- Apex Capital
- Posts
- 2025 оны “хамгийн”-уудыг хамтдаа тодруулъя 🏆
2025 оны “хамгийн”-уудыг хамтдаа тодруулъя 🏆
Монголын Хөрөнгийн Зах Зээл

2025 оны сүүлийн мэйл — Шинэ оноо сайхан угтаарай! 🎄✨
Энэ удаагийн дугаарт Монголын хөрөнгийн зах зээлийн 2025 оны онцлох үйл явдлуудыг товчхон тоймлон хүргэж байна. Сониноос, ТОП-20 индекс маань өнгөрсөн 7 хоногт all-time-high түвшиндээ хүрчээ! 📈🎉 Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

TOP-20 индексийн хамгийн их өсөлттэй хувьцаа 📊
🏪 Премиум Нэксус ХК (MSE:CUMN) 🥇 +52.54%:
2025 онд ТОП-20 дотор хамгийн өндөр өсөлтийг CUMN үзүүлэв. Гол хүчин зүйл нь компанийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид тус компанийн энгийн хувьцааны 75 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмших болсон тул өөрсдийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Тус шийдвэр зарлагдахад хувьцааны ханш ₮231.09 байсан бөгөөд 12 сарын 26-ны хаалтын ханшаар ₮316.09 хүрсэн байна.
🐄 Сүү ХК (MSE:SUU) 🥈 +35.14%:
Сүү ХК нь 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮3.43-ийн ногдол ашиг тараах шийдвэрийг 2 дугаар сард, 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6 төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэрийг 8 сард тус тус зарласан нь хөрөнгө оруулагчдын өгөөжийн хүлээлтийг нэмэгдүүлж, ханшийг дэмжсэн суурь хүчин зүйл болсон гэж үзэж байна.
🏦 Хаан Банк ХК (MSE:KHAN) 🥉 +23.45%:
Хаан Банк ХК нь FTSE Russell группийн “Frontier Market” индексийн бүрэлдэхүүнд багтсан анхны Монгол хувьцаат компани болсноор олон улсын хөрөнгө оруулагчдын хараанд илүү тод орж ирлээ. Үүн дээр нэмэгдээд санхүүгийн суурь үзүүлэлтүүд, ногдол ашгийн хэмжээ, ирээдүйн өгөөжийн хүлээлт зэрэг хүчин зүйлс давхар нөлөөлж ханшийн өсөхөд нөлөөлөв.

TOP-20 индексийн хамгийн их уналттай хувьцаа 🚨
Худалдаа Хөгжлийн Банк (MSE: TDB) -20.12%: ХХБ-ийн хувьд 2025 оны эхний хагас жилийн тайланд цэвэр ашиг ₮111.5 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 36% буурсан нь ханшид сөргөөр нөлөөлсөн бололтой.
Монголын Хөрөнгийн Бирж (MSE:MSE) -15.26%: 2025 оны эхний 3 улиралд хувьцааны арилжааны идэвх 40.6%-иар буурч, 5 жилийн доод түвшинд хүрсэн нь биржийн орлого, өсөлтийн хүлээлтийг сулруулж, ханшид сөргөөр нөлөөлсөн байх магадлалтай.
Говь ХК (MSE:GOV) -13.83%: Сүүлийн жилүүдэд алдагдалтай санхүүгийн тайлангууд танилцуулсан, мөн ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрүүд давтагдсан. Үүн дээр нэмээд 2025 оны 9 сард компанийн зүгээс хаалттай компани болох асуудлыг хэлэлцсэн ч зохицуулагч байгууллага жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг харгалзан үзэж, уг шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон зэрэг олон хүчин зүйл хувьцааны буурсан шалтгаан болжээ.
Хамгийн өндөр ногдол ашиг хуваарилсан компани 💸
💰 Нийт дүнгээр хамгийн өндөр: 🏦 Хаан Банк ХК (MSE:KHAN) ₮373.5 тэрбум, нэгж хувьцаанд ₮195.35(15.03%) хуваарилав.
🧮 Нэгж хувьцаанд хамгийн өндөр: ⚒️ Тавантолгой ХК (MSE:TTL) нэгж хувьцаанд ₮6,960 ногдол ашиг хуваарилсан бөгөөд энэ нь тухайн үеийн ханштай харьцуулсан ногдол ашгийн өгөөжөөр 19.77% болж байна.
Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани 🏔️
12 сарын 26-ны байдлаар МХБ дээр нээлттэй арилжаалагдаж буй компаниудаас хамгийн өндөр үнэлгээтэй нь Хаан банк (MSE:KHAN) 🏦 ойролцоогоор ₮2.6 их наядын үнэлгээтэй тэргүүлж байна.
📊 Хамгийн идэвхитэй арилжаалагдсан 3 хувьцаа:
Хаан банк (MSE:KHAN)
Мандал даатгал (MSE:MNDL)
Инвескор ББСБ (MSE:INV)
Эхний 3 улирлын арилжааны нийт дүнгээр дээрх 3 компанийн хувьцаа хамгийн идэвхитэй арилжаалагдсан бөгөөд тухайн хугацаанд их хэмжээний багц арилжаа хийгдсэн нь гол хүчин зүйл болжээ.
Оны онцлох компани 🏢
⭐ Премиум Нэксус ХК (MSE:CUMN) 🏪
CUMN нь ТОП-20 дотор 2025 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн төдийгүй, төвлөрөлтэй холбоотой корпорацын үйл явдал нь богино хугацаанд үнэлгээнд хүчтэй нөлөөлснөөрөө онцлог байлаа. Мөн компанийн үйл ажиллагааны тэлэлт, санхүүгийн үзүүлэлтийн өсөлтийн хүлээлт зэрэг нь хөрөнгө оруулагчдын хүлээлтээс өндөр байв.
⭐ Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (MSE:ERDN) 💰
ERDN нь одоогоор ТОП-20 индексэд багтдаггүй ч МХБ-д бүртгэлтэй компаниудаас хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн компаниудын нэг юм. 2025 он гарснаар хувьцааны ханш Монголын хөрөнгийн бирж дээр 126.32%, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 161.61%-иар тус тус өсөв. Өсөлтийн гол шалтгаан нь 2025 онд алтны олборлолтоо эхлүүлж, 3-р улирлаас борлуулалт хийж эхэлсэнтэй холбоотой. Компанийн орлогын гол эх үүсвэр нь алт тул компанийн хувьцааны ханш нь алтны үнийн мөчлөгтэй уялдах хандлагатай бөгөөд 2025 онд алтны ханш түүхэн дээд түвшнээ шинэчилж байсан нь орлогын хүлээлтийг нэмэгдүүлэв. Түүнчлэн 2025 онд компанийн зүгээс 6:1 харьцаатай хувьцааны нэгтгэл хийсэн нь тухайн жилийн онцлох корпорацын үйл явдлуудын нэг байв.

🧐 Монголын хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдал
Short selling (шорт арилжаа) 📉:
2025 онд Монголд short арилжаа хийх эрх зүйн орчин бүрэлдэж эхэлсэн нь энэ оны томоохон сэдвүүдийн нэг байлаа. Үүний суурь зохицуулалт болох үнэт цаасыг зээлэх, зээлдүүлэх үйлчилгээний журам батлагдсан нь ирэх жилүүдэд зах зээлийн бүтээгдэхүүн, стратегийн боломжийг өргөжүүлэх хүлээлт үүсгэж байна.
Шорт арилжаа гэдэг нь товчхондоо бол хувьцааны үнэ буурна гэж таамаглан брокероос хувьцаа түр зээлж зарж, дараа нь үнэ нь буусны дараа илүү хямд үнээр буцаан худалдан авч зээлсэн хувьцаагаа эргүүлэн өгөөд, үнийн зөрүүнээс ашиг олох арилжааг хэлнэ. Харин хувьцааны үнэ өсөх тохиолдолд буцаан худалдаж авах үнэ нэмэгдэж, алдагдал хязгааргүй өсөх эрсдэлтэй.
Төрийн өмчит компанийн хувьчлал ⛅: Төрийн өмчит 18 компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох, нэгтгэх, хувьчлах талаар төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хэрэв энэ бодлого бодитоор хэрэгжвэл:
зах зээлийн хэмжээ, олон төрөлжилт нэмэгдэх,
шинэ хөрөнгө оруулагчдын оролцоо тэлэх,
компаниудын ил тод байдал, засаглал сайжрах,
илүү шударга өрсөлдөөн бүрдэх зэрэг олон боломж нэмэгдэж, Монголын хөрөнгийн зах зээл дараагийн түвшинд гарах үүд нээгдэх юм.
Ордуудын хөрөнгө оруулалтын зан төлөв ба Investment Tip
✨ Сонирхолтой тест хийж үзье: Таны орд таны хөрөнгө оруулалтын хэв маягтай хэр нийцдэг вэ? Өөрийн ордныхоо давуу болон сул талыг мэдээд 2026 ондоо эрсдэлээ илүү ухаалгаар удирдах санаа аваарай.
👉 Доорх зураг дээр дарж тестээ бөглөх
Анхааруулга: Энэхүү контент нь мэдээллийн зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.
Хөрөнгө оруулалтын алтан боломж
💡 Алтны төслийн бондод хөрөнгө оруулах
🤝Эрсдэлийн хувьд хувьцаанаас бага бөгөөд заавал эргэн төлөгдөх нөхцөлтэй, барьцаа баталгаатай байдаг тул хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгсэл болдог. Апекс Капитал ҮЦК танд алтны ордоор баталгаажсан “Мандговь” бондыг санал болгож байна.
🎉 Бондын мэдээлэл…
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт

