• Apex Capital
  • Posts
  • 2025 оны хөрөнгийн зах зээлийн хамгийн “HOT”🌶️ сэдэв юу байв?

2025 оны хөрөнгийн зах зээлийн хамгийн “HOT”🌶️ сэдэв юу байв?

Хөрөнгийн зах зээл

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

2025 онд хөрөнгийн зах зээлийн хамгийн их анхаарал татсан сэдэв нь хиймэл оюун ухаан (AI) болон хагас дамжуулагч (Semiconductor) байлаа. AI-ийн хөгжил хэрэглэгчдэд хүрэх загвар, дизайнаас давж, бодит дэд бүтэц буюу тооцооллын хүчин чадал, дата төв, сүлжээ, хагас дамжуулагчийн түвшинд өрсөлдөөн болж өргөжив. Энэ тоймд 2025 оны онцлох үйл явдлууд болон 2026 онд хүлээгдэж буй гол чиглэлүүдийг нэгтгэн хүргэж байна.

1. AI эрин үеийн хөрөнгийн зах зээлийн “⭐” — дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Nvidia компани 👑

2025 оны 7-р сарын 9-нд Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ $4 их наяд-д хүрч, хөрөнгийн зах зээл дээрх хамгийн өндөр үнэлгээтэй компани 🥇 болов. Мөн 10-р сарын 29-ний арилжааны үеэр үнэлгээ нь 📈 $5 их наядад хүрсэн нь түүхэндээ анхны $5 их наядын үнэлгээнд хүрсэн компани болсон юм. Өнөөдрийн байдлаар тус компанийн үнэлгээ $4.3 их наяд байна.

Энэ өсөлт нь зах зээл AI-ийг дараах хэлхээгээр “бүтэн экосистем” гэж үнэлж эхэлснийг илтгэнэ: “AI модель → GPU/accelerator → дата төв → цахилгаан/сүлжээ” гэсэн бүхэл бүтэн нийлүүлэлтийн хэлхээг зах зээлийн анхаарлын төвд авчирсан.

ХАМГИЙН ХАМГИЙН 🏆- Nvidia 2025 оны хамгийн сайн менежменттэй компаниар тодров.

📰 “The Wall Street Journal”-аас жил бүр гаргадаг “The Management Top 250” гэсэн жагсаалтын эхний 20 компаниуд технологийн салбараас байсан бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамж, инновац, нийгмийн хариуцлага, ажилчдын оролцоо, санхүүгийн бат бөх байдал зэрэг 34 шалгуураар компаниудыг эрэмбэлдэг. Тус жагсаалтыг NVIDIA компани энэ удаад тэргүүллээ. Congrats Jesen Huan 🤝

2. 2025 онд Big Tech-ийн зарласан AI CAPEX: “Дизайн”-аас “Дэд бүтэц” рүү

AI-ийн өрсөлдөөн 2025 онд бүтээгдэхүүний “демо”-оос илүү тооцооллын хүчин чадал, дата төв, сервер, сүлжээ рүү шилжив. Түүнчлэн олон улсын тарифын шинэчлэлтэй холбоотойгоор 4-р сард зах зээл богино хугацаанд савласан ч технологийн компаниудын санхүүгийн тайлангууд сайн гарч, хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт болон дата төвүүдэд зориулсан хөрөнгийн оруулалтын үнийн дүн буюу CAPEX-ууд урд өмнө байгаагүй өндөр дүнгүүд байсан нь хөрөнгө оруулагчдад ирээдүйн өсөлтийн өөдрөг хүлээлтийг нэмэгдүүлж хөрөнгийн зах зээл маш богино хугацаанд эргэн өсөж, түүхэн дээд ханшуудаа шинэчилсээр байлаа.

“Гайхамшигт 7”-ийн 2025 онд зарласан CAPEX 💵

Зах зээл үүнийг юу гэж дүгнэсэн бэ? 🔎
2025 онд AI-ийн “зардалын өсөлт” нь ашгаас түрүүлж явж болохыг хөрөнгө оруулагчид зөвшөөрч эхэлсэн. Гэхдээ энэ нь эсрэгээрээ “bubble” гэх эргэлзээг ч хүчтэй өсгөсөн. 

3. Хөрөнгийн зах зээл дэх улс төрийн нөлөөлөл 🏛️

2025 оны 8-р сард 🇺🇸 АНУ-ын Засгийн газар Intel-д хагас дамжуулагчийн дотоод үйлдвэрлэлийг дэмжих хэлцлийн хүрээнд 9.9%-ийг эзэмшихээр болсон нь “төр–корпораци” харилцааны шинэ шат байв. Intel-ийн мэдэгдлээр бол Засгийн газар $8.9 тэрбум-ын хэмжээтэйгээр Intel-ийн энгийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, үндэсний ач холбогдолтой үйлдвэрлэлийн зорилтуудтай уялдуулсан хэлцэл болсон гэв.

Үүнээс харахад “CHIPS” төрлийн бодлого цаашид зөвхөн татаас биш, эзэмшлийн бүтэц хүртэл нөлөөлөх боломжтой болсны дохио болов. Intel компанийн хувьд богино хугацаанд санхүүжилтийн “амьсгаа” болж болох ч, урт хугацаанд геополитикийн эрсдэл давхар гарч ирэх боломжтой.

  1. 2026 онд ашиглалтад орох дата төвүүд 🏗️

2025 онд эхэлсэн олон төсөл 2026 онд ашиглалтад орох эсвэл томоохон үе шат нь дуусахаар төлөвлөгдөж байна. Энэ нь AI-ийн өсөлтийг “цаасан дээрх хүлээлт”-ээс “бодит хүчин чадал” руу шилжүүлэх үндсэн хүчин зүйлсийн нэг юм.

2026 онд ашиглалтанд орох онцлох дата төвийн төслүүд:

  • OpenAI “Stargate” / Абилин, Техас (Crusoe campus):

  • Meta “Prometheus” супер-кластер:

  • Microsoft – Энэтхэг (Hyderabad) шинэ hyperscale бүс: 

  • CoreWeave – Applied Digital төрлийн “neo-cloud” кластерууд:

Тиймээс 2026 он бол “AI моделийн өрсөлдөөн” үргэлжлэхийн зэрэгцээ цахилгаан, хөргөлт, газрын зөвшөөрөл, дамжуулах шугам зэрэг бодит хязгаарлалтууд хөрөнгө оруулалтын өгөөжийг шийдэх жил болж магадгүй. 

5. 2026 онд OpenAI IPO хийх үү?

Microsoft-ийн хөрөнгө оруулалттай компани болох Open AI 2025 оны 2-р хагаст тооцооллын хүчин чадлаа тэлэх, дата төвийн бүтээн байгуулалт, хагас дамжуулагчийн нөөцийн урт хугацааны гэрээнүүдийг олон тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүжилтийн яриа хэлэлцээрүүд идэвхжсэн нь “OpenAI 2026 оны хоёрдугаар хагаст IPO-д бэлтгэж магадгүй” гэсэн зах зээлийн хүлээлтийг нэмэгдүүлээд байна.

Open AI-тай хэлэлцээр хийсэн компаниуд 🔎

Мөн томоохон хэлцлүүдийн үеэр хөрөнгө оруулагчдын өөдрөг хандлага нэмэгдэж байсан ч OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сам Алтман зах зээл дээр AI-ийн хүлээлт зарим хэсэгтээ хэт өндөр байж болзошгүйг сануулснаар “AI Bubble” 🫧 гэх айдасыг зах зээл дээр эхлүүлсэн юм.

📝 Дүгнэлт:

2025 он бол “AI + Semiconductor” зах зээлийн төв болсон жил байлаа. 2026 онд ч энэ сэдэв халуун хэвээр үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд “AI-ийн ирээдүйг үнэлэх хэмжүүр” нь хэрэглэгчийн тоо бус, харин дата төв, цахилгаан, чип, CAPEX зэрэг дэд бүтцийн хүчин зүйлс рүү улам бүр шилжиж байна. Харин Intel дээрх төрийн эзэмшлийн жишээ нь хагас дамжуулагчийн салбарын өрсөлдөөн цаашид геополитикийн шинжтэй болохыг харуулж байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Шинэ хөрөнгө оруулалтын боломж 🎁

 Апекс Капитал ҮЦК танд алтны ордоор баталгаажсан “Мандговь” бондыг санал болгож байна. 

Үнэт цаас гаргагчийн тухай

Мандговь ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмал олборлолт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байршилтай шар толгой алтны ордыг 2044 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус ордыг 2025-2030 оны хугацаанд олборлохоор холбогдох зөвшөөрлүүдийг авч, уурхайн ажлуудыг эхлүүлээд байна.

Нийт алтны нөөц нь 1,690 кг бөгөөд үүнээс олборлох нь 1,300 кг буюу нийт 600 орчим тэрбум төгрөгийн нөөцтэй орд юм.