• Apex Capital
  • Posts
  • 📣 Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.3% хүрэх төлөвтэй...

📣 Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.3% хүрэх төлөвтэй...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #25

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт

▪️ Манай улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.3% хүрэх төлөвтэй

▪️ Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буурав

▪️ НАТО юу хэлэв?

▪️Jenseng Huang ашгаа авч байна

🏦 Дэлхийн Банкны 2025 оны эдийн засгийн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3% хүрэх төлөвтэй байгааг харуулсан байна.

📈Үүний гол хөдөлгөгч хүчин зүйл нь уул уурхай (ялангуяа Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл) болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт юм.

  • ⭐Оюутолгойн уурхайн зэс олборлолт: Монголын уул уурхайн гол төсөл болох Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл эрс сайжирч, улс орны экспортын орлого өсөх төлөвтэй.

  • 👋Хөдөө аж ахуйн өсөлт: Хөдөө аж ахуйн салбарт зөвхөн мал аж ахуй бус газар тариалангийн үйлдвэрлэл ч нэмэгдэж байна. Энэ нь Монголын эдийн засгийн дотоод үйлдвэрлэлийн өсөлтийг хурдасгаж, үндэсний үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 📊 Гарсан сорилтууд болон эрсдэлүүд

  • 🤔Инфляцын өсөлт: 2025 оны 3-р сарын байдлаар инфляц 9.1% болж өссөн нь иргэдийн худалдан авах чадвар болон хэрэглээний хандлагад нөлөөлж байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд саад учруулж болзошгүй.

  • 🌐 Гадаад худалдааны тэгш бус байдал: Монгол Улс экспортын хувьд зэс, нүүрс зэрэг ашигт малтмалаас хамааралтай боловч дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн шалтгаалдаг. Үүнтэй холбоотойгоор гаднаас хийдэг импортын дарамт нэмэгдэж, валютын ханшийн савлагаа нь эдийн засгийг тогтворгүй болгож байна.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

📊 Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буурав

🔔 2025 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр (10.6%) буурсан байна. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, 1.4 их наяд төгрөгөөр (11.3%) буурсан үзүүлэлттэй гарчээ.

 📌 Татварын орлого буурсан нь гол нөлөө үзүүлэв
2025 оны эхний таван сарын байдлаар татварын нийт орлого 10.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр (11.3%) буурсан байна. Үүнд дараах гол хүчин зүйлс нөлөөлжээ:

  • Орлогын албан татварын орлого: 535.7 тэрбум төгрөгөөр (14.1%) буурсан

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр: 1.2 их наяд төгрөгөөр (67.0%) буурсан

📈 Зарим төрлийн орлого өссөн үзүүлэлттэй байна.

Татварын орлогын бууралтын хажуугаар дараах төрлийн орлогууд өссөн байна:

  • Нийгмийн даатгалын орлого: 348.5 тэрбум төгрөгөөр (20.2%)

  • Гадаад үйл ажиллагааны орлого: 62.8 тэрбум төгрөгөөр (9.5%)

  • Онцгой албан татвар: 41.6 тэрбум төгрөгөөр (9.5%)

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар: 35.1 тэрбум төгрөгөөр (1.6%)

📆 Өнгөрсөн 7 хоногийн 24, 25-нд НАТО-гийн гишүүн орнуудын уулзалт болж өндөрлөлөө

🗺️Сүүлийн жилүүдэд геополитикийн мөргөлдөөнүүд ширүүсэж байгаатай холбоотой тухайн уулзалтын үр дүнд гишүүн орнууд жилийн ДНБ -нийхээ 5%-ийг батлан хамгаалахын салбарт 2 үндсэн чиглэлээр хөрөнгө оруулалт хийнэ хэмээн зарласан байна.

🧑‍✈️ Батлан хамгаалахын хөрөнгө оруулалтаа гишүүн орнуудын ДНБ-ий багадаа 3.5%-ийг зарцуулах, 1.5%-ийг харилцаа холбооны аюулгүй байдал, цэргийн хүчин бэлтгэх, батлан хамгаалахын баазуудыг сайжруулахад зарцуулахаа зарлажээ.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🏦 Jenseng Huang ашгаа авч байна…

⚠️Сүүлийн нэг жилийн хугацаанд Nvidia компанийн дотоод хувьцаа эзэмшигчид 1 тэрбум ам.доллароос давсан хувьцаагаа борлуулсан бөгөөд үүний бараг 500 сая ам.доллар нь NVDA түүхэн дээд түвшинд хүрсэн 6-р сард хийгдсэн байна.

  • 💵 Геополитикийн эрсдэл ба олон улсын чипийн худалдаанд тавигдсан хязгаарлалтуудаас үл хамааран Nvidia-гийн хувьцаа өссөөр байгаа бөгөөд энэ он гарсаар 17 %, сүүлийн гурван сард 44 %-иар өсжээ. 🦾

    🧠 SEC гаргасан мэдүүлэгт дурдсанаар,

  • Гүйцэтгэх захирал Женсен Хуанг саяхан 15 сая ам.долларын хувьцаа зарсан бөгөөд ирэх 6 сарын хугацаанд 900 сая ам.доллар үнийн дүн бүхий 6 сая ширхэг хүртэлх хувьцаагаа зарахаар төлөвлөөд байна.

🎉 Бондын мэдээлэл

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт

☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.