өөрийн бүртгэлээс хассанаа мэдэгдлээ...
🚀II ангилалд бүртгэлтэй байсан тус компанийн хувьд энэ оны 9-р сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлбэрээ өөрчлөхөөр шийдсэн бөгөөд үүнийг үндэслэн биржээс хассан байна.
Тахь-ко ХК-ийн хувьд өмч хувьчлалын үеийн компаниудын нэг бөгөөд 17.9 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй.
2005 оноос хойш хувьцаа эзэмшигч нартаа нийт 1.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгожээ.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
💰 2026 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр…

👉Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.
Ирэх онд Улаанбаатар хот нийт 4.6 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, үүн дээр тулгуурлан хотын бүтээн байгуулалт, нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх 29 төсөл хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн төсвийн гол онцлог болж байна.
Төсвийн ерөнхий бүтэц, Төлөвлөсөн нийт орлого нь 4,626 тэрбум төгрөг, үүнээс:
2,617 тэрбум төгрөг нь суурь зарлагад буюу хотын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээ, цэвэрлэгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудын хэвийн үйл ажиллагаанд зориулагдана.
268 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.
Харин нийслэлээс хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын чиглэлийн 29 төсөлд нийт 477 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулахаар байна.
💵 Энэ нь өмнөх онтой харьцуулбал нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого илүү төвлөрсөн, тодорхой зорилго чиглэлтэй болсон гэдгийг илтгэнэ.
Ирэх оны төсөв нийгэм, эдийн засгийн олон сорилтын дунд батлагдсан ч Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг бодитоор шийдвэрлэх урт хугацааны хөрөнгө оруулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн нь онцлох үзүүлэлт болж байна.
MSE: Онцлох
Өнгөрсөн долоо хоногт, [MSE:MCH] Монголын цахилгаан холбоо ХК-ийн (+2.69%) ханш өссөнөөр 718.82₮-т хүрснээр сүүлийн 7 сарын дээд түвшинд хүрээд байгаа бол [MSE:MFC] Монос хүнс ХК-ийн хувьцаа -3.95%-иар унаж 76.63₮-т хүрсэн нь 2021 оны 2-р сараас хойшхи хамгийн доод ханш боллоо.
🇮🇳Энэтхэг улс Монгол Улсаас коксжих нүүрс импортлох арга замуудыг судалсаар байна…

🪨Энэтхэг улс нүүрсний шинэ нийлүүлэгч хайх хүрээнд Монгол Улсаас коксжих нүүрс импортлох боломжийг идэвхтэй судалж байгаа нь Австралиас нүүрсний импортынхоо хэт хамаарах эрсдэлээ бууруулж, нийлүүлэлтийн ба эрсдэлийн бүтцээ төрөлжүүлэх стратегийн чухал алхам гэж үнэлэгдэж байна.
⭐ Гэвч Монгол Улс далайд гарцгүй тул нүүрс экспортлох тээврийн чиглэлүүдийг Оросын нутаг дэвсгэрээр эсвэл Хятадын хилээр дамжуулан шийдэхээс өөр сонголт байхгүй юм.
Эдгээр хувилбарууд нь логистикийн болон улс төрийн өндөр эрсдэлтэй, өртөг өндөр, цаг хугацаа их шаарддаг тул Монголыг томоохон хэмжээний нийлүүлэгч болгох хэд хэдэн компанийн төлөвлөгөө одоогоор түр зогсоод байгаа аж.
🎯Энэтхэг рүү экспортлох нүүрсний тээвэр, нийлүүлэлтийн найдвартай байдал болон зардлын бүтэц зэрэг тулгамдсан асуудлууд бүрэн шийдэгдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар Монголын коксжих нүүрсний гол худалдан авагч нь Хятад хэвээр байгаа бөгөөд 2025 оны 9-р сард Хятадын коксжих нүүрсний импорт түүхэн дээд түвшинд хүрсэн нь Монголын нүүрсний экспорт тогтвортой эрэлттэй байгааг илтгэж байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🦺“Rio Tinto” 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төсөөлөлөө ахиулав…

🏦"Rio Tinto" компани 2025 онд Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан.
📝 Энэ онд үйлдвэрлэл өмнөх төсөөллөөс 50 хувиар өсөж, ирэх онд дахин 15 хувиар нэмэгдэхээр байна. Ингэснээр 2025 онд нийт 860-875 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа нь өмнөх 780-850 мянган тонны таамгаас өндөр үзүүлэлт юм.
🤝 2026 онд үйлдвэрлэл бага зэрэг буурч 800-870 мянган тонн байх төлөвтэй. Энэ мэдээ хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, компанийн хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн.
📈 Зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь эрчим хүчний шилжилттэй холбоотой эрэлт тогтвортой байгааг харуулж байна.
Мөн "Rio Tinto" Аризонад байрлах Johnson Camp уурхайд Nuton технологи ашиглан зэсийн амжилттай үйлдвэрлэл хийсэн тухай мэдээлсэн. Тус компани 2030 он гэхэд зардлаа дөрөв дахин бууруулах зорилт тавьжээ.
🇺🇸 АНУ-н тарифын орлого…

👨🏻💻📝 АНУ-ын тарифын орлого 2025 онд түүхэн дээд хэмжээнд хүрч, импортын тариф, гаалийн татварын орлого нь төсвийн орлогын чухал эх үүсвэр болж байна.
💡Тухайлбал, 2025 онд гаалийн татварын орлого 11 сарын байдлаар ойролцоогоор $195–$215 тэрбумд хүрэв.
🤔 Графикаас үзвэл АНУ импортын нийт дүнгээс хэдэн хувийг гаалийн татвар хэлбэрээр авч байгааг харуулж байгаа бөгөөд энэ үзүүлэлт 2025 онд огцом нэмэгдэж, 8-9% орчимд хүрсэн нь импортод ногдуулж буй тариф түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрснийг илтгэж байна.
📍Тарифын орлого нэмэгдсэнээр,
Төсвийн алдагдлыг тодорхой хэмжээгээр багасгах хувь нэмэр орууллаа.
Энэ өсөлт нь дотоодын аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх төсөв, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр дүнд нь 2026 онд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дэмжих суурь тавигдаж байна.
🔍 Эдийн засагт үзүүлэх боломжит нөлөөллүүд ,
⚠️ Тарифын орлого нэмэгдсэн нь төсвийн зарлага, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх давуу талтай боловч, удаан хугацааны туршид энэ нь хэрэглэгчдэд нэмэлт зардал болох магадлалтай.
Импортын бараа, тэр дундаа технологи, түүхий эд, зарим хүнсний бүтээгдэхүүнд ногдуулах тариф нь импортын үнэ өсгөж, дотоодын өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх эрсдэлтэй.
✅ Үүнтэй зэрэгцээд, тарифын орлогыг дотоодын үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт чиглүүлснээр ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадал өсөж, дотоодын үйлдвэрлэлд сэргэлт ирж болзошгүй.
🎉 Бондын мэдээлэл…
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
