• Apex Capital
  • Posts
  • 💰 Эрдэс бүтээгдэхүүний экспорт...

💰 Эрдэс бүтээгдэхүүний экспорт...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 4

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📝 2025 оны үнэт цаасны гүйлгээний дүн…

🤔 Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2025 онд…

🌐 Алтны ханш $5000 давав…

👉 USA Rare Earth…

🔥🔝 ТОП 20 индексийн 2025 оны өдрийн арилжааны дундаж…

☝️Нийт арилжааны дүн болон дундаж арилжааны хэмжээгээр Таван толгой TTL, Голомт банк GLMT, Мандал даатгал MNDL, Монголын хөрөнгийн бирж MSE, Хас банк XAC зэрэг компаниуд зах зээлийн идэвхийг тодорхойлж байна.

  • Таван толгой ХК TTL (7.34 их наяд),

  • Голомт банк GLMT (14.16 их наяд),

  • Мандал даатгал MNDL (8.38 их наяд) нь өндөр нийт арилжааны дүнтэй байгаа нь хөрвөх чадвар, зах зээлийн сонирхол харьцангуй өндөр байгааг илтгэнэ.

Khan Bank 261 арилжааны өдөртэй, тогтмол идэвхтэй арилжаалагдсан боловч дундаж арилжааны дүн нь зарим уул уурхайн болон томоохон компанитай харьцуулахад дунд түвшинд байлаа.

Харин, GLMT, MSE, XAC нь нэг өдрийн дундаж арилжааны хэмжээгээр өндөр үзүүлэлттэй байгаа нь богино хугацаанд их хэмжээний хөрөнгө эргэлддэг, идэвхтэй арилжаатай хувьцаа гэдгийг харуулж байгаа юм.

🌟Арилжааны өдрийн тоо ихэнх компанид 260 орчим байгаа нь зах зээлийн идэвх жилийн турш тогтвортой үргэлжилснийг харуулж байна.

🏫 2025 оны үнэт цаасны гүйлгээний дүн…

2025 онд үнэт цаасны зах зээлээр нийт 1.1 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь өмнөх оноос 345.2 тэрбум төгрөгөөр буюу 23.3 хувиар буурсан байна.

Нийт гүйлгээний 41.8 хувь нь анхдагч зах зээлд, 58.2 хувь нь хоёрдогч зах зээлд тус тус хийгджээ.

Гүйлгээний бүтцийг авч үзвэл:

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 32.8 хувь,

  • Компанийн бонд 28.6%,

  • Компанийн хувьцаа 25.3%,

  • Засгийн газрын бонд 12.8%,

  • Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 0.5 хувийг тус бүр эзэлсэн байна.

🎯2025 оны 12 дугаар сард үнэт цаасны гүйлгээ 253.8 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны мөн үеэс 4.7 хувиар буурсан боловч өмнөх сараас 4.6 дахин өссөн нь жилийн эцэст зах зээлийн идэвхжил нэмэгдсэнийг харуулж байна.

Мөн 2025 онд нийт 989.5 сая ширхэг үнэт цаас арилжигдсан нь өмнөх оноос 24.0 хувиар буурсан бөгөөд арилжааны дийлэнх буюу 99.5 хувь нь хоёрдогч зах зээлд ногдсон байна.

💰 Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2025 онд

💎 Уул уурхайн гол бүтээгдэхүүнүүд (нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайр, жонш, молибден, нефть, алт/мөнгө, зэс, хайлш)


➡️ Нийт экспортын 93.5%-ийг бүрдүүлж байна.

🤝Экспортын бууралт нийт дүнгээр бага боловч, гол нөлөө нь эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс шалтгаалав.

👇 Гол нэрийн бүтээгдэхүүнүүд 2025 онд (урьдчилсан байдлаар)

  • 🪨 Нүүрс — 5.77 тэрбум ам.доллар | 90.0 сая тн
    Экспорт дүн: −33.7% | Биет хэмжээ: +7.5%
    Экспортын чиглэл: 100% Хятад

  • 🟠Зэсийн баяжмал — 5.81 тэрбум ам.доллар | 2.28 сая тн
    Экспорт дүн: +75.0% | Биет хэмжээ: +34.6%
    Экспортын чиглэл: 100% Хятад

  • ⚙️Төмрийн хүдэр, баяжмал — 634.5 сая ам.доллар | 8.80 сая тн
    Экспорт дүн: +6.2% | Биет хэмжээ: +17.2%
    Экспортын чиглэл: 100% Хятад

  • 🟣Хайлуур жонш (хүдэр, баяжмал) — 320.9 сая ам.доллар | 1.82 сая тн
    Экспорт дүн: +0.7% | Биет хэмжээ: +32.8%
    Экспортын чиглэл: 89.4% Хятад, 10.3% Орос

  • 🟡Алт — 1.24 тэрбум ам.доллар | 10.79 тн
    Экспорт дүн: +38.0% | Биет хэмжээ: -7.3%
    Экспортын чиглэл: 87.4% Швейцар, 8.8% АНУ, 3.8% бусад

2025 онд экспортын бүтэц уул уурхай дээр төвлөрсөн хэвээр байсан бөгөөд хамгийн том зах зээл нь Хятад улс байлаа.

🌐 Алтны ханш $5000 давав

🔔АНУ-ын тарифын шинэчлэл, мөнгөний бодлого зөөлөрсөн хүлээлт, ам.долларын ханшийн сулрал, Ойрх Дорнодын мөргөлдөөн болон нийт геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан алтны ханш 2022 оноос хойш бүх цаг үеийн дээд түвшнээ дахин дахин шинэчилж байна.

  • 🌐Сүүлийн өдрүүдэд АНУ Канадын бараанд 100% тариф ногдуулах боломжийг дурдсан мэдэгдэл, мөн Ирантай холбоотой хурцадмал байдал нэмэгдсэнээр алтны ханш $5000-д хүрлээ.

  • Хэдий дээд ханшаа шинэчлсээр байгаа ч ETF-ийн багцдаа байлгах алт болон мөнгөний хэмжээ 2020, 2021 онуудтай харьцуулахад тийм өндөр биш байна.

 🤝 Өөрөөр хэлбэл, үнэ огцом өссөн ч ETF-ээр дамжсан хөрөнгө оруулагчдын оролцоо өмнөх циклийн оргилтой адил хэмжээнд хүрээгүй бөгөөд алтны ханш одоогийн түвшнээс дахин өсөх хүлээлт байсаар байна.

🇺🇸 USA Rare Earth…

🔔Трампын засаг захиргаа USA Rare Earth компанид 10% эзэмшихээр, нийт $1.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ.

⚠️Энэхүү хөрөнгө оруулалт нь АНУ-д ховор газрын элементийн уурхай болон соронз үйлдвэрлэх үйлдвэр хөгжүүлэх зорилготой.

  • АНУ одоогоор ховор элементүүдийн үйлдвэрлэлд Хятадаас ихээхэн хамааралтай тул дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

📣USA Rare Earth нь Техаст уурхай, Оклахомад соронзын үйлдвэр барьж байгаа бөгөөд засгийн газар компанийн хувьцаа болон нэмэлт хувьцаа худалдан авах эрх авна.

Энэ нь үндэсний аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, цэргийн технологид чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулах АНУ-ын бодлогын нэг хэсэг юм.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт