- Apex Capital
- Posts
- S&P 500 секторын 2025 оны боломж + 🇲🇳 МУ-ын засгийн бонд
S&P 500 секторын 2025 оны боломж + 🇲🇳 МУ-ын засгийн бонд
Гадаад зах зээлийн судалгаа #12

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар S&P 500-ийн секторын талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

🇺🇲 S&P 500 индексийн компаниуд нийт 11 секторт хуваагддаг. Секторт хуваах нь компаниудыг үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр нь ангилж буй хэрэг юм. Ингэснээр аль салбар, ямар үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын үйл ажиллагаа болон хувьцааны ханш өсөлттэй байгаа талаар мэдэх боломжтой.

2024 онд бараа 🧱 материалаас бусад бүх сектор өсөлттэй байсан . Харин 2025 он гарснаас хойш ⚔️ худалдааны дайнаас үүдэлтэй дэлхийн хөрөнгийн зах зээл их хэмжээгээр унаж байгаа бөгөөд АНУ-ыг ч мөн орхигдуулсангүй.
2025 оны байдлаар 11 секторын 8 нь бууралттай, 3 нь өссөн байгаа бөгөөд Consumer Discretionary буюу 💎 тансаг хэрэглэлийн сектор 14.38% буюу хамгийн их уналттай байна. Харин өсөлттэй байгаа секторуудаас 🛒 өргөн хэрэглээний сектор 2.21%-ийн өсөлттэй байна
🤔 Олон жилийн дундаж үзүүлэлт нь

Хэдий 2025 оны өнөөдрийн байдлаар зах зээл уналттай байгаа ч урт хугацаандаа буцаад сэргэх нь өөрөө зах зээлийн шинж чанар юм.
Тухайлбал 😷 цар тахлын дараа бодлогын хүү нэмэх үед АНУ-ын эдийн засаг удааширсан ба үүнээс үүдэлтэй хөрөнгийн зах зээл хүчтэй yналт үзүүлсэн билээ.
Гэвч үүний эдийн засаг сэргэх үед хөрөнгийн зах зээл мөн сэргэж өмнөх уналтаасаа ч илүү өсөлт үзүүлснийг та дээрх зургаас харч болно 💪 .
2025 онд ямар сектор боломжтой вэ?

Bloomberg Intelligence-ийн шинжээчид хөрөнгө оруулалт хийх сектороо сонгохдоо дээрх моделийг ашигладаг билээ. Энэхүү модель нь
Ханшийн момент
Шинжээчдийн ашгийн таамаглал
Ашигт ажиллагааны тренд
Харьцангуй үнэлгээ гэсэн нийт 4 бүтцээс бүрддэг бөгөөд эдгээр 4 дээр үндэслэн Overall буюу нийт дүгнэлтийг гаргаж дүгнэдэг билээ.
Bloomberg Intelligence-ээс 2025 оны 3-р сард гаргасан энэхүү моделиос харахад 🏥 Эрүүл мэнд, 🏘️ Үл хөдлөх, 🏦 Санхүү болон 🏭️ Аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой хэмээн санал болгож байна. Харин олны анхаарлын төв байдаг технологийн компаниудын секторыг тэд дундаж түвшинд байгаа хэмээн харж байна.
✅ Дүгнэлт
Худалдааны дайнаас үүдэлтэй Bloomberg-ийн санал болгож байгаа секторууд мөн уналттай байгаа ч хөрөнгө оруулалт нь ⌛️ урт хугацааны зүйл бөгөөд өнөөгийн ханшийн уналт нь хөрөнгө оруулагч нарт сайн компаниудын хувьцааг хямдаар авах боломж олгож байна.
Хямдарсан гээд бүхэл үнийн дүнгээр бус худалдан авалтын давтамжыг нэмж, ханшаа дундажлах буюу DCA(dollar cost average) хихийг зөвлөж байна.

🌏️ Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханш тэр тусмаа засгийн газрын бондуудын таван өдрийн дундаж ханш 1.77%-9.47% буурсан байгаа бол компанийн бондуудын ханш 0.16%-14.82%-иар буурсан байдалтай байна. Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 9.47% буурсан бол компанийн бондууд дундаас 2029 онд дуусах ХХБанкны бонд хамгийн өндөр буюу 14.82% буурч өгөөж нь 14.55% болоод байна.


Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 7.604%-9.172% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 5.84%-14.55% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор Голомт банкны GLMTMO бонд 27 14.55%-ийн өгөөжтэй тэргүүлж байна.